Unuudur yamar goy udur vee. Nar nadad zoriulj elchee eej, salhi nadad zoriulj zuulun uleej, humuus nadad zoriulan ineemseglen alhaj, muurhan maani nadad zoriulan togloj bna. Horvoo yurtunts unuudur nadad zoriulan orshin togtnoloo. Unuudriig hamt unguruulsen nzuuddaa aamir ih bayarlalaa. Stoo ih hairtai shoo.
Цэвэрхэн тунгалаг
Гэрэлт ододтой шөнөжин эрмэлзэж мөрөөдөж хоноод
Алтан нарын болорхон туяанд
Анхны болзоонд зогсмоор санагдаад
Аяа миний 18 нас
Ахиад ирэхгүй ч мөнхийн гэрэлтэй нас
Ахин ирэхгүй ч мөнхийн гэрэлтэй нас
Болорхон нууцлагхан
Гэгээн хүсэлтэй дотно танилхан царайг ургуулаад
Үүрээр түүнийхээ улаахаан уруулаар
Үнсүүлж зүүдлээд сэрмэгцээ ичингүйрээд
Аяа миний 18 нас
Ахиад ирэхгүй ч мөнхийн гэрэлтэй нас
шүүдэрхэн тунгалаг
Гэрэлт ододтой шөнөжин эрмэлзэж мөрөөдөж хоноод
Алтан нарын болорхон туяанд
Анхны болзоонд зогсмоор санагдаад
Аяа миний 18 нас
Ахиад ирэхгүй ч мөнхийн гэрэлтэй нас
Ахин ирэхгүй ч мөнхийн гэрэлтэй нас
Thursday, 25 February 2010
Wednesday, 24 February 2010
Эхний бэлэг
Заа ингээд насанд хүрдийн байжээ гэж.
Уул нь төрсөн өдрийн үйл ажиллагаа эхлэх болоогүй байгаа ч дөнгөж сая анхны бэлгээ гардаж авах нь тэр.
Отгоо бүр байн байн залгаад гэртээ хурдан ирээд мэссэнжэрдээ ороод ир гээл байсан чинь бэлгий минь өгөх гээл байсан нөхөр байлээ шд. ХАХ. Тэр яахав гол юмандаа оры. Гэрийн хаалга дугарахаар нь ийм орой хэн байдаг билээ гээд гайхаад онгойлгосон чинь өө хэдэн таньдаг царайнууд. Тэгээ л бэлгий маань тэврээд ороод ирсэн. Ямар их баярлаваа. Нээх хөөрхөн муурын зулзага. Стоо хөөрхөн. Баруун талын бөөрнийхөө орчимд зүрхэн хэлбэрийн толботой. Талийгаач муур маань өвчнөөсөө болоод явж чададгүү байсан бол энэ жижкэн амьтан өрөө хэсээ л сандал дээр авираа л буйдангийн наагуур ороод цаагуур гараад л, нүдний өмнүүр нэг жижкэн юм сүйтгэнээд, хараад сууж байхад л аягүү хөгжилтэй юмаа. Явдаг мууртай байх гоё юмаа. Найзууддаа ийм их сэтгэл гаргасанд нь стоо их баярлжийнөө. Даанч тэд нарыг явангуут манай дүү гүйж ирээд энэ аниагийн муур биш миний муур шүү гээ л булаахын блээ. Нэг юм захихад дүүдээ л битий толгойгоо мэдүүлээрээ. Стоо болдгүүм шүү. Аа нээрээ амьсгалжаагаагий нь харахаар нөгөө зүрх нь томроо л жижигрээ л томроо л жижигрээ л аягүү хөгжилтэй.

