тэр гайхаж байгаа
тэр айж байгаа
тэр харин эргэлзэж, болгоомжилж, эмээж, басхүү айж байгаа...тэр найдварыг алдхаас, шархлуулхаас, шархалхаас, сонголтоос, боломжоос айж байгаа...тэр өнөөх нүх сэдэрхээс, ахиад дотроос нь идэж эхлэхээс, ахиад нулимсгүй болохоос, ахиад амьд үхдэл болохоос, ахиад мэдрэмжгүй нэгэн болохоос айж байгаа...
Showing posts with label үр дүн. Show all posts

Tuesday, 15 November 2011
Thursday, 30 June 2011
хоосон
нэгэн цагт минийх байсан чи одоо дэргэд минь байхгүй. намайг орхиод явахдаа зүгээр хаяад яваагүй. хоосон болгоод явсан. би дахиад хэзээ ч дүүрэн болохгүй. дүүрэн байх ямар байдгийг мартсан... like i never be full...чи намайг зүгээр нэг хоослоод орхиогүй. гүн ангал руу шидээд орхисон. би одоо ч газардаагүй хэвээр. цаг хугацаа хэрхэн өнгөрч байгааг ч анзааралгүй унасаар...энэ ангалд ёроол гэж байхгүй мэт унасаар...like i never stood on the land
Monday, 25 April 2011
би чамд хайртай
би чамайг хайрладаг шиг чи намайг хайрладгүү нь ойлгомжтой. гэхдээ чи ядаж намайг боддог болуу. миний хэр их шаналж байгааг чи мэддэг болуу. чамд хайртайгаа хэлж чадахгүй шиг чи бас надаас уучлал гуйж зүрхлкүү байгаа байх. намайг хархаараа чамд юу бодогддгийг би мэдэхгүй шиг надад ямар байгааг чи мэдэхгүй байх. чиний надад хэрхэн хандсныг бодохоос зүрх минь зүсэгддэг. тэр тухай хичнээн удаа бодож, зүрхээ хичнээн удаа сийчснийг чи яаж мэдхэв. цээжин дотор байгаа том хар нүхийг чи бас л мэдэхгүй. энэ нүх намайг яаж зовоож байгааг чи тааварлах ч гүү. энэ нүх өдрөөс өдөрт томорч байгааг, томорхын хирээр дотроос минь аажим аажмаар идэж байгааг, тэр хирээр би үхэж байгааг чи мөн л мэдкүү. намайг хүнд өвснийг, яаж зовж байгааг чи мэдэх ч яг үнэндээ чамаас болж яаж тарчилж байгааг даанч тааварлахгүй. энэ өвчнөөс илүү зүрх минь, тэр том хар нүх намайг зовоож байгааг яавал чи ойлгохын бол. чамайг үзэн ядахыг хичээхийн хирээр улам хайрлаж, мартахыг хичээхийн хирээр улам үгүйлж, чамайг улам ихээр санаж байгааг минь чи бас л мэдкүү. яг үнэндээ чамайг үзэн ядахын тулд надад юу хийснийг чинь санахаас өөр хийж чадах зүйл надад үнэндээ алга. энэ оролдлого маань байнга бүтэлгүйтэж дэмий л шаналж суухаас цаашгүй. чамайг харахад надад хэцүү байдаг ч чамайг харахын тулд би юу ч хийхээс татгалзахгүй. чамайг гомдоохгүйн тулд би хирэндээ л хичээдэг байсан бол одоо чамайг гомдоохын тулд хичээдэг болсон. тэгж байж чи намайг яаж байгааг гадарлана. өвчнөөсөө болоод биш чиний өгсөн зүрхний шарх том хар нүхнээс болоод би хагас үхдэл болчихоод байгааг чи яагаад ойлгохгүү байгаан бэ. би зүгээр л чамд хайртай.
Thursday, 17 March 2011
өборахждаг
тэрнийг: харахаас айж, тааралдахаас түгшиж, дугарахаас цочиж
надад: бодохоос өөр чадал байхгүй, санахаас өөр тэнхэл байхгүй
тэднийг: харахаас нүд хорсож, тааралдахаас ой гутаж, дугарахаас огиудас хүрч
надад: үзэн ядахаас өөр чадал байхгүй, гомдохоос өөр тэнхэл байхгүй
тэр өндөр, туранхай, хөөрхөн, гоё ааштай, лаг, төгс

Wednesday, 23 February 2011
өрөвдөлтэй
мөсөн гол хайлчиж...
тэр гол ширгээд 2 жил болсон ч намар болоход гэнэт үерлэсэн нь тийм ч сонин явдал биш. үерлэснийг ойр хавийн хүмүүсээс нуух хамгийн хэцүү. өвөл болж үерлэсэн гол хөлдсөн ч хавар болоход үерлэсэн хэвээр. гол ширгэхийг хүссээр... зун тэр гол дахиад л ширгэсэн, яг өөрийх нь хүссэнчлэн. намар ширгэсэн хэвээр. дахиад өвөл болоход харин маш зузаан мөс тэнд тогтсон ч өвөл дуусахаас өмнө тэр мөс хайлчиж. гол урссаар л...ойр хавийхан урсгалых нь хүчтэйг гайхна. гол өөрөө ч гайхна. гол одоо дахиж ширгэх өдрийг хүлээхээ больчиж. ширгэнэ гэдэгтээ итгэлгүй болчиж. урссаар л...өдөр ирэх тусам урсгал нь улам хүчтэй болсоор. тэр урсгалын хүчийг ядаж сааруулж чаддаг болоосой гэж хүснэ. хүслээр болдоггүй нь хяслантай. гол урссаар л...

Saturday, 19 February 2011
хамгийн хайртай тэнэг булдруунууддаа
хэлтэйгээ байхад би хэнд ч доромжлуулахгүй, хэлэлцэнэ. толгойтойгоо байгаа цагт би хэний ч дор орохгүй, тэмцэнэ. гар минь байгаа цагт би хоосон хонохгүй, ажиллана. номнууд минь байгаа цагт би уйдахгүй. найзууд минь байгаа цагт би хэзээ ч гутрахгүй, ганцаардахгүй, шаналахгүй. хэцүү үедээ тэдэндээ л хандана. хажууд нь санаа зовох юмгүй уйлна. сэтгэлээ уудлана. бодлоо илчлэнэ. тэднээсээ зөвлөгөө авна, нулимсаа арчуулна, шүүмжлэл сонсоно. хичнээн хүн надаас урвасан ч, хичнээн цаг хугацаа өнгөрсөн ч, хичнээн юм өөрчлөгдсөн ч, тэд минь л хэвээрээ надтай үлдэнэ. маргалдаж муудалцсан ч эргээд инээгээд уулзана.
тэднийгээ инээлгэхийн тулд надаа хэцүү байсан ч би тэвчээд бас инээнэ. тэдэндээ туслахын тулд сүүлийн 100 төгрөг ч байсан би харамлахгүй. тэдэнтэйгээ уулзхын тулд зав гаргана.
хэзээд тэл л миний хажууд байдаг учир. хэзээд тэд л намайг сонсдог учир. хэзээд тэд итгэлийг минь даадаг учир. хэзээд тэд л миний төлөө санаа зовдог учир. хэзээд тэд л үлддэг учир. хэзээд тэд л найз минь байдаг учир. БИ Ч БАС ХЭЗЭЭ Ч ТЭДНЭЭСЭЭ УРВАХГҮЙ.
хэзээд тэднийхээ НАЙЗ нь байхын төлөө хичээнэ.

