Pages

Showing posts with label эргэн тойронд. Show all posts
Showing posts with label эргэн тойронд. Show all posts

Tuesday, 15 November 2011

тэр 3

тэр гайхаж байгаа
тэр айж байгаа
тэр харин эргэлзэж, болгоомжилж, эмээж, басхүү айж байгаа...тэр найдварыг алдхаас, шархлуулхаас, шархалхаас, сонголтоос, боломжоос айж байгаа...тэр өнөөх нүх сэдэрхээс, ахиад дотроос нь идэж эхлэхээс, ахиад нулимсгүй болохоос, ахиад амьд үхдэл болохоос, ахиад мэдрэмжгүй нэгэн болохоос айж байгаа...

Thursday, 30 June 2011

хоосон

нэгэн цагт минийх байсан чи одоо дэргэд минь байхгүй. намайг орхиод явахдаа зүгээр хаяад яваагүй. хоосон болгоод явсан. би дахиад хэзээ ч дүүрэн болохгүй. дүүрэн байх ямар байдгийг мартсан... like i never be full...чи намайг зүгээр нэг хоослоод орхиогүй. гүн ангал руу шидээд орхисон. би одоо ч газардаагүй хэвээр. цаг хугацаа хэрхэн өнгөрч байгааг ч анзааралгүй унасаар...энэ ангалд ёроол гэж байхгүй мэт унасаар...like i never stood on the land

Thursday, 17 March 2011

өборахждаг

тэрнийг: харахаас айж, тааралдахаас түгшиж, дугарахаас цочиж
надад: бодохоос өөр чадал байхгүй, санахаас өөр тэнхэл байхгүй
тэднийг: харахаас нүд хорсож, тааралдахаас ой гутаж, дугарахаас огиудас хүрч
надад: үзэн ядахаас өөр чадал байхгүй, гомдохоос өөр тэнхэл байхгүй
тэр өндөр, туранхай, хөөрхөн, гоё ааштай, лаг, төгс

Wednesday, 23 February 2011

өрөвдөлтэй

мөсөн гол хайлчиж...
тэр гол ширгээд 2 жил болсон ч намар болоход гэнэт үерлэсэн нь тийм ч сонин явдал биш. үерлэснийг ойр хавийн хүмүүсээс нуух хамгийн хэцүү. өвөл болж үерлэсэн гол хөлдсөн ч хавар болоход үерлэсэн хэвээр. гол ширгэхийг хүссээр... зун тэр гол дахиад л ширгэсэн, яг өөрийх нь хүссэнчлэн. намар ширгэсэн хэвээр. дахиад өвөл болоход харин маш зузаан мөс тэнд тогтсон ч өвөл дуусахаас өмнө тэр мөс хайлчиж. гол урссаар л...ойр хавийхан урсгалых нь хүчтэйг гайхна. гол өөрөө ч гайхна. гол одоо дахиж ширгэх өдрийг хүлээхээ больчиж. ширгэнэ гэдэгтээ итгэлгүй болчиж. урссаар л...өдөр ирэх тусам урсгал нь улам хүчтэй болсоор. тэр урсгалын хүчийг ядаж сааруулж чаддаг болоосой гэж хүснэ. хүслээр болдоггүй нь хяслантай. гол урссаар л...

Saturday, 19 February 2011

хамгийн хайртай тэнэг булдруунууддаа

хэлтэйгээ байхад би хэнд ч доромжлуулахгүй, хэлэлцэнэ. толгойтойгоо байгаа цагт би хэний ч дор орохгүй, тэмцэнэ. гар минь байгаа цагт би хоосон хонохгүй, ажиллана. номнууд минь байгаа цагт би уйдахгүй. найзууд минь байгаа цагт би хэзээ ч гутрахгүй, ганцаардахгүй, шаналахгүй. хэцүү үедээ тэдэндээ л хандана. хажууд нь санаа зовох юмгүй уйлна. сэтгэлээ уудлана. бодлоо илчлэнэ. тэднээсээ зөвлөгөө авна, нулимсаа арчуулна, шүүмжлэл сонсоно. хичнээн хүн надаас урвасан ч, хичнээн цаг хугацаа өнгөрсөн ч, хичнээн юм өөрчлөгдсөн ч, тэд минь л хэвээрээ надтай үлдэнэ. маргалдаж муудалцсан ч эргээд инээгээд уулзана.
тэднийгээ инээлгэхийн тулд надаа хэцүү байсан ч би тэвчээд бас инээнэ. тэдэндээ туслахын тулд сүүлийн 100 төгрөг ч байсан би харамлахгүй. тэдэнтэйгээ уулзхын тулд зав гаргана.
хэзээд тэл л миний хажууд байдаг учир. хэзээд тэд л намайг сонсдог учир. хэзээд тэд итгэлийг минь даадаг учир. хэзээд тэд л миний төлөө санаа зовдог учир. хэзээд тэд л үлддэг учир. хэзээд тэд л найз минь байдаг учир. БИ Ч БАС ХЭЗЭЭ Ч ТЭДНЭЭСЭЭ УРВАХГҮЙ.
хэзээд тэднийхээ НАЙЗ нь байхын төлөө хичээнэ.

