Надад бүрэн гүйцэд төгс хийж чаддаг юм байдаггүй юм байна. 10 жилийн турш англи хэл заалгаж заалгасан хирнээ яг гадны хүнтэй яриад суух гэхээр чадкуу. Дандаа тооны ангид сурсан хирнээ тэгж их онцгойрч амжилт гаргасан юм байхгүй. Хүн шоглочдиймуу гэхээр бас тийм ч биш...Хоол сайн хийдэг гээд магтуулдаг хирнээ гурил зуурч ч чададгүү. Хувцаснуудаа гайгүй зохицуулаад өмсчдөг юм шиг хирнээ дэлгүүрээс хувцасаа сонгохдоо үннэн муу. Хүмүүстэй нийлээд яриад суухаараа мэдэмхийрээд тайлбарлаад өгчхөөр сэдэв ерөөсөө олдохгүйн...Улс төр сонирхдымуу гэхээр аль улс нь яг хаахна байдгийг ч нарийн сайн мэддэггүй юм байна. Монгол хэлэндээ сайн юмуу гэхээр бас яг ч тийм биш. 10 жилд байхын л онцгойрч тодорсон хичээлгүй.
Энэ бүгээс дүгнэхэд би их дутуу дулимаг хүн юм байна. Үүнээс хойш ядаж 1 юмыг жинхнээсээ сайн хийдэг болох хэрэгтэй юм байна. Юм юм руу үсчиж байхын оронд 1 юманд төвлөрөхийн төлөө хичээедээ...
Subscribe to:
Posts (Atom)