Wednesday, 29 September 2010
гологдсон бараа
тэр уул нь ийм байгаагүй. саяхныг болтол дэлгүүрт ирсэн хүн болгон түүнийг шохоорхон хардаг байсан. харин түүнийг хамгийн сүүлд авсан нэгэнд тэр таалагдахаа байж дэлгүүрийн лангуун дэр буцаад ирсэн. тэр цагаас хойш тэр гундаж эхэлсэн. бусдын анхаарлыг ямагт татдаг хурц тод өнгө нь үгүй болж, түүнийг орлох шинэхэн бараанууд олноор ирэх болсон. гэсэн ч тэр өөрийнхөө өнгө загварыг өвөрмөц хэмээн итгэсээр л...гэтэл түүнтэй хамт нэг лангуун дээр залардаг өрөөл бусад нь ч түүнээс нүүр буруулцгааж эхэлсэн. тэр итгэсээр л...бусад нь бүр түүнээс нууцаар шивэр авир гэлцдэг болов...тэр хүлээсээр л...хэзээ нэг өдөр хэн нэгэн хүн ирээд өөрийг нь авна...итгэсээр л өдөр хоног өнгөрсөөр тэр энэ байдалдаа дасаж эхэлсэн. бусад бараа нь түүнийг бүр анзаархаа байсныг тэр өөрөө ч тоохоо больсон...цор ганцаараа...хаашаа ч хөдлөхгүй, түүнийг хэн ч сонирхохгүй, авахгүй. лангуун дээр залархаа больж сагсанд хэвтэх болов. тэрний хаа нэгтээ хэзээ нэг өдөр өөрийг нь авах л болно гэсэн итгэл нь бөхөөгүй нуугдсаар л...гэхдээ тун бага...тэр улам л гундсаар. түүнтэй ижил тавилантай өөр нэгэн байдаг болвуу. цаг цагаараа байдаггүйг тэр бүр мартаж орхиж. гундсан өнгө, хоцрогдсон загвар нь эргээд хүмүүсийн анхаарлыг татах болно гэдгийг тэр мэдэхгүй байсаар хогийн цэг рүү гунигтайхан алхаж байна. гологдсон барааны хөөрхийлэлтэй хувь тавилан...
Sunday, 15 August 2010
зуны тайлан...
энэ зун хийсэн ажлаа эргээд нэг харахаар шийдлээ. хичээл маань 5.24нд хаагдсанаар миний зуны амралт эхэлсийм. аль эртнээс төлөвлөж байсанчлан хичээл амрангуут ажил олж хийхээр шийдэж, ажилд орох саналаа гаргаадахлаа. гэтэл төлөвлөгөө шал эсрэгээрээ эргэж би гэдэг хүн амралтыхаа эхний 1 сарыг сургууль дээрээ дадлага хийж өнгөрүүлэх болсым. тэгж байтал дадлага ч дуусч хүсэж байсан амралт маань эхэллээ. гэтэл яг ч хүсэж байсан амралт минь эхлээгүй байжээ. дадлага дууссан эхний өдрөөсөө л би ядаргаа ясандаа тулж зүүн талын булчингууд суларсан гэдэг оноштойгоор эм тариагаар хооллон зурагт компүүтэрээс хол лагер луу тодорхой бус хугацаагаар цөлөгдөөтөхлөө. энэ миний сонссон эхний аюултай онош биш байсан юм. хичээл амрахаас өмнө эмэгтэйчүүдийн тусдаг хавдар байж болзошгүй гэсэн оноштойгоор би баахан антибиотикоор хооллохоор болсон.
лагер дээр байхлаа ч би антибиотикуудаа ч бас уусаар байсан. ийнхүү эмээр хооллосоор бас нэгэн сарыг үдлээ. ингэж явсаар 8 сарын 7 8 болж хүсэн хүлээж байсан playtime маань эхэлсэндээ. энэ бол миний зуны амралтын хамгийн голлох чухал үйл явдал байсан юм. аа тийн бас найзуудын төрсөн өдрүүд, 1 зугаалга, playtime гэх зэрэг хэдхэн арга хэмжээнд оролцсноор би ээжээс show woman гэдэг нэр авсан. хихи.
мөн зуны эхэнд гаргасан ажлын саналд маань саяхан зөвшөөрсөн санал ирсэн тул энэ сарын 16наас эхлэн ажилдаа орсноор амралт маань хөгжилтэй үр бүтээлтэй болж ирсэн юмдаа. одоогоор хичээл эхэлхийг хүлээсээр ажил дээрээ өдөр хоногийг өнгөрөөж байх шивдээ. хэхэ
өө мартах шахлаа...төлөвлснөөрөө жагсаасан номнуудаа эхнээс нь уншаад эхэлцэн. одоо жагсаалт маань бараг гүйцэж байгаа юм байна. тэгээд шинээр жагсаалт гаргах хэрэгтэй болж байх шиг байнадаа.

Saturday, 24 July 2010
Надад бүрэн гүйцэд төгс хийж чаддаг юм байдаггүй юм байна. 10 жилийн турш англи хэл заалгаж заалгасан хирнээ яг гадны хүнтэй яриад суух гэхээр чадкуу. Дандаа тооны ангид сурсан хирнээ тэгж их онцгойрч амжилт гаргасан юм байхгүй. Хүн шоглочдиймуу гэхээр бас тийм ч биш...Хоол сайн хийдэг гээд магтуулдаг хирнээ гурил зуурч ч чададгүү. Хувцаснуудаа гайгүй зохицуулаад өмсчдөг юм шиг хирнээ дэлгүүрээс хувцасаа сонгохдоо үннэн муу. Хүмүүстэй нийлээд яриад суухаараа мэдэмхийрээд тайлбарлаад өгчхөөр сэдэв ерөөсөө олдохгүйн...Улс төр сонирхдымуу гэхээр аль улс нь яг хаахна байдгийг ч нарийн сайн мэддэггүй юм байна. Монгол хэлэндээ сайн юмуу гэхээр бас яг ч тийм биш. 10 жилд байхын л онцгойрч тодорсон хичээлгүй.
Энэ бүгээс дүгнэхэд би их дутуу дулимаг хүн юм байна. Үүнээс хойш ядаж 1 юмыг жинхнээсээ сайн хийдэг болох хэрэгтэй юм байна. Юм юм руу үсчиж байхын оронд 1 юманд төвлөрөхийн төлөө хичээедээ...