Wednesday, 29 September 2010

гологдсон бараа

тэр уул нь ийм байгаагүй. саяхныг болтол дэлгүүрт ирсэн хүн болгон түүнийг шохоорхон хардаг байсан. харин түүнийг хамгийн сүүлд авсан нэгэнд тэр таалагдахаа байж дэлгүүрийн лангуун дэр буцаад ирсэн. тэр цагаас хойш тэр гундаж эхэлсэн. бусдын анхаарлыг ямагт татдаг хурц тод өнгө нь үгүй болж, түүнийг орлох шинэхэн бараанууд олноор ирэх болсон. гэсэн ч тэр өөрийнхөө өнгө загварыг өвөрмөц хэмээн итгэсээр л...гэтэл түүнтэй хамт нэг лангуун дээр залардаг өрөөл бусад нь ч түүнээс нүүр буруулцгааж эхэлсэн. тэр итгэсээр л...бусад нь бүр түүнээс нууцаар шивэр авир гэлцдэг болов...тэр хүлээсээр л...хэзээ нэг өдөр хэн нэгэн хүн ирээд өөрийг нь авна...итгэсээр л өдөр хоног өнгөрсөөр тэр энэ байдалдаа дасаж эхэлсэн. бусад бараа нь түүнийг бүр анзаархаа байсныг тэр өөрөө ч тоохоо больсон...цор ганцаараа...хаашаа ч хөдлөхгүй, түүнийг хэн ч сонирхохгүй, авахгүй. лангуун дээр залархаа больж сагсанд хэвтэх болов. тэрний хаа нэгтээ хэзээ нэг өдөр өөрийг нь авах л болно гэсэн итгэл нь бөхөөгүй нуугдсаар л...гэхдээ тун бага...тэр улам л гундсаар. түүнтэй ижил тавилантай өөр нэгэн байдаг болвуу. цаг цагаараа байдаггүйг тэр бүр мартаж орхиж. гундсан өнгө, хоцрогдсон загвар нь эргээд хүмүүсийн анхаарлыг татах болно гэдгийг тэр мэдэхгүй байсаар хогийн цэг рүү гунигтайхан алхаж байна. гологдсон барааны хөөрхийлэлтэй хувь тавилан...

Saturday, 4 September 2010

хүсэн хүлээж байсан нарны шилээ өнөөдөр авав. хичнээн өдөр бодож хичнээн шөнө зүүдэлж хэдэн ч удаа гадуур хайвдаа тэр шилийг. одоо тэгээ л гайхуулж гарнадаа...нтр. нээх гоё шил. нөгөө харангын лхагва ахын шил байдагдаа...бөв бөөрөнхий. тэрэн шиг мөртлөө ленноных шиг том.
одоо тэгээ л бөөрөнхийгөө зүүгээ л сэгсгэр үсээ арзайлгаа л гадуур яваад байдаг хэргээ...хихихи бодохоор л гоё санагдаад бүр хөөрөөд байхын. хурдан 1дэх өдөр болоосой. сургууль дээр нэг сэгсгэр юм бөөрөнхий зүүгээд оруул нөгөө хэдэн нөхдүүд маань юу гэх болоо...хихихи одоо эрэгтэй цамцнуудаа авчуул тэгээл хүсэл минь биелэх нь дээ. нэг сайхан нартай өдөр эрэгтэй цамцнуудаасаа сонгож өмсөөд бөөрөнхийгөө зүүгээд үсээ сэгсийлгээд...яаяаяа. хүнүүс харчаад ээжээ юун буг чөтгөр вээ гэхийн болуу? нээрээ буг гэснээс...нодилонгийн playtime.ийн өглөө гэрээсээ гараад явжийтал нэг нөхөр тэгж дуу алдсын бээшд. хар бариу өмд хар цамц ямбий кэитээ углаад, үсээ байдгаар нь арзайлгаад нээх л их хөөрсөн хүн явжээсан чинь нэг нөхөр намайг хараад яадаг чөтгөр нь вэ...нтр инээд ч хүрэх шиг уур ч хүрэх шиг.
монголд тийм арзгар сэгсгэр хүн цөөхөн болохоор тэгж айж цочдог байхдөө. угаасаа шинэ юм хүлээж авахдаа муу юм болохоор цөөхөн ховор гаж юм болгоноос тэгдэг биз. хэдэн жилийн дараа эмо харажүки нар элбэгшээд ирэхээр гайгүй дасах л байх. хүлээж л байхаас...

Thursday, 2 September 2010

тэрнийг Гуамарал гэдэг. бид нар Маяа гэж дууддаг. бид 2 хамт шийтгүүлж, хамт шагнуулж өссөн. хоол идэхдээ ч хамт, усанд орохдоо ч хамт, бие засахдаа хүртэл коршокоо зэрэгцүүлж тавьжаагаад л...үсэг сурахдаа ч хамт л байсан. тайвань руу сурахаар явхад нь нэг чухал юмаа алдцан юм шиг нэг л хоосон. ирэх бүрт нь их л хөгжилтэй сайхан болчдогсон. 2лаа нийлж суугаа л энэ тэр сонин хачнаа яриад л. гэтэл энэ жил би өөрчлөгдвүү тэр өөрчдөгдвүү.
ажилдаа яваад орой гэртээ ирэхэд байнгын цэхэлзсэн нүд, зангидсан хөмсөг угтдаг болчихсон байсан. хичээл орчхоор өөр болох болуу гэж бодсон маань эндүүрэл байжээ. тэр нүд яг л хэвээрээ. багын тэр эгчийгээ санаж байна.