Tuesday, 23 February 2010
Уншаад үзээрээ

Би нээг их олон ном уншаагүй лдээ. Тэхдээ огт уншдаггүй хүнүүсийг бодуул гайхуулчихаар олон болсон байхаа. Одоогийн байдлаар надад хамгийн их таалагдсан ном бол Жоорж Оруэлл хэмээх нууц нэрээр зохиолоо хэвлүүлдэг Английн алдарт зохиолч Эрик Артур Базарын 1984 хэмээх зохиол. Хэхэ лаг оршил бичсэн. Хавар ЕШ-д бэлдээд ангидаа сууж байхдаа Лхамаагаас анх 1984-н талаар сонссон. Ерөнхий утгыг нь яриулчаад уншихыг их хүсэж билээ. Тэгээд шалгалт дөхөөд тэр талаар мартцан байжийгаад зун ажилдаа орсон. Миний ажлын анхны өдөр их л адал явдалтай байсан. Намайг ирэнгүүт л атуус дүүрэн жуулчин буугаад ёстой тэсрэлт л болсон байх. Нөгөө олон жуулчидад үйлчлэх гээд надад миний ажлыг зааж өгөх хүн ерөөсөө олдодгүү. Тэгээд юугаа ч мэдэхгүй амьтан асуусанд нь мэдэхээ хариулаа л мэдэхгүйгээ асуугаад ирий гэж хэлчээд гүйж байхдаа хажуу тийшээ харсан биш нүдэнд минь аягггггүүү гоё юм тусдын байна. Тэгээд жуулчидыг явсны дараа өнөөх гоё юмаа тухтай харсан чинь 1984 байжээдиймдаа. Миний баярласан гэж. Тэгээд л цалингаа ч аваагүй байжээж ажилд орсон эхний өдрөө л өр тавьцан. Тэр номыг авах гэсэн надаа мөнгө байдгүү. Тэгэнгүүт нь зээлээр аваа л уншцан. Үнэхээр их хүсэж байж олсон, бас ер нь их таалагдаад байсан болохоор 3хан өдөрт л уншаад дуусцан. Энэ номон дээр яг юун тухай гардаг вэ гэвэл:
Дэлхий дээр байнга хоорондоо дайтаж байгаа далайн гүрэн, Дорнодазийн гүрэн, Евроазийн гүрэн байдаг. Далайн Гүрэнд нам нь тоталиторын төрийг тогтоосон бөгөөд өөрийн эсрэг бүх сөрөг хүчнийг дарангуйлан дарж байдаг. Намын тэргүүн эгнээнд Их ах хэмээх бараг далдын эрх мэдэлтэй хүн бий. Намын эсрэг босон Их ахыг үзэн ядаж үйлдсэн сэтгэхүйн гэмт хэрэг нь амь насанд нь аюул учруулж буй тухай гардаг. Зохиолын нэр нь 1984 боловч ном нь 1949 онд анх хэвлэгдэн гарсан. Үнэхээр сонирхолтой зивүүүүүүүн зохиол. Юун тэр Морь унасан толгойгүй хүн. Тэрийг ёстой хол хаяна. Ер нь бол уншцан байхад илүүдкүүдээ. Харин ч "КАЙФ" авна.
Saturday, 20 February 2010
Чамайг би үүрд санан дурсаж явах болно
Жаргал минь наддаа ирээд, 5хан хоног хамт байчихаад, надаас үүрд холдон одлоо. Хичнээн их хүсэж мөрөөдлөөдөө чамайг. Гэтэл ийм хурдан явах байсым гэжүү? Анх хараад л хайр хүрсэн. Надаас айгаад зугтахад чинь үнэхээр их өрөвдсөн. Явж чадахгүй мөлхөхөд чинь хөлөө өгмөөр санагдсан. Хоолоо идэхгүй байхаар чинь зажилж өгөх нь холгүй байсан. Явж чаддаг болоод надаас зугтаагаад тейкний араар гүйхэд чинь баяарласандаа дэвхцсэн. Бааж чадахгүй зовж байх чинь надад үнэхээр хэцүү байсан. Зангирсан гэдсийг чинь харах бүр уйлмаар болдог байсан. Өрөвдөлтэйгөөр өөдөөс минь ширтэхэд зовлонг чинь хуваалцаж чадахгүй дэмий харж суугаадаа уур хүрсэн. Бөөлжиж эхлэхэд чинь улам л хэцүү болсон. Дааруулахгүйн тулд чамайг тэврээд паарны дэргэд сууж байсан минь тодхон санагдаж байна. Хордлого болчиж гэж бодоод хорсол уулгаж байхдаа өөр юм хйиж өгч чадахгүйдээ урам минь хугарч байсан. Над дээр ирээд 5хан хоносон ч би чамд маш их дассан. Өглөө эрт босоод чамайг эмлэг рүү дагуулж явж байхдаа