Wednesday, 16 June 2010
Өөрчлөлт
Үнэхээр сонин юм. Саяхан л хэд ч сонссон залхдаггүй, үргэлж л амандаа аяланхан явдаг байсан дуунаас уйдчиж. Дуртай номны маань нэр өөрчлөгдчиж. Цуг суугаад юм ярих дуртай байсан хүнээсээ зугтдаг болчиж. Өмсөх дуртай өмд, цамц, кейт маань солигдчиж. Хүн их хувирамтгай юмаа. Хагас жилийн өмнө хэн нэгэнд баяртай гэж хэлээд гунигтайхан сууж байсансан. Тэгж хэлэхийн тулд их зориг гаргасан. Баяртай гэж хэлснийхээ дараа ч дотроо битүүхэн санагалзсаар хэдэн сарыг үдсэн ч одоо тийм биш болжээ. Дахиж тааралдахад юу ч бодогдсонгүй. Тэрнийг харах нь байтугай бодох төдийд л зүрх минь догдолдог байж билээ. Гэтэл одоо огт өөр болчиж. Санаандгүй тааралдаад мэндлээд зөрөхдөө юу ч бодсонгүй. Бүр гарыг минь зөөлөн атгаад, инээмсэглэн байж мэндлэхэд нь хүртэл юу ч бодсонгүй. Зүгээр л яарч байсан ажлаа үргэлжлүүлэх талаар бодоод зогсож байсан. Тэрний талаархи дурсамж маань ингээд ямар ч үнэ цэнэгүй энгийн нэг дурсамж болчих гэж. Сонин юмаа...
Wednesday, 9 June 2010
Ene neg yumiig chutgur luu ni tonilgochij boldguun bhdaa. Hen anh zohiotsiin bol??? Idee undaanii deej chihshig. Uhsen baas... Shal hereggui hog zuer. Taaruulj hereglevel em genuu...Yostoi yagshdee. Taaruulj hereglej bga hun hir olon bileedee
Hun bolgon nad shig alchoholnii harshiltai bolchuul amar bhgui yu, olon hun zovohgui. Neg blog unshjiisan chin uuh bolgondoo neg hun luu msg bichdeg gehiin. Ter ni tgd dandaa utgagui balai yumnuud bdag, unshaad uuruusuu ichdeg genee. Minii neg tanil bas tegdeg. Uuh bolgondoo neg ohin luu zalgaj zovoodog. Teriigee uuruu meddeg ch bolij chadadguu.
Bi tiim hunuust yostoi durgui. Yah gj uudag bnaa. Tgd bas uuchaad ehner huuhdee zoddog yumnuudiig yana. Arhinii tuluu yu ch hiihees butsku boltson hunuus yamar ch olon yumdee. Geriihee yumnuudiig zarj uugaad suuldee bur geree zarxiin. Ene arai bishee.
Minii 1 sn medeh hun yag tiim. Ehnerteigee niilj bgad uudag. Huuhdee zovooj hanadaggui yum bhdaa. Huuhed ni bur gereesee yavtsan. Gaduur honood l, tulburuu oloh gj shunuur haltuur hiigee l. Tehdee buruu zamaar oroogui ee, zuv amidarch bga ter huuhed. Eej aavii ni bodhoor alaad haychmaar sanagdxiin. Huuhed ni uuruu tegj zovj bj eej aavdaa bas sanaa zovxii ni yaana. Ter 2 hoolgui bga, unaanii mungugui bga, ochij mungu ugnu gee l yavna. Ter huuhdiin setgeliig oilgoh boloogui l yum bhdaa. Hun chin ur huuhdiihee tuluu amidardag bhad ter 2 arhinii tuluu huuhdee zovooj bhiin. Arai chdee...
Yooy arhind durguig min yaanaa. Yund ni durladag bnaa.

Tuesday, 13 April 2010
Булчин чангарч хамаг бие буларсан үед алхах, хөдлөх хамгийн хэцүү. Шатаар дээшээ гарах, доошоо буух бүүр хэцүү. Гэсэн ч бид явах ёстой учраас тэсээд тэвчээд явдаг.
Амьдралд асуудал тулгарсан ч бид даваад л гардаг. Яг л булчин нь чангараад өвдөж байсан ч очих газраа хүрэхийн тулд тэсээд алхдаг шиг. Заримдаа давж гарч чадахааргүй хэцүү санагдах нь ч бий. Тиймэрхүү асуудал тулгарвал өмнө нь сөхрөх тохиолдол ч гардаг. Давж гарлаа гэхэд буруу сонголт хийсэн байх тохиолдол ч бий. Асуудлаа шийдвэрлэж чадахгүй бол хэн нэгнийг буруутгадаг хүн ч байдаг.
Ямар ч асуудал тулгарсан байлаа гэхэд даваад гарах нь л чухал. Сэтгэлийн хаттай байх нь чухал. Өөр хэн нэгнийг буруутгалаа гээд ямар ч асуудал шийдвэрлэгдэхгүй учир зөвхөн өөрөө л хичээх хэрэгтэй. Сэтгэл дотроо уйлж байсан ч гаднаа инээж явах хэрэгтэй. зовлон бүрийг тэсээд, даваад, туулаад гарч чадвал хариу нь заавал ирдэг. Бүүр хожим хойно ч байсан хамаагүй заавал ирнэ. Амьдрал тийм л байдаг.
Би өмнө нь сэтгэлийн хатгүй, амархан бууж өгдөг нэгэн байсан. Бүдэрвэл өөрийгөө өмөөрөх шалтгаан хаа нэгтэйгээс заавал олдог байсан. Бяцхан зовлонтой учирвал хэдэн хоногоор шанална. Нойр хоолноос хүртэл гарна. Гэхдээ тэрийгээ хэзээ ч ил гаргадаггүй. Ганцаараа байхдаа тэрийгээ бодон уйлж суудаг байсан. Хүний хажууд ялангуяа ээжийнхээ дэргэд хэзээ ч уйлж байгаагүй. Ямар ч байсан их амархан бууж өгдөг байсан. Энгийн нэг хэцүү бодлого таарвал бодох гэж оролдохыг ч хүсэлгүй зүгээр л хэн нэгнээс хуулах гэж оролддог байсан.
Гэхдээ одооноос бүх юм өөр болно. Энгийн бяцхан асуудлыг эрч хүчээр даван туулах гэж оролдож байх болно. Амархан бууж өгч байхгүй. Миний асуудлууд жинхэнэ асуудлын хажууд юу ч биш. Жинхэнэ сэтгэлийн шаналал гэж хичнээн аймшигтай гэдгийг өмнө нь ойлгодоггүй байж. Ямар ч л байсан зовлонг даваад гарсан хүн эцэст нь жаргадаг л юм байна.
Хэцүү байсан ч энэ байдал удаан үргэлжлэхгүй, нар дахиад мандана гэсэн итгэлээр урагшаа тэмүүлж алхах л хамгийн чухал. Ингэж алхахдаа зөв замыг эрж хайх хэрэгтэй. Сэтгэлийн хат хамгийн их хэрэгтэй. Хажуугаас түших найз нөхөд, гэр бүл мэдээж чухал. Тэдний төлөө даван туулж байгаа учир.