Sunday, 15 August 2010

миний хайрт

өдрийг хөгжилтэй өнгөрүүлэхэд минь тусалж буй 3хан зүйлийн нэг...миний хонгор






өдөржингөө унтаж, элсээ хайрцагныхаа гадуур цацаж сахилгагүйтэж, шөнө нь болохоор унтуулахгүй хөнжил дээр дэвхцдэг хирнээ л харах тусам хайр татаад...үнсээд л баймаар миний хонгор...өдөр ирэх тусам томроод байгаа ч жижкээн хэвээрээ юм шиг л хөөрхөн. чихэр жимсэнд аягүү дуртай. сүү уудаггүй хирнээ тараг аарууланд аамир дуртай. далайн байцаа, түүхий өндөг харахын бол идэх гээд л дайрчихдаг. тоглоомыг нь шидэхээр гүйж очоод зуугаад аваад ирдэг, шидэхгүй бол ирж ноолоод зүгээр суулгадаггүй миний эрх муужгайхан...ялаатай хөөцөлдөх дуртай зулзага. унтаж байгааг нь хараад л баймаар.
өвөр дээр хэвтээд эрхэлж байгааг нь харахаар үнсээд л баймаар. хэзээ нэг найз залуутай болохын болдоо хөөрхий. эхэндээ ээж нилээн дургүй байсан чинь одоо надаас булаах гээд л үзээд байхийн. 2лаа kittyдээ нөхөр олж өгөх үү ч гэж байх шиг...нохой харахаараа уурыг нь хүргэх гэж байгаа юм шиг сүүлээ өргөчөөд их зан гаргаад алхаж байгааг нь харахаар бүүр эгдүү хүрээд бадийн...

зугаатай 2 өдөр...

заа хэд хоног завсарлчлаа...энэ удаагийн пост playtime.ийн тухай цухас. тийшээ очиж байх үеийн сэтгэгдэл уламжлал ёсоор их л өөдрөг, хөөрсөн, гоё гоё юм төлөвлөсөн байлаа. цаг уурын төвийхөн эхний өдөр нь нартай сайхан дулаахан өдөр байж 2дох өдөр нь бороотой сэрүүхэн байна гэж мэдээлж байсан боловчиг тэрхүү мэдээлэлд үнэн зүйл ховорхон байсныг монгол шилтгээнд очоод л мэдсэн. гэгээ тасраад уур амьсгал жинхэн гоё болоод ирэх үед бороо ороод эхнээсээ nice nice хамтлагууд тоглоод...амьдрал гээчийг тэхэд л мэдэрлээ гэжжж...ходоодныхоо дуудлагаар аргагүйн эрхэнд шилтгээнээс гарсан бөгөөд яг тэр үеэр ukээс уригдаж ирсэн хамтлагийн тоглохыг харж чадаагүйг эс тооцвол жинхэн тасархай байлаа. бороонд шалба нороод, лайтай хамтлагуудын лайтай дуунууд дээр үсрэнгээ хүв хүйтэн beer шимээд л...эхний өдөр тоглосон хамтлагуудаас хамгийн таалагдснууд нь: vatame, lego, the pips, and of course mohanik, the lemons байлаа. эхний өдрийн төгсгөлд галын наадам болон, partyнууд болсон бөлгөө. partyнууд нь надад машшшшшшид ихээр таалагдсныг нуух юун. 2дох өдрийн эхлэл их гоё байсаан. голын хүв хүйтэн усаар толгойгоо угаагаа л...2дох өдөр нь аягүүүүүүү хүйтэн байсны улмаас ихэд даарав би...өдрийн тал болоход хэн нэгэн хариуцлагагүй этгээд новширсны улмаас би гэдэг хүн нисванис, булсара, маднесс зэрэг акулуудын тоглох цаг ирэхээс өмнө хот руу гунигтайхан буцсанаар миний хувьд playtime өндөрлсөн юмдаа.

Wednesday, 9 June 2010

Tusuulul 1

Ter ih goy ah. Bi neg ih sain tanihgui ldee. Yag heden ond gedgii ni sanahgui bna. Uchir ni bi joojkon batsaan bsiin. Ter ah uvuugiin maani tugsgusun neg angiin darga ni bsan. Bas uvuugiin "Teacher's pet". Tednii angi tugssnuus hoish ter ah surguulidaa bagshiihaa shiiriig hataana geed bagshlahaar uldsen. Ter uyees l manai geriihen ter ahiig sain meddeg bolson bh.
Uvuug ajlaa tarhaar ni gert ni hurgej ugnu. Ymar ch ajiltai bsan zohitsuulaad l garna. Uvuug guih l yum bol hureed l irdeg. Ih eyeldeg bolovson, goy aashtai. Bagshiihaa ehneriig, huuhduudii ni, ach zee narii ni tegj sain meddeg shavi ter ahaas uur bdaggui bhaa.