өөрөө өөртөө эдгэнээ эдгэнэ зүгээр л хордлого юм чинь эдгэнэ гэж хэлж байсан. Эмчийг хордлого биш гэж хэлэхэд нь хир их баярласнаа хэлж мэдэхгүй юм. Рахитны хүнд хэлбэр, эдгэх найдвар тун бага гэхдээ тэр эмлэгт очоод үз, эмч нар нь их сайн, эдгэж ч магадгүй гэж хэлэхэд нь аль болох эдгэх талаас нь бодохыг хичээсэн. "НУУЦ"ыг ашиглах гэж оролдсын. Тэр эмлэгт нь очоод найдваргүй гэж хэлэхэд нь нулимсаа барьж дийлээгүй. Чамайг унтуулах шийдвэр гаргахдаа 1 хоногийн өмнө ч гэсэн зовлонг чинь нимгэлье гэж бодсын. Уучлаарай ээж бид 2ыг. Салах ёс хийгээд хоёулхнаа үлдэхдээ уйлахгүйг үнэхээр их хичээсэн ч чадаагүй. Чи дэндүү өрөвдөлтэй харцаар хараад байсан болохоор. Яг л тэр харцаараа "намайг битгий унтуулаач би амьдармаар байна" гэж хэлж байх шиг. Би тэр харцыг хэзээ ч мартахгүй. Эмлэгийн хүлээн авах дээр төлбөрөө төлөөд зогсож байхдаа чамайг минь унтуулахаар авч явж байгааг хараад тэсгэлгүй уйлчихсан. Тэгэхэд би чамайг хамгийн сүүлийн удаа харсан. Эмлэгээс гараад явж байхдаа уйлаад л байсан. Тэндээс гараад хаашаа явахыгаа мэджийсан ч хаана явжаагаагаа ч мэдэхгүй болцон байсан. Одоо бодоход 45-р сургуулийн тэр хавьд явжийсан бололтой. Тэр гудамжинд өссөн юмсан уул нь. Уйлснаа ээжид мэдэгдэхгүй гэж хирэндээ л их хичээсэн ч нүдээ хавдтал уйлцан байна лээ. Гэртээ ирэхэд чиний унтдаг байсан тэрхэн хэсэг, хоолоо иддэг байсан таваг, усаа уудаг байсан аяга, дээр нь хэвтдэг байсан дэвсгэр, дээр нь бөөлжсөн даавуу, чамд зориулж бэлдсэн хайрцагтай шороо гээ л чамтай холбоотой бүх юм хажууд минь байсаар. Чи л алга. Тэр оройдоо надаас чиний үнэр үнэртээд салаагүй. Аргаа ядахдаа хувцсаа хүртэл сольж үзсэн. Чи үнэрээ миний биенд нэвт шингээгээд явсан. Чиний тэр сүүлийн өрөвдөлтэй харц одоо ч нүдэнд минь харагдсаар, эмчид тэврүүлээд явсан тэр сүүлийн дүр зураг одоо ч илхэн үзэгдсээр. Гэтэл чи алга. Ээж дүү 2 минь чамайг аль хэдийнээ мартсан байх. Гэхдээ би чамайг хэзээ ч мартахгүй. Үргэлж дурсан санах болно. Анх над дээр ирсэн үеийг чинь, надад тэврүүлээд гэрт ирсэнийг чинь, миний гар дээрээс хоолоо идэж байсныг чинь, миний хийсэн хорсолыг ууж байсныг чинь, надад тэврүүлээд эмлэг рүү явж байсныг чинь, хамгийн сүүлд над руу харсан харцыг чинь хэзээ ч мартахгүй. Нэр ч өгч амжилгүй явууллаадаа чамайг. Гэсэн ч чи миний хувьд хамгийн хайртай муур минь байсаар байх болно. Чи бол миний харж байсан хамгийн гоё нүдтэй муур. Би чиний нүдийг үргэлж санах болно. Ийм шийдвэр гаргасанд намайг уучлаарай муур минь.

Saturday, 6 February 2010
Help me
Ганцаардал...Энэ яг юу вэ? Ганцаараа байхын давуу тал нь их болуу сул тал нь их болуу? Би аймшгийн кинонд дуртай, харанхуйгаас айдгүү хэрнээ ганцаардлаас хамгийн их айдаг. Энэ тийм аймшигт зүйл юм гэжүү? Ер нь Ганцаардал гэж юу юм бол? Ганцаардлыг мэдрэх үед чи яг яадаг вэ? Чамд ганцаараа байх нь дээр байдаг уу? Би ганцаардалд үнэхээр дургүй. Ганцаардаж байгаагаа мэдрэх тэр үед дотроос минь надад байгаа бүх л баяр баясгалан, инээд хөөр , гэгээтэй бүхнийг булаачих шиг болдог. Оронд нь уйтгар гуниг, хар бараан бүхнийг үлдээдэг.