Thursday, 25 March 2010
Амжилт биш азгүйтэл намайг дагасаар...
Шинэ оны босгон дээр амжилтын үндэс болгож 1 пост бичсэн юмсан. Тэр нь буруутсым болуу?
Азгүйтэл намайг салахгүй дагасаар. Нартай өдрийн сүүдэр мэт...
Хичнээн хичээгээд ч миний амьдралд бөөн бөөн асуудал үүссээр л. Асуудлуудаа цэгцлэхийг оролдсон ч тэд миний давах даваа биш бололтой. Улам олширсоор...
Нэг хичээл дээрээ бараг л унацан. Номыг нь хичнээн ч уншсан юу ч ойлгохгүй...Энэ семистер эхлээд дуусах дөхчөөд байхад хичээлээ ойлгоогүй хэвээр. Ээждээ амалсан амлалтандаа хүрч чадахгүй нь гэж бодохоос л нүдэнд нулимс дүүрээд ирэх шиг болохын. Бусдын чадаад байгааг би яагаад чадахгүй байгаан бол? Юугаараа дутуу болоод би 2 хичээлийн үнээр 1 хичээл үзэх гээд байгаан бол доо. Бусад хичээлийг нь гахх түү гээ л хийчихээд байгаа хирнээ ганцхан тэр хичээлийг л хийх гэхээр чадахгүй юм.
Хавар болсон сургаар нөгөө олон харшил нь хөдөлцөн. Одооноос хоолны хатуу дэглэм барихгүй бол болохгүй.
Хавар болдоггүй оронд амьдрахсан, харшил хөдлөхгүй.
Хурдан сургуулиа төгсөхсөн, хичээл хийхгүй.
Юу ч бодохгүй, юу ч өвдөхгүй, юунд ч санаа зовохгүй амар жимэр амьдрахсан...

Sunday, 21 March 2010
Жинхэнэ БИ хаана байнаа?
Хаврын синдром маань эхлэв бололтой. Бүх л юмыг ээмэр эмзэг хүлээж аваад байдаг болчиж. Мат дээрээ бодож чадку бодлого гаруул бүүр сэтгэл санаагаар уначдаг болчиж. Хэн нэгэнтэй жоохон санаа зөрүүл тэр өдөржингөө мэлэрчинэ. Олон юм толгойд эргэлдэхий нь яана. Сүүлдээ олон юм зэрэг бодсоор байгаад заримдаа толгой ч өвдөх шиг. Жоохон л бантуул тэр хормыг зүхээд барахгүй. Тэр үед жоохон л хурдан явсан бол, эсүүл жоохон тэгцэн бол ийм байдалд орохгүй байсын гээл хэдэн цагаар ч хамаагүй бодчино.
Сүүлийн үед 5 6 ч хүнтэй ам мурийгаад амжцан. Осолдку Дуяа Отгоо Лхамаа 3тайгаа эвтэй байгаад байгааийн зайлуул. Зарим хэсэг бүлэг хүмүүс юу ч хэлсэн нэг л хуурамч, дүр эсгээд байгаам шиг санагддаг болсон. Наанаа нэг л сайхан инээсэн нөхдүүд...Цаагуураа энэ нэг ядаргаатай нойтон хамуу гэж боджаагаа байхдаа гэж бодохоос өөрийн эрхгүй зайгаа бариад л. Бүр зожгирч гүйцлээ. Сүүлдээ бүр шааал гэмгүй гадаадад байгаа нөхрийг хүртэл элдвээр сэрдээд л. Өөрийгөө мэдээд байгаа хирнээ л больж чадахгүй улам ийм болоод байгаа нь хачирхалтай. Компүүтэрийхээ өмнө суугаад нэтээр хэссэн шигээ суужаах нь дээр ч юм шиг. Элдэв юм бодож толгойгоо өвтгөхгүй амар ч юм шиг. Яг одоо эмзэглүүлээд байгаа ганц л юм байна.
Би хэтэрхий уйтгартай хүн юм бол уу? Найзууд маань надаас зайгаа барьмаар санагддаг бол уу? Би магадгүй уулзахаараа дэндүү олон юм ярьдаг байх. Бүр залхмаар байдаг байх. Үргэлж л тэнэг тэнэг хэнд ч хэрэггүй юм ярьж залхаадаг байх. Эсүүл бүүр ярьсан юмыг нь ойлгохгүй шаал өөр юм яриад явчдаг байх. Тэгээд л сүүлийн үед надтай уулзахаа больцон байх. Тэгээд л хамгийн сүүлд уулзахдаа намайг дуудаагүй байх. Тэгээд л уулзсан тухайгаа хэн нь ч надад хэлээгүй байх. Тэгээд л би тэр тухай өөр хүнээс сонссон байх. Магадгүй тэр өөр хүн нь дэмий хэлчлээ. Мэдээгүй явжийсан нь дээр байж гэж бодож байгаа байх. Одооноос эхлээд хэлэх үгээ цэгнэх хэрэгтэй байх. Дэмий олон юм ярьж цагийг нь үрэх хэрэггүй байх.
Энэ бодлууд өдөржин шөнөжин бодогдоод салахаа байсан. Унтахаар хэвтсэн ч, өглөө сэрсэн ч усанд орсон ч энэ л бодлууд. Тэр нэг өдрийн хэдхэн хормын яриа намайг ийнхүү гүн бодолд автуулсан. Азаар би хэцүү байсан ч, гунигтай байсан ч, юм бодож байсан ч тэрийгээ ил гаргадаггүй. Намайг хэлхээс нааш намайг бодолд автчиж, гуниглачиж гэж хэн ч мэддэггүй.
Биений минь аль нэг хэсэг өвдвөл шалтгааны нь бодоод суучихна. Олохоос нааш санаа амрахгүй. Бодоод л бодоод л...Бодсоор л...
Ээждээ загнуулуул яагаад уурлаад байгааг нь ойлгохоо больсон. Хэдэн мин дараа уур нь гарсан бол уу? гээ л гадны хүнтэй ярьж байгаа юм шиг биеэ бариад л.
Ном уншихаа ч байсан. Гадны хүнд их л анхаарлаа төвлөрүүлээд номоо шимтэн уншиж байгаа харагддаг байх. Гэхдээ би уншиж байгаа юмаа ойлгохоо байсан. Миний нүд зүгээр л номон дээгүүр гүйгээд байдаг болсон. Хичээл болгоноосоо хоцроно. Гэрээ цэвэрлэхээс ч дургүй хүрдэг. Хоол хийхээс бүр залхцан.
Олон юм бодогдуулж толгойг минь гашилгахгүй байгаа ганц зүйл гэвэл Kitty л байх шиг байна.
Би хааччихваа? Хуучин Энхжин хаана байнаа. Элдэв юм бодож цагаа үрдэггүй, инээгээд л гүйж байдаг "Жинхэнэ Би"д юу тохиолдоо вэ? Хоол хийх дуртай, ном цүнхлээд л явж байдаг тэр хүүхэд хаашаа алга болчихвоо?
Хуучин БИгээ ямар их санаж байнаа. Их юм бодохоос залхаж байна. Толгой минь өвдөж байна. Жинхэнэ БИгийн хаврын синдром гэгч хэзээ ч хөдөлж байгаагүй. Тэр хэзээ ч найздаа гологдож байгаагүй. Хавар болохоор улам хөгжилтэй болдог байсан.

