Pages

Sunday, 15 August 2010

зуны тайлан...

энэ зун хийсэн ажлаа эргээд нэг харахаар шийдлээ. хичээл маань 5.24нд хаагдсанаар миний зуны амралт эхэлсийм. аль эртнээс төлөвлөж байсанчлан хичээл амрангуут ажил олж хийхээр шийдэж, ажилд орох саналаа гаргаадахлаа. гэтэл төлөвлөгөө шал эсрэгээрээ эргэж би гэдэг хүн амралтыхаа эхний 1 сарыг сургууль дээрээ дадлага хийж өнгөрүүлэх болсым. тэгж байтал дадлага ч дуусч хүсэж байсан амралт маань эхэллээ. гэтэл яг ч хүсэж байсан амралт минь эхлээгүй байжээ. дадлага дууссан эхний өдрөөсөө л би ядаргаа ясандаа тулж зүүн талын булчингууд суларсан гэдэг оноштойгоор эм тариагаар хооллон зурагт компүүтэрээс хол лагер луу тодорхой бус хугацаагаар цөлөгдөөтөхлөө. энэ миний сонссон эхний аюултай онош биш байсан юм. хичээл амрахаас өмнө эмэгтэйчүүдийн тусдаг хавдар байж болзошгүй гэсэн оноштойгоор би баахан антибиотикоор хооллохоор болсон.
лагер дээр байхлаа ч би антибиотикуудаа ч бас уусаар байсан. ийнхүү эмээр хооллосоор бас нэгэн сарыг үдлээ. ингэж явсаар 8 сарын 7 8 болж хүсэн хүлээж байсан playtime маань эхэлсэндээ. энэ бол миний зуны амралтын хамгийн голлох чухал үйл явдал байсан юм. аа тийн бас найзуудын төрсөн өдрүүд, 1 зугаалга, playtime гэх зэрэг хэдхэн арга хэмжээнд оролцсноор би ээжээс show woman гэдэг нэр авсан. хихи.
мөн зуны эхэнд гаргасан ажлын саналд маань саяхан зөвшөөрсөн санал ирсэн тул энэ сарын 16наас эхлэн ажилдаа орсноор амралт маань хөгжилтэй үр бүтээлтэй болж ирсэн юмдаа. одоогоор хичээл эхэлхийг хүлээсээр ажил дээрээ өдөр хоногийг өнгөрөөж байх шивдээ. хэхэ
өө мартах шахлаа...төлөвлснөөрөө жагсаасан номнуудаа эхнээс нь уншаад эхэлцэн. одоо жагсаалт маань бараг гүйцэж байгаа юм байна. тэгээд шинээр жагсаалт гаргах хэрэгтэй болж байх шиг байнадаа.

миний хайрт

өдрийг хөгжилтэй өнгөрүүлэхэд минь тусалж буй 3хан зүйлийн нэг...миний хонгор






өдөржингөө унтаж, элсээ хайрцагныхаа гадуур цацаж сахилгагүйтэж, шөнө нь болохоор унтуулахгүй хөнжил дээр дэвхцдэг хирнээ л харах тусам хайр татаад...үнсээд л баймаар миний хонгор...өдөр ирэх тусам томроод байгаа ч жижкээн хэвээрээ юм шиг л хөөрхөн. чихэр жимсэнд аягүү дуртай. сүү уудаггүй хирнээ тараг аарууланд аамир дуртай. далайн байцаа, түүхий өндөг харахын бол идэх гээд л дайрчихдаг. тоглоомыг нь шидэхээр гүйж очоод зуугаад аваад ирдэг, шидэхгүй бол ирж ноолоод зүгээр суулгадаггүй миний эрх муужгайхан...ялаатай хөөцөлдөх дуртай зулзага. унтаж байгааг нь хараад л баймаар.
өвөр дээр хэвтээд эрхэлж байгааг нь харахаар үнсээд л баймаар. хэзээ нэг найз залуутай болохын болдоо хөөрхий. эхэндээ ээж нилээн дургүй байсан чинь одоо надаас булаах гээд л үзээд байхийн. 2лаа kittyдээ нөхөр олж өгөх үү ч гэж байх шиг...нохой харахаараа уурыг нь хүргэх гэж байгаа юм шиг сүүлээ өргөчөөд их зан гаргаад алхаж байгааг нь харахаар бүүр эгдүү хүрээд бадийн...

зугаатай 2 өдөр...

заа хэд хоног завсарлчлаа...энэ удаагийн пост playtime.ийн тухай цухас. тийшээ очиж байх үеийн сэтгэгдэл уламжлал ёсоор их л өөдрөг, хөөрсөн, гоё гоё юм төлөвлөсөн байлаа. цаг уурын төвийхөн эхний өдөр нь нартай сайхан дулаахан өдөр байж 2дох өдөр нь бороотой сэрүүхэн байна гэж мэдээлж байсан боловчиг тэрхүү мэдээлэлд үнэн зүйл ховорхон байсныг монгол шилтгээнд очоод л мэдсэн. гэгээ тасраад уур амьсгал жинхэн гоё болоод ирэх үед бороо ороод эхнээсээ nice nice хамтлагууд тоглоод...амьдрал гээчийг тэхэд л мэдэрлээ гэжжж...ходоодныхоо дуудлагаар аргагүйн эрхэнд шилтгээнээс гарсан бөгөөд яг тэр үеэр ukээс уригдаж ирсэн хамтлагийн тоглохыг харж чадаагүйг эс тооцвол жинхэн тасархай байлаа. бороонд шалба нороод, лайтай хамтлагуудын лайтай дуунууд дээр үсрэнгээ хүв хүйтэн beer шимээд л...эхний өдөр тоглосон хамтлагуудаас хамгийн таалагдснууд нь: vatame, lego, the pips, and of course mohanik, the lemons байлаа. эхний өдрийн төгсгөлд галын наадам болон, partyнууд болсон бөлгөө. partyнууд нь надад машшшшшшид ихээр таалагдсныг нуух юун. 2дох өдрийн эхлэл их гоё байсаан. голын хүв хүйтэн усаар толгойгоо угаагаа л...2дох өдөр нь аягүүүүүүү хүйтэн байсны улмаас ихэд даарав би...өдрийн тал болоход хэн нэгэн хариуцлагагүй этгээд новширсны улмаас би гэдэг хүн нисванис, булсара, маднесс зэрэг акулуудын тоглох цаг ирэхээс өмнө хот руу гунигтайхан буцсанаар миний хувьд playtime өндөрлсөн юмдаа.