2 jiliin umnu uvul manai geriin ter havid haluun usnii shugam ni hagaraad paar halahgui bolood duu bid 2 gertee bh argagui boson uchraas uvuu emeegiin ochson. Ter uyed ugluu hicheeldee yavaad oroi taraad harina gdg ih hundreltei bsan bolxoor ter ah bid 2iig hurgej ugch avdag bsan. Bi lav ter ahiin orond bsan bol buun yarshig geh bsan bh. Ter ahiig Myagmar yumuu esuul Myagmarsuren gdg. Sn medehgui bnaldaa. Yamar ch l bsan Myagmar gj duuddag. Ineedtei ni duu nar Myagmar gj helj chadahgui Mamgar ah gdg. Odoo manaihan uvuu emeegees busad ni barag nugd Mamgar gdg.

Uvuu emee 2 agaar ni saihan gd hotoos gadna manai lageriin oiroltsoo bdag. Hashaandaa jims nogoo modoo tariad uursudud ni hugjiltei bdag gsn. Mamgar ah tgsen chin bagshtaigaa oir gd hayaand ni ochood buuchihsan. Tgd 7 honogt 1 udaa utsaar mendii ni meddeg, sardaa 1 2 udaa ochij uulzdag. Uvuu ch terend ni ih durtai. Mamgar ah uvuugiin shavi geheesee iluu manai ger buliin dotnii nz gehed bno.

Bi ter ah shig goy huntei suuna gj boddog. Huntei suuh talaar neg ih bodood bainga tusuuluud bdaggui ch nuhriinhuu talaarh minii tusuululd Mamgar ah shig zantai goy hun dandaa orj irdeg. Hehe

Tuesday, 11 May 2010

3 хоногийн адал явдал

Зиаааа хэд хоног нэт ч орсонгүй, мэсэнжэрт ч орсонгүй их л завгүй гүйлээ. Өнөөдөр л амьсгаа авахтайгаа боллоо. Өглөө эрт гэрээс гараад л орой гэртээ орж хоносоор байгаад сая харсан чинь гэр маань бүүр нохойн хороо шиг л болчиж. Гол сэдэвтээ оръё.
Яг юу хийгээд тэгж завгүй гүйсэн бэ гэхээр үзэсгэлэн худалдаан дээр ном зарсан юмаа. Бүгд мэдэж байгаачлан 5 дахь хагас сайн бүтэн сайн 3т франц монголын найрамдлын соёлын өдрүүд болж өнгөрсөн. Тэр үйл ажиллагааны хүрээнд зохиогдсон үзэсгэлэн лдээ. Тэгж зогсохдоо аамир даараад эхний өдрөө л ханиад хүрцэн. Тэрийг тооцку бол саяын 3 хоног их зугаатай өнгөрлөө. Удаан уулзаагүй найз, эгч нартайгаа ч уулзлаа. Баахан л франц хүнүүстэй англиар ярьлаа. Франц хэл мэдэдгүү муу байна ч гэж загнууллаа. Бас болоогүй ээ овоо хэдэн ном зараад нилээд их орлого оруулсан. Надад ер нь ном зарах авъяас байгаад байх шиг байгаан. Тэнд авхуулсан хэдэн зургаа оруулы гэж бодлоо.


rodiaгийн нүүр царай болов :p
















сэргэлэн гар гүйж очоод хамт зургаа авхуулцан :p


миний зарсан номнууд уул нь эхлээд уул шиг болгоод цаццан байсын даанч хүнүүс үзжийн гээд янзлаад байсан тэхээр нь зөөөз гээд ингээд тавьцын

Saturday, 24 April 2010

Тэнэг булдруунууд буюу миний хэдэн галзуу нөхөд

Бага ангиа төгсөөд 2003 онд 11-р сургуульд шилжин суралцсанаар миний одоогийн амьдралын эхлэл тавигдсан. Яг үнэндээ одоогийн хэдэн галзуу гаруудыг олж авах гэж их хугацаа зарцуулсан. Шинэ сургуульд тал бүрээс ирсэн янз бүрийн хүүхдүүдтэй нэг ангид орсон болохоор хуучин ангийхнаа санаж эхний 2 жил их л хэцүүдсэн дээ. 8 9-р ангиас эхлээд гайгүй дотносож олон ч найзтай болсон.