Friday, 19 March 2010
Нэг ийм бие даалт өгөөд...хихихи
Баллуур
Баллуур их олон төрөл байдаг. Тэдгээрийг жижиг, том, зөөлөн, хатуу, техникийн, энгийн гэх зэргээр ангилж болно. Баллуур ямар ч байлаа гэсэн түүнийг бид нэг л зориулалтаар хэрэглэдэг.
Анх 1770 онд Joseph Priestley гэдэг хүн хүнсний ногооны наалдамхай хэсэг нь харандааны гаргасан мөрийг арилгах чадвартай гэж хэлснээс хойш удалгүй Английн инженер Edward Nairne баллуурны найрлагыг шинэчлэн, түүнийгээ тэр үеийн хамгийн өндөр үнэ болох 3 шилингээр худалдсан түүх байдаг. Энэ үеэс эхлэн баллуур хэн бүхний чухал хэрэгцээтэй багаж нь болжээ.
Овор багатай, хүмүүсийн анхаарлыг тэр болгон татаад байдаггүй зүйл хэдий ч баллуур өргөн хэрэглээний барааны тоонд зүй ёсоор ордог. Түүнчлэн баллуур дангаараа бус, харандаатай хослон хэрэглэгддэг. Түүний гол үүрэг, зорилго нь цаасан дээр гаргасан харандааны мөрийг арилгах юм.
Энэ эссэг бичихийн тулд эхлээд баллуур хэрхэн арилгадаг талаар бага зэргийн судалгаа хийсэн юм...
...Баллуурдах үйл ажиллагаа нь гөлгөр гадаргууг цэвэрлэхтэй адилгүй. Цаас бол ямар нэгэн самбар шиг гөлгөр биш бөгөөд харандаагаар түүн дээр зурахад цаасанд шигтгэсэн бичил ширхэгүүд үүсдэг. Хэрэв харандааг микроскофоор ажиглавал бид түүний үзүүр нь гөлгөр биш болохыг харж болно. Харандаа нь балан чулууны бичил хэсгүүдээс тогтдог ба энэ нь миллиметрийг сая хуваасны нэгтэй тэнцдэг. Түүгээр зурахад бичил хэсгүүд нь цааснаас чанга зууран, түүн дээр бат бэх тогтдог. Түүнийг арилгаж цэвэрлэх амаргүй. Харин баллуур бол цаас, харандааны бичил хэсгүүд хоёрын дунд тогтсон бат бэх байдлыг эвдэн тэрхүү бичил хэсгүүдийг өөртөө наалдуулан цааснаас сугалж авахад хангалттай зөөлөн учраас хялбархан цэвэрлэдэг.
Бидний анхаарч хардаггүй хирнээ өдөр тутамдаа хэрэглэдэг баллуур ийм л энгийн процессоор ажилладаг юм байна. Аль ч бичиг хэргийн дэлгүүрт баллуур заавал байж байдаг. Ямар ч хүний цүнхэн дотор, бичгийн ширээн дээр баллуур заавал байж байдаг.
Хэнд ч анзаарагдахааргүй энгийн хирнээ бидний өдөр тутамд хэргэлэгддэг, ажил хэргийг маань хялбарчилдаг зүйлс дэндүү олон байдаг.