Чи ямар үед ганцаарддаг вэ? Тэр үеээ яаж давж гардаг вэ? Найзуудтайгаа хир ярилцдаг вэ? Хир ойр дотно вэ? Ганцаардахгүйн тулд яг яадаг вэ? Өдөр бүр өөр мэдрэмжийг мэдэрч чаддаг уу? Би бол чададгүү. Орой бүр ганцаараа суугаад нулимс унагаадаг. Эргэн тойронд минь хайртай найзууд минь байсаар байхад л би ганцаардсаар байх юм. Яавал дээр вэ? Тэдэнтэйгээ энэ талаар олигтой ярилцаж ч чадкуу. Би сүүлийн үед яагаад байнаа? Урьд нь ийм байснаа санахгүй юм. 11-р ангид орсноос хойш л ийм болчих шиг боллоо. Ямартай ч би lonely байхаас залхаж байна. Үнэхээр fed up!!!!!!!! Энэ байдлаас яаж ангижрах вэ? Энэ л миний гол асуудал болоод байна. Нэг асуудалтай ингэж удаан зууралдаж байсангүй. Яагаад энэ бүхэн болоод байнаа? Намайг хүрээлсэн маш олон, өөр бусдад эрээд эрээд олдохгүй тийм нандин сайхан найзууд байсаар байхад би яг яагаад байнаа? Ийм азтай хүн байж тэрүүгээрээ бахархаад явжаахийн оронд...Надад зөвлөөч. Би яах вэ? Яавал энэ байдлаас гарах вэ?

Wednesday, 3 February 2010
Уучиллыг тэдэнд бэлэглэ
Ийм юм байдгийг сая л мэдлээ.
Ер нь бол бүх л гэр бүлд асуудал байдаг. Гол нь тэрийгээ зохицуулж амьдрах хэрэгтэй. Энэ л зөв зам. Миний үеийн ихэнх хүүхэд өөрийг нь орхиод явсны төлөө аавыгаа\ээжийгээ үзэн яддаг байхын. Тэд чинь энэ биеийн хорвоод мэндлэх болсон цорын ганц, зугтаж болшгүй туйлын үнэн шалтгаан биш гэжүү? Тэд байгаагүй бол Чи яаж байхын? Хаяад явсан нь буруу ч гэсэн шалтгаан байж л таарна. Энэ бол ойлгомжтой. Үнэхээр тийм дургүй юм бол зүгээр бодкуу байж болдгүү юмуу? Өөрийх нь үр хүүхэд энэ хорвоод өөрийх нь хайраар дутаж амьдаржаагааг бодохоор элэг нь эмтэрдэг л байж таарна. Хүн л юм чинь.
Би бол Аавдаа үнэхээр их хайртай. Хэдэн жил хамт байснаа санадгүү ч гэсэн, надтай амьдрахгүй гээд орхиод явсан ч гэсэн би түүнд хайртай. Миний толгойд Аавтайгаа хамт тоглож байгаа ганцхан дурсамж л байдаг. Тэрийгээ бүдэг бадаг л санадаг. Гэхдээ л би тэр хүнд хайртай. 4 билүүдээ жилийн өмнө "аав нь японд сайн байгаа" гэдэг хэдхэн үгийг дүүгээрээ дамжуулж хэлүүлээд миний өмнө нь хэзээ ч авч байгаагүй, авах талаар зүүдэлж ч байгаагүй үнэхээр сайхан төрсөн өдрийн бэлэг өгсөн аавыгаа би буруутгадаг ч үзэн яддаггүй. Харин ч хайрладаг. Би яг одоо тэр бэлэгнийх нь өмнө суугаад тэрний тухай бичиж байна. Гайхалтай... Би ээж дүү 2ыхоо төлөө, найзуудыхаа төлөө, эмээ өвөөгийхөө төлөө амьдардаг ч тэр хүний төлөө ч бас амьдарч байна. Би аавдаа хайртай.
Харин тэр үзэн ядаад байгаа хүүхдүүдэд хандаж хэлэхэд зүгээр л битгий бухимд, тэднийг битгий үзэн яд. Бодох тусам улам л их үзэн ядах биз. Бодохгүй байвал уур чинь хүрэхгүй. Чин сэтгэлээсээ тэднийг уучилахыг хичээ. Тэднийг уучилснаараа чи өөрийгөө тайвшруулаад зогсохгүй тэдэнд хамгийн том бэлэг барьж байна гэсэн үг. Өөрийг нь уучилсаныг мэдээд тэдний сэтгэл хичнээн их амарч, хэдэн шөнө бүтэн нойртой тайван сайхан амрах бол? Хичнээн удаа цээж дүүрэн амьсгалах бол? Хүүхдээ гомдоосон гэж бодохоор шөнө нойр нь хүрдгүү, өдөр нь хоолойгоор нь хоол давдгүү л байлгүй. Зүгээр л тэдэнд "Би таныг уучилсан" гэх 3хан үгийг чин сэтгэлээсээ хэлэх тэрхэн агшинд чи ямар том бэлэг өгч байгаагаа ойлгох болно. Чи ч өөрөө сэтгэлийн агуу их тайвшралыг авах болно.

Subscribe to:
Posts (Atom)