Одоо тэд нар надад байгаа өмчүүдээс хамгийн үнэтэйнүүдийх нь нэг нь. 11-р ангиа төгсөөд бүгд өөр өөр сургуульд орцгоосон ч хөндийрөөгүй л байна. Олуулаа нийлдэг болохоор бүгд л өөрийн гэсэн онцлогтой. Хамгийн сайн зөвлөгч нь Дууяа, бид нарын ээж Үүрээ, хамгийн хөөрхөн нь Уянга, өндөр нь Отго...гэх мэтээр цааш үргэлжлэнэ.
Юу юу ч үгүй нь БИ... Дандаа л тэд нараас туслалцаа авдаг хирнээ өөрөө юу ч хийж өгдөггүй. Тэд нар бүгдээрээ л янз бүрийн авъяастай. Харин би үгүй.
Ямар ч авъяасгүй, ааш муутай, олигтой сонсоод зөвлөгөө өгчиж чаддаггүй, дандаа л гуйж байдаг, тусалж чаддаггүй намайг гололгүй өдийг хүртэл найзалж байгаад нь үнэхээр их баярлаж байнээ. Цаашид ч гэсэн тэд нараасаа салахгүй араас нь чирэгдээд явнаа. ХЭХЭ. Тэд нар нээрээ ёстой галзуу юмаа.

Tuesday, 13 April 2010

Булчин чангарч хамаг бие буларсан үед алхах, хөдлөх хамгийн хэцүү. Шатаар дээшээ гарах, доошоо буух бүүр хэцүү. Гэсэн ч бид явах ёстой учраас тэсээд тэвчээд явдаг.

Амьдралд асуудал тулгарсан ч бид даваад л гардаг. Яг л булчин нь чангараад өвдөж байсан ч очих газраа хүрэхийн тулд тэсээд алхдаг шиг. Заримдаа давж гарч чадахааргүй хэцүү санагдах нь ч бий. Тиймэрхүү асуудал тулгарвал өмнө нь сөхрөх тохиолдол ч гардаг. Давж гарлаа гэхэд буруу сонголт хийсэн байх тохиолдол ч бий. Асуудлаа шийдвэрлэж чадахгүй бол хэн нэгнийг буруутгадаг хүн ч байдаг.
Ямар ч асуудал тулгарсан байлаа гэхэд даваад гарах нь л чухал. Сэтгэлийн хаттай байх нь чухал. Өөр хэн нэгнийг буруутгалаа гээд ямар ч асуудал шийдвэрлэгдэхгүй учир зөвхөн өөрөө л хичээх хэрэгтэй. Сэтгэл дотроо уйлж байсан ч гаднаа инээж явах хэрэгтэй. зовлон бүрийг тэсээд, даваад, туулаад гарч чадвал хариу нь заавал ирдэг. Бүүр хожим хойно ч байсан хамаагүй заавал ирнэ. Амьдрал тийм л байдаг.

Би өмнө нь сэтгэлийн хатгүй, амархан бууж өгдөг нэгэн байсан. Бүдэрвэл өөрийгөө өмөөрөх шалтгаан хаа нэгтэйгээс заавал олдог байсан. Бяцхан зовлонтой учирвал хэдэн хоногоор шанална. Нойр хоолноос хүртэл гарна. Гэхдээ тэрийгээ хэзээ ч ил гаргадаггүй. Ганцаараа байхдаа тэрийгээ бодон уйлж суудаг байсан. Хүний хажууд ялангуяа ээжийнхээ дэргэд хэзээ ч уйлж байгаагүй. Ямар ч байсан их амархан бууж өгдөг байсан. Энгийн нэг хэцүү бодлого таарвал бодох гэж оролдохыг ч хүсэлгүй зүгээр л хэн нэгнээс хуулах гэж оролддог байсан.
Гэхдээ одооноос бүх юм өөр болно. Энгийн бяцхан асуудлыг эрч хүчээр даван туулах гэж оролдож байх болно. Амархан бууж өгч байхгүй. Миний асуудлууд жинхэнэ асуудлын хажууд юу ч биш. Жинхэнэ сэтгэлийн шаналал гэж хичнээн аймшигтай гэдгийг өмнө нь ойлгодоггүй байж. Ямар ч л байсан зовлонг даваад гарсан хүн эцэст нь жаргадаг л юм байна.

Хэцүү байсан ч энэ байдал удаан үргэлжлэхгүй, нар дахиад мандана гэсэн итгэлээр урагшаа тэмүүлж алхах л хамгийн чухал. Ингэж алхахдаа зөв замыг эрж хайх хэрэгтэй. Сэтгэлийн хат хамгийн их хэрэгтэй. Хажуугаас түших найз нөхөд, гэр бүл мэдээж чухал. Тэдний төлөө даван туулж байгаа учир.

Sunday, 21 March 2010

Өвөө эмээгийн эрх охин.