Saturday, 6 March 2010
Би дүүгээ хэнээс ч дутахааргүй хайрлаж, аниагийн хайраар дутаалгүй өсөг гэж боддог. Аавын хайраар дутаж яваа болохоор аль болох ганцаардуулахгүйг хичээдэг. Гудамжинд хөтлөлцөөд алхаж байхдаа үеийх нь хүүхэд шиг тоглож, уралдаж, нуугдаж, инээлдэж, хөгжилддөг. Хичээл нь тарахаар аль болох хүлээлгэлгүй, шууд аваад харихыг боддог. Хүүхдүүдийг аав нь ирээд авахыг хараад атаархах вий гэсэндээ тэр. Харих замдаа анги дээр нь болсон хөгжилтэй явдлууд, ангийх нь хэн хамгийн хөөрхөн, хэн нь таалагддаггүй нтрийг асууж хариулсаныг нь даапаалж инээлгэдэг. Гэртээ ганцаараа үлдээд айх вий гээд хир барагтаа орхиж явдаггүй. Өлсгөхгүйн тулд цагт нь хоолы нь хийж өгдөг. Дуртай хоолы нь дандаа хийдэг. Гар нь бөгсөндөө хүрдгүү болохоор бааж дууссаных нь дараа бөгсий нь арчиж өгдөг. Усанд оруулах бол ойлгомжтой асуудал.
Энэ эрхлүүлж байгаа хэрэг юмуу? Гэртээ ганцаараа үлддэггүй, хоолоо хийж идэж чададгүй, угаасаа нас нь ч болоогүй байгаа, бөгсөө өөрөө арчдаггүй хүүхэд эрх юмуу?
Би лав тэгж бодку байна. Зарим нэг хүн тэгж боддог гэнээ.
Тэдэнд хандаж хэлэхэд:
Хүний амьдралыг мэдэхгүй байжээж, нарийн учрыг нь мэдэхгүй байжээж битий олон юм донгосжий.
Ер нь эрх байлаа гээд яадын. Эрэгтэй хүүхэд гэхээрээ л хатуу гараар өсөж, гэрийн хар бор ажлыг хийж байх ёстой гэсэн өрөвдөлтэй бодлоо хаюул яасын.
Миний дүү харин ч эрхлэх эрхтэй хүүхэд. Чи миний дүүгийн насан дээр тийм амжилт гаргасымуу? Тэр ч байтугай одоо ч тийм байж чадаж байгаамуу? Ядаж ганц гайхуулчмаар юм байгаамуу?
8хан настай байж тийм их авъяастай, тэрийгээ үнэлүүлж чадаж байгаа юм чинь эрх байсан ч яадын.
Эрх хүн амьдрал дээр гараад газарддаг, яалаа яалаа гэлээ?
Авъяас нь байхад хэн юу гэхийн. Лав л газардкуудэг.
Чиний хэлснийг хамгийн эелдэгээр атаархаж ээ гэж ойлгы. Тэгээд зөвлөхөд:
Сайн яваа нэгэндээ битий атаарх, харин ч араас нь дэмжиж тусал.
Өөр бас юу гэлээ?
Зөнөг гэлүү?
8хан настай хүүхдийг чи зөнөг гэжаагаамуу. Битий донгос чи.
Чи өөрөө хэдтэйн? Өтөл буурал уу чи? Зөнөцөн хөгшин үү чи?
Яахав өнгөцхөн бодолтой байж болно лдоо. Тэхдээ хүний амьдралыг мэдэхгүйн байж, миний дүүг төрснөөс нь хойш өдөр болгон хамт байсым шиг, юу ч мэдэхгүйн байж дүүг минь доромжилно гэдэг байж болшгүй. Хүн л юм бол, наад толгой чинь боддог л юм бол, ер нь толгойтой юм бол одооноос өөрчлөгд.
Дүүг минь тэгж хэлснээрээ чи ээж бид хоёрыг бас доромжилсон гэдгээ ойлгосон уу?
Чамаар тэгж ээж дүү хоёроо доромжлуулах дээрээ ч тулаагүй байхаа. Юу ч ойлгохгүй байж хүний амьдрал руу өнгийхөө боль. Дүүг минь элдвээр хэлэхээ боль.
Найз минь гэлүү? Ийм найз байдгийг би лав мэдэхгүйн байна. Гэрийхний нь доромжилчоод найз гэхүү чи өөрийгөө? Эцсийн найрсаг зөвлөгөө:
Ухаан суугаач, өөрчлөгдөөч, бодож байгаач.
Өөр юу ч хэлхэвдээ

Saturday, 20 February 2010
Чамайг би үүрд санан дурсаж явах болно
Жаргал минь наддаа ирээд, 5хан хоног хамт байчихаад, надаас үүрд холдон одлоо. Хичнээн их хүсэж мөрөөдлөөдөө чамайг. Гэтэл ийм хурдан явах байсым гэжүү? Анх хараад л хайр хүрсэн. Надаас айгаад зугтахад чинь үнэхээр их өрөвдсөн. Явж чадахгүй мөлхөхөд чинь хөлөө өгмөөр санагдсан. Хоолоо идэхгүй байхаар чинь зажилж өгөх нь холгүй байсан. Явж чаддаг болоод надаас зугтаагаад тейкний араар гүйхэд чинь баяарласандаа дэвхцсэн. Бааж чадахгүй зовж байх чинь надад үнэхээр хэцүү байсан. Зангирсан гэдсийг чинь харах бүр уйлмаар болдог байсан. Өрөвдөлтэйгөөр өөдөөс минь ширтэхэд зовлонг чинь хуваалцаж чадахгүй дэмий харж суугаадаа уур хүрсэн. Бөөлжиж эхлэхэд чинь улам л хэцүү болсон. Дааруулахгүйн тулд чамайг тэврээд паарны дэргэд сууж байсан минь тодхон санагдаж байна. Хордлого болчиж гэж бодоод хорсол уулгаж байхдаа өөр юм хйиж өгч чадахгүйдээ урам минь хугарч байсан. Над дээр ирээд 5хан хоносон ч би чамд маш их дассан. Өглөө эрт босоод чамайг эмлэг рүү дагуулж явж байхдаа өөрөө өөртөө эдгэнээ эдгэнэ зүгээр л хордлого юм чинь эдгэнэ гэж хэлж байсан. Эмчийг хордлого биш гэж хэлэхэд нь хир их баярласнаа хэлж мэдэхгүй юм. Рахитны хүнд хэлбэр, эдгэх найдвар тун бага гэхдээ тэр эмлэгт очоод үз, эмч нар нь их сайн, эдгэж ч магадгүй гэж хэлэхэд нь аль болох эдгэх талаас нь бодохыг хичээсэн. "НУУЦ"ыг ашиглах гэж оролдсын. Тэр эмлэгт нь очоод найдваргүй гэж хэлэхэд нь нулимсаа барьж дийлээгүй. Чамайг унтуулах шийдвэр гаргахдаа 1 хоногийн өмнө ч гэсэн зовлонг чинь нимгэлье гэж бодсын. Уучлаарай ээж бид 2ыг. Салах ёс хийгээд хоёулхнаа үлдэхдээ уйлахгүйг үнэхээр их хичээсэн ч чадаагүй. Чи дэндүү өрөвдөлтэй харцаар хараад байсан болохоор. Яг л тэр харцаараа "намайг битгий унтуулаач би амьдармаар байна" гэж хэлж байх шиг. Би тэр харцыг хэзээ ч мартахгүй. Эмлэгийн хүлээн авах дээр төлбөрөө төлөөд зогсож байхдаа чамайг минь унтуулахаар авч явж байгааг хараад тэсгэлгүй уйлчихсан. Тэгэхэд би чамайг хамгийн сүүлийн удаа харсан. Эмлэгээс гараад явж байхдаа уйлаад л байсан. Тэндээс гараад хаашаа явахыгаа мэджийсан ч хаана явжаагаагаа ч мэдэхгүй болцон байсан. Одоо бодоход 45-р сургуулийн тэр хавьд явжийсан бололтой. Тэр гудамжинд өссөн юмсан уул нь. Уйлснаа ээжид мэдэгдэхгүй гэж хирэндээ л их хичээсэн ч нүдээ хавдтал уйлцан байна лээ. Гэртээ ирэхэд чиний унтдаг байсан тэрхэн хэсэг, хоолоо иддэг байсан таваг, усаа уудаг байсан аяга, дээр нь хэвтдэг байсан дэвсгэр, дээр нь бөөлжсөн даавуу, чамд зориулж бэлдсэн хайрцагтай шороо гээ л чамтай холбоотой бүх юм хажууд минь байсаар. Чи л алга. Тэр оройдоо надаас чиний үнэр үнэртээд салаагүй. Аргаа ядахдаа хувцсаа хүртэл сольж үзсэн. Чи үнэрээ миний биенд нэвт шингээгээд явсан. Чиний тэр сүүлийн өрөвдөлтэй харц одоо ч нүдэнд минь харагдсаар, эмчид тэврүүлээд явсан тэр сүүлийн дүр зураг одоо ч илхэн үзэгдсээр. Гэтэл чи алга. Ээж дүү 2 минь чамайг аль хэдийнээ мартсан байх. Гэхдээ би чамайг хэзээ ч мартахгүй. Үргэлж дурсан санах болно. Анх над дээр ирсэн үеийг чинь, надад тэврүүлээд гэрт ирсэнийг чинь, миний гар дээрээс хоолоо идэж байсныг чинь, миний хийсэн хорсолыг ууж байсныг чинь, надад тэврүүлээд эмлэг рүү явж байсныг чинь, хамгийн сүүлд над руу харсан харцыг чинь хэзээ ч мартахгүй. Нэр ч өгч амжилгүй явууллаадаа чамайг. Гэсэн ч чи миний хувьд хамгийн хайртай муур минь байсаар байх болно. Чи бол миний харж байсан хамгийн гоё нүдтэй муур. Би чиний нүдийг үргэлж санах болно. Ийм шийдвэр гаргасанд намайг уучлаарай муур минь.

Sunday, 24 January 2010
The bitterest cocktail I've ever tasted
Коктейл ер нь их олон янз. Тэр бүгдийг ууж үзээгүй ч одоо хамгийн гашууныг нь найруулж сууна.
Саяхныг болтол энэ хорвоогийн хамгийн жаргалтай хүн мэтээр өөрийгөө төсөөлж, тэрнээс өөр эр хүн хорвоод байхгүйгээр бодож, тэрэнд минь надаас өөр таньдаг эмэгтэй, харж явдаг хүн байхгүй гэж санаж ирсэн. Бүгд шал утгагүй зүйл байж. Худал хуурмагаар дүүрсэн бодлууд минь дэндүү удаан үргэлжилж. Үнэндээ би л тэрнийг өөртөө хайртай, надтай хамт байхыг хүсдэг гэж бодож иржээ. Амийг нь аварсны төлөө баярласнаа илэрхийлж хоолонд урьсныг нь би болзоо гэж ойлгож, найзын хувиар ажил дээр ирэхэд нь хөөрч, эелдэг зангаараа над руу залгахад нь санаждээ гэж бодсоор тэрэнд дасаж, улмаар хайртай болсон. Энэ гэнэн зангаа үнэхээр зүхээд баршгүй нь. Тэрнийг өөртөө дурлацан л гэж бодож байснаас өөр юмыг анзаараагүй.
Нэг нартай сайхан өдөр түргэний машинаар 1 өвчтөн ирсэнийг дагаж бас 1 хүн ирсэн. Дагаж ирсэн хүн нь тэр минь байлаа. Өвчтөн нь эхнэр нь байсан гэдгийг мэдээд өнөөх сайхан өдөр орвонгоороо эргэлээ. Би хир удсаныг мэдэхгүй, тэхдээ л хэсэг хугацаанд шоконд орсон.
Эрэгтэй хүнээс болж нулимс дуслуулан суусан цаг надад байсан ч тэднээс болж шаналж байсан удаагүй. Шаналлаар найруулсан нулимс минь дэндүү гашуун юм...
Гашуун ч гэсэн шаналлаар дүүрэн энэ коктейл амттай. Би энэ нулимсандаа хайртай.