Миний хамгийн хайртай эр хүн...Тоодой гэх тэр хүн Монгол хүнд баймааргүй сонин хамартай. Ази хүнд баймааргүй том хар эргэлдсэн нүдтэй. Өөрийхөө насанд баймааргүй хүч чадалтай. Эрэгтэй хүн гэхээргүй цэмцгэр. Ямар ч хоолыг сайн хийдэг. Насандаа баймгүй цоглог...Ухаантай...Уул шиг түшигтэй...Тайван дөлгөөн...Гэрийнхээ богд, түшиг тулгуур, 5 хүүхдийн аав, 10 хүүхдийн өвөө.
Миний өвөө цав цагаан толгойтой ч байнга л хэдэн ач нартайгаа хөл бөмбөг тоглож, уралдаж, байлдаж тоглодог. Эмээтэй хааяа жоохон маргалдаад таг буруу тийшээ хараад суучихдаг. Намайг очихоор үхтлээ санасан эгч нь ирээд хагартлаа баярлаж байгаа бяцхан дүү шиг л болчихдог.
Эмээ ингэж хэлж байсын: Өвөөгийн чинь талыхан бүгдээрээ буурал толгойтой. Өвөө чинь Орост сургуулиа төгсөөд ирэхдээ л буурал болцон ирсэн. Одоо хар өвөөг чинь дуурайсан цагаан толгойтнууд л дүүрэн байна.
ХЭХЭ...Тэдний 5 хүүхдийн ууган хүү нь л эмээг дуурайсан. Үлдсэн 4 нь яаааг өвөө. Буржгар үс, сонин хамар, цагаан толгой, зурмал нүд. Сая цагаан сараар өвөөгийн ахынд очсон чинь тэр өвөө заа Тоодойгийн хамарнууд ороод ирэх чинь... гэж билээ.

Би их азтай. Тийм сайхан өвөөгийн зээ охин нь болж төрсөн.
Миний бага нас их л сайхан дурсамжаар дүүрэн. Би бүр ухаан орохын л дархан цаазтай гүнж байсан. Тэр үед өвөө эмээ 2 маань 5 ач зээтэй байсан. Нөгөө 5 нь арай төрж амжаагүй байсан. Би яг дундах нь. Тийм болохоор ч юмуу? эсвэл өвөөгийн хайртай бага охиных нь хүүхэд болоод ч тэрүү? өвөө намайг нүдний цөцгий мэт хайрлана. Хэн ч надад халдаж зүрхэлдэггүй. Хэрэв хэн нэгэн намайг дээрэлхэвэл тэгээд л будаа. Өвөөгийн хатуу гараар орно. Тийм болохоор би их эрх хүүхэд байсан. Эгч дүү нарыгаа дандаа өвөөдөө ховлодог. Тэд нар ч надад тийм ч дуртай биш. Учир нь би дархан цаазтай болохоор. Тэр үед аав дандаа Орос руу наймаагаар явчихдаг байсан болохоор гэртээ бараг үзэгддэггүй байсан гэсэн. Ээж болохоор ганцаараа намайг өсгөх гэж өдөржин шөнөжин ажил гэсээр гэрийн бараа харахгүй. Би өвөө эмээтэйгээ өссөн. Цэцэрлэгээсээ ирчээд өвөөгөө ажлаасаа ирэхийг нь л хүлээнэ. Ирэхээр нь бөөн баяр. Хоол цайг нь ч уулгахгүй тоглох гээд дайрчина. Заримдаа эмээд загнуулна. Өвөөг бэлэн болонгуут би хамгийн түрүүнд өмдийг нь шувталдаг байсан. Тэгээд бид 2ын тоглоом эхэлнэ. Даам тоглоно, зураг эвлүүлнэ, өвөөгийн чихнээс хазна, тохойноос нь чимхэнэ. Бид 2 их хөгжилтэй байдаг байсан. Өвөө маань багш хүн болохоор оройдоо сууж маргаашийхаа хичээлийг бэлдэх юмуу эсвэл шалгалтын материал засдаг байсан. Тэрийг нь би гэж нэг шавар ерөөсөө хийлгэхгүй хажууд нь очоод элдэв юм шулганаад суучдаг байсан. Өвөө тэхэд хэзээ ч надаас залхаж байгаагүй. Ямар ч байсан надад тэгж санагддаг. Нэг орой ажлаа хийгээд сууж байхад нь би юм ярих санаатай хажууд нь суух гэж оролдож байгаад ширээнийх нь гэрлийг унагаад хагалчихсан. Тэгэхэд л анх удаа өвөөдөө загнуулж билээ. Тэр үед надад их аамир байсан. Зүрх минь хүчтэй цохилоод л. Өвөө ингээд надаа дургүй болчуул яанаа гэж бодохоос л уйлчих гээд байсан. Хамгийн анхны харамсал минь энэ. Өвөө надад маш их зүйлийг зааж өгсөн. Би бас өвөөгөөсөө их юм өвлөж авсан. Хамрыг нь, үсийг нь, нөгөө олон харшилыг нь, хүний үг мушгидаг занг нь, хошигнох дуртайг нь гээд л...

Сургуульд ороод бид 2 жоохон хөндийрсөн. Тэр үеэс эхлээд эмээтэйгээ дотноссон. Эмээг минь Данъяа гэдэг. Сургууль гэр 2ын хооронд эмээ намайг зөөдөг байсан. Ямар ч байсан 2р ангид ортлоо эмээгийн гараас таг зүүлттэй явдаг байсан. Хичээл тараад хүүхдүүд аав ээжийгээ хүлээдэг байхад би "Эмээ хурдан ирээсэй" гэдэг байсан. Эмээ маань нөгөө хэдэн ач зээгээ бас хүргэж авдаг байсан. Манай эгчийг сургуульд ороход нь үсгийг нь цээжлүүлэх зорилгоор галзуухныхаа плитануудыг угааж байгаад 35 дээр нь пастилаар үсэгнүүдээ нэг нэгээр нь бичээд доор нь алим бөмбөг нтр зураад орой болгон давтуулдаг байсан. Би тэгэхэд 4 настай байсан. Эгч минь 6 настайдаа сургуульд орсон бөгөөд надаас 2оор эгч болохоор би 4тэй байсан болж таарч байгаа юм. Тэр үед эгч эмээ 2ыг дагаж хэлсээр байгаад цэцэрлэгт байхдаа уншаад сурцан. Ээж орой ирэхдээ надад ном авчирч өгөөд уншуулдаг байсныг санаж байна. Сургуульд орсон хойно надад үсэг цээжлүүлэх шаардлага байгаагүй болохоор эмээ надтай бичих тал дээр илүү тулж ажилласан. Би солгой болохоор бичнэ гэдэг аамир хэцүү хүнд бэрхшээл байсан лдаа. Бас эмээ их мундаг тогооч. Дандаа л гоё хоол хийж өгдөг. Эмээ өвөөгийн хамгийн дуртай салат нь алаг салат. Эмээ дандаа тэр салатаа өөрөө хийнэ. 50литрийн канистр дүүрэнг хийж аваад л волкон дээрээ гаргаад хөлдөөчихдөг. Тэрийг нь би дандаа хулгайгаар иддэг байсан. Их гоё амттай гэж яана. Ялангуяа мөстсөн хэсэг нь. Би "Ээ хүүдий" гэж хэлэх их дуртай. Өвөө тэгж хэлэх бүрт минь өхөөрдөнө. Эмээ болохоор их дургүй. Хэлэх бүрт уурлаад л. Уурлах бүрт нь би улам хэлмээр санагддаг байсан.

Одоо би ээжтэйгээ амьдарч байгаа болохоор бид 3 ихээхэн хөндийрсөн. Хааяа нэг очихоор баярлаад сүйд болдог. Өвөө бүүр нялхарч гүйцнэ. Дандаа намайг шоглоод л...Нэг удаа эмээ намайг зоорь луу ороод дарсан ногоо аваад ир гэсийн. Тэгээд зоорь луу буугаад ногоогоо хайж байсан чинь гэнэт хав харанхуй намайг нөмрөөд авах нь тэр. Юу болов оо гээд дээшээ харсан чинь хэн нэг нь зоорины хаалгыг хаачиж. Дүү нарын нэг нь л биз гэж бодоод загнах санаатай дээшээ гарсан чинь тэр хаалгыг хаасан хэргийн эзэн нь өвөө байсан. Тэгээд л бөөн инээдэм ханиадам. Эмээ тэр 2 хааяа санал зөрөлдөхөөрөө их гоё юм болно. Ерөнхийлөгч солигдоход өвөө их уурласан. Улсын тэргүүн ийм намхан пагдгар хүзүүгүй байж болохгүй гээд л. Эмээ болохоор яадын тэр муу МАХН хангалттай л идлээ шд одоо өөр хүн идэх цаг нь болсон. Тэгээд ч энэ хүн чинь мэдлэг боловсролтой, ярих чадвартай гэж ирээд л зөрсөн. Тэр 2ын улс төрчидийн талаарх бодол нь их өвөрмөц. Эмээг тэгж хэлэнгүүт өвөөгийн гэдэн нь хөдлөөд таг буруу хараад сууцан. Харин эмээ тоглоом хийгээд л өвөөгийн араас хэлээ гаргаад инээгээд сууж байсан. Тэгснээ над руу харж ирмээд яадын тэ гэж хэлсэн. Өвөө эмээ 2ын энэ мэт маргаан дуусахгүй. Өвөө хэдэн хүүхдээ зүгээр байлгахгүй очиж ноолоод л, харин эмээ тэнэг өвгөн чинь хүүхэд зүгээр байлгахгүйн болиоч чи наадуулыгаа битий хөөргөөд бай гэж ирээд л уурладаг. Заримдаа өвөө уйддымуу, зүүүв зүгээр байжийгаа эмээг хөөе чуганцаа гээд л араас нь хатгах юмуу түлхэнэ. Тэгэнгүүт эмээ уурлаад тэнэг өвгөн гээд л тэр 2ын ээлжит маргаан эхэлнэ. Яг жоохон хүүхдүүд шиг.
Тэр 2 бүүр 1р ангиасаа нэг ширээнд суусан найзууд болохоор нэг нэгэнгүйгээрээ байж чаддаггүй. Эмээ манайд ирэхээрээ хурдан харий нөгөө өвгөн чинь ганцаардаад баларжаагаа гээд л харьчихдаг. Харин өвөө болохоор эмээг байхгүй бол цонх харуулдаа л, байн байн гарч хаалгаар шагайгаад л. Бүр тэсэхээ байгаад өнөө эмгэн хаана явааг асуугаадахаа гэдийн. Эмээтэй утсаар ярихаар өвөө заавал хажуунаас нь орж ирээд орилдог. Юу ч байсан хамаагүй заавал хэлдэг.
Тэр 2ыг харах бүрт би тийм 2 дүүтэй юм шиг санагддаг. Манай Энхжилээс ч жоохон, бас эрх дүү юм шиг. Өвөө эмээ 2тоо загнуулах хамгийн гоё.

Saturday, 6 March 2010

Би дүүгээ хэнээс ч дутахааргүй хайрлаж, аниагийн хайраар дутаалгүй өсөг гэж боддог. Аавын хайраар дутаж яваа болохоор аль болох ганцаардуулахгүйг хичээдэг. Гудамжинд хөтлөлцөөд алхаж байхдаа үеийх нь хүүхэд шиг тоглож, уралдаж, нуугдаж, инээлдэж, хөгжилддөг. Хичээл нь тарахаар аль болох хүлээлгэлгүй, шууд аваад харихыг боддог. Хүүхдүүдийг аав нь ирээд авахыг хараад атаархах вий гэсэндээ тэр. Харих замдаа анги дээр нь болсон хөгжилтэй явдлууд, ангийх нь хэн хамгийн хөөрхөн, хэн нь таалагддаггүй нтрийг асууж хариулсаныг нь даапаалж инээлгэдэг. Гэртээ ганцаараа үлдээд айх вий гээд хир барагтаа орхиж явдаггүй. Өлсгөхгүйн тулд цагт нь хоолы нь хийж өгдөг. Дуртай хоолы нь дандаа хийдэг. Гар нь бөгсөндөө хүрдгүү болохоор бааж дууссаных нь дараа бөгсий нь арчиж өгдөг. Усанд оруулах бол ойлгомжтой асуудал.
Энэ эрхлүүлж байгаа хэрэг юмуу? Гэртээ ганцаараа үлддэггүй, хоолоо хийж идэж чададгүй, угаасаа нас нь ч болоогүй байгаа, бөгсөө өөрөө арчдаггүй хүүхэд эрх юмуу?
Би лав тэгж бодку байна. Зарим нэг хүн тэгж боддог гэнээ.
Тэдэнд хандаж хэлэхэд:
Хүний амьдралыг мэдэхгүй байжээж, нарийн учрыг нь мэдэхгүй байжээж битий олон юм донгосжий.
Ер нь эрх байлаа гээд яадын. Эрэгтэй хүүхэд гэхээрээ л хатуу гараар өсөж, гэрийн хар бор ажлыг хийж байх ёстой гэсэн өрөвдөлтэй бодлоо хаюул яасын.
Миний дүү харин ч эрхлэх эрхтэй хүүхэд. Чи миний дүүгийн насан дээр тийм амжилт гаргасымуу? Тэр ч байтугай одоо ч тийм байж чадаж байгаамуу? Ядаж ганц гайхуулчмаар юм байгаамуу?
8хан настай байж тийм их авъяастай, тэрийгээ үнэлүүлж чадаж байгаа юм чинь эрх байсан ч яадын.
Эрх хүн амьдрал дээр гараад газарддаг, яалаа яалаа гэлээ?
Авъяас нь байхад хэн юу гэхийн. Лав л газардкуудэг.
Чиний хэлснийг хамгийн эелдэгээр атаархаж ээ гэж ойлгы. Тэгээд зөвлөхөд:
Сайн яваа нэгэндээ битий атаарх, харин ч араас нь дэмжиж тусал.
Өөр бас юу гэлээ?
Зөнөг гэлүү?
8хан настай хүүхдийг чи зөнөг гэжаагаамуу. Битий донгос чи.
Чи өөрөө хэдтэйн? Өтөл буурал уу чи? Зөнөцөн хөгшин үү чи?
Яахав өнгөцхөн бодолтой байж болно лдоо. Тэхдээ хүний амьдралыг мэдэхгүйн байж, миний дүүг төрснөөс нь хойш өдөр болгон хамт байсым шиг, юу ч мэдэхгүйн байж дүүг минь доромжилно гэдэг байж болшгүй. Хүн л юм бол, наад толгой чинь боддог л юм бол, ер нь толгойтой юм бол одооноос өөрчлөгд.
Дүүг минь тэгж хэлснээрээ чи ээж бид хоёрыг бас доромжилсон гэдгээ ойлгосон уу?
Чамаар тэгж ээж дүү хоёроо доромжлуулах дээрээ ч тулаагүй байхаа. Юу ч ойлгохгүй байж хүний амьдрал руу өнгийхөө боль. Дүүг минь элдвээр хэлэхээ боль.
Найз минь гэлүү? Ийм найз байдгийг би лав мэдэхгүйн байна. Гэрийхний нь доромжилчоод найз гэхүү чи өөрийгөө? Эцсийн найрсаг зөвлөгөө:
Ухаан суугаач, өөрчлөгдөөч, бодож байгаач.
Өөр юу ч хэлхэвдээ

Saturday, 20 February 2010

Чамайг би үүрд санан дурсаж явах болно

Жаргал минь наддаа ирээд, 5хан хоног хамт байчихаад, надаас үүрд холдон одлоо. Хичнээн их хүсэж мөрөөдлөөдөө чамайг. Гэтэл ийм хурдан явах байсым гэжүү? Анх хараад л хайр хүрсэн. Надаас айгаад зугтахад чинь үнэхээр их өрөвдсөн