Tuesday, 19 January 2010
Анхны бөгөөд эцсийн захиа
...Бодол минь надад захирагдахгүй байна. Толгой дотор минь яг юу болоод байгааг үнэхээр ойлгож чадахгүй нь. Хичнээн олон бодол эргэлдэж, тэр хирээрээ намайг зовоож байна. Түүний минь хэлсэн тэр хэдхэн үгтэй хамт сэтгэлд минь байсан бүх зүйл оджээ. Одоо зүрх минь хэний төлөө цохилж байгааг мэдэх ч яах гэж?
Гэхдээ би жаргалтай байна. Тэр минь жаргалтай байгаа болохоор. Тэрний минь зүрх өөр хэн нэгний төлөө цохилж, хэн нэгэн нь хажууд нь түшиж байгаа болохоор...
Хэдхэн өдрийн өмнө би ингэж бодож байлаа. Ямар ахархан бодол вэ?
...Тулгаад хайртай болсныг минь эрс эсэргүүцэж, ийм юм болохыг эртнээс анхааруулсаар байсан хүн бол миний багын найз Төгөлдөр. Тэр надад хэцүү байхад хажуунаас минь түшиж, миний жаргалыг хамт эдэлж, зовлонг минь хамт үүрч ирсэн нэгэн. Тэр хэзээ ч надад найз бүсгүйтэй гэж ярьж байгаагүй, хэзээ ч эмэгтэй хүнд хайраа өгч байгаагүй. Миний буруу байсныг би хожим мэдсэн.
Төгөлдөр: Тулгаа чамд тохиркуу ээ.
Би: Яагаад? тэр надад хайртай, би ч хайртай
Төгөлдөр: Тэр чамайг жаргалтай байлгаж чадах нэгэн биш. Тэр чиний гадна төрхөнд, мөнгөнд чинь хайртай. Чамд хайргүй.
Би: Чамайг үзэн яджийна. Чи надад атаархсандаа ингэжийн.
Төгөлдөр: Би чамд атаархаагүй ээ. Хэзээ ч атаархаж байгаагүй. Зүгээр л би чамд хайртай.
Ингэж хэлээд тэр гараад явсан. Би юу ч хэлж чадалгүй ангайж хоцорсон. Энэ өдрийн бяцхан хэрүүл намайг бүхлээр минь өөрчлөх шиг л болсон. Толгой минь эргэж, гар минь салганаж, хөл дээрээ зогсоход үнэхээр хүнд байсан. Найзаас өөрөөр, эр хүн гэж 1ч удаа харж байгаагүй, гэр бүлийн минь гишүүн байсан найз минь 1 л өдөр надад хайртайгаа хэлчихлээ. Амьдрал минь орвонгоороо эргэчлээ.
Амьдрал минь орвонгоороо эргэсэн тэр өдрөөс эхлээд Төөгөө 1л хүйтэн хөндий болсон мэт санагдаж, тэрэнтэй ярих битгий хэл уулзахаас хүртэл айж, тэрэнтэй өнгөрөөсөн он жилүүд дэх дурсамжаараа амьдрах болсон. Цаг хугацаа бүгдийг өөрчилдөг юм болохоор бид 2 аажмаар хэвэндээ орж найз хэвээрээ үлдсэн ч тэрний талаарх миний бодол бага зэрэг өөрчлөгдсөн байлаа. Би Тулгаатай дурамжхан уулздаг болсон байсан. Сэтгэлд минь Төөгөө аажим аажмаар орон зай эзлээд байх шиг. Гэхдээ ийм юм байж болохгүй би зөвхөн Тулгаадаа л хайртай гэж өөртөө итгүүлж чадсан.
Хэдэн сарын дараа нэг өдөр гэнэтхэн Төөгөө над дээр ирээд найз бүсгүйгээ танилцуулаад удахгүй хамт япон явах гэж байгаагаа хэлсэн. Надад хэлэхгүйгээр ийм шийдвэр гаргасанд нь гайхсан ч, найз бүсгүйтэй болсон нь намайг илүү их цочирдуулсан. Тэднийг явах хүртэл хэдхэн сарын хугацаа байсан. Явахаас нь өмнө бид 2 сайн уулзаж, ихэнх цагийг хамтдаа өнгөрүүлэхийг хичээх болсон.
Тэр үеүүд надад хичнээн жаргалтай байсныг би яагаад одоо л ойлгож байгаан болоо? Тэрнийг гаргаж өгөх надад хэцүү байсан ч, би шаналж байгаагаа тэр үед ойлгоогүй байж. Ямар тэнэг юм бэ би? Онгоц нь хөөрсний дараа Тулгаадаа тэврүүлээд алхаж байхдаа ч ганцхан Төөгөөг л бодож байсан. Тэрнийг явснаас хойш хэд хоног өнгөрлөө...
Би санасаар л... Тулгаагаас харилцаагаа нэг мөсөн тасалсан. Төөгөөг явснаас хойш Тулгаа нэг л өөр болсон. Хүйтэн хөндий... хэд хоногийн дараа би тэрний хайртай бүсгүйтэй нь танилцсан. Тэдний зэвүүн инээмсэглэл...намайг дотроос минь алж байлаа...
Бодол минь надад захирагдахгүй байна. Толгой дотор минь яг юу болоод байгааг үнэхээр ойлгож чадахгүй нь. Хичнээн олон бодол эргэлдэж, тэр хирээрээ намайг зовоож байна. Түүний минь хэлсэн тэр хэдхэн үгтэй хамт сэтгэлд минь байсан бүх зүйл хийсэн оджээ. Төөгөөгийн зөв байжээ. Одоо зүрх минь хэний төлөө цохилж байгааг мэдэх ч яах гэж?

Тулгаад хаягдчаад тэнэг хүн шиг л болсон. Амьдрал минь тэр чигээрээ утгагүй болж, хажууд мнь хэн нэгэн байхгүй байхын зовлонг анх удаа л мэдэрсэн.
Би Тулгаад хайртай гэж буруу бодож байжээ. Жинхэнэ хайрын минь эзэн энэ олон жилийн турш хажууд минь намайг хамгаалж, хөгжөөж, хайрлаж байсан байна. Тэр минь сэтгэлээ цаг үргэлж илчилж байсан ч тэрийг нь ойлгох ухаан, харах нүд надад байгаагүй ажээ. Надад хайртайг нь мэдсэн тэр өдрөөс хойш даруй 2 жил өнгөрчихөж. Төөгөө явснаасаа хойш надтай 1 ч удаа холбоо бариагүй. IDгаа хүртэл сольчихож. Гэрийхэн нь хүртэл надаас зугтах болсон.
Би одоо ойлгосоон. Төгөлдөрт ямар их хайртайгаа... Гэтэл тэр минь миний хажууд алга. Японд өөр хэн нэгэнтэй байгаа.
Тэнгэр минь ямар их аз жаргал вэ? Тэрнээс минь захиа ирж. Задаллаа...Яг л Төөгөө мөндөө. Нөгөө л эелдэг зангаараа...Байзаарай...Энэ чинь хуримын урилга...Үгүй ээ тэр минь гэрлэх гэж байна. Удахгүй анхных нь хүүхэд энэ хорвоод мэндлэх нь.

Thursday, 14 January 2010
Энэ амьдралдаа дасчиждээ
Амьдрах ямар сонирхолтой гээч. Амьдрал ямар өнгөлөг гээч...
Хажуугаар өнгөрөх байшин барилгууд бүгдээрээ өнгөлөг, тэнгэр үнэхээр гоё өнгөтэй, гадаа тоглож байгаа жоохон хүүхдүүд ёсссстой хөөрхөн, ер нь юм бүхэн яасан гоё гээч. Амьдралын бүх л зүйл сонирхолтой. Өөдөөс зөрж буй хүмүүс бүгдээрээ дахин давтагдашгүй цор ганц.
Даанч би энэ бүхнийг мэдэрч чадахгүй. Мэдээж энэ жижигхэн туслах багажгүйгээр. Тэр багаж байхгүй бол амьдрал 1 л бүүдгэр, зөрөн өнгөрөх хүмүүс бүгдээрээ нэгэн хэвийн. "Царайгүй". Барилга дээрх бичигнүүд бүр ч ойлгогдохгүй. 35 үсэгнээс сонгосон уу, 26 үсэгнээс сонгосон уу мэдэгдэхгүй. Замаар сүлжилдэх машинууд бүгд адилхан. "Номергүй". Ер нь л бүх зүйл уйтгартай, бүүдгэр бүрхэг. Нүдний шил минь байхгүй бол тэгээ л гүйцээ. Хажуугаар зөрсөн хүн таньдаг байлаа ч шууд л чигээрээ яваад өгнө. Тэр хүн намайг таньдаг эсэх хамаагүй. 1 таньдаг хүн маань хэд хэдэн удаа надтай тэгж тааралдсан гэсэн. Ямар их гомдоо болоо.
Багаасаа л ийм байсан. Миний амьдрал үргэлжийн ийм бүүдгэр байсаар ирсэн. Магадгүй төрөхийн ийм байх.
Амьдралыг бүтнээр нь харж үзэхсэн.

Subscribe to:
Posts (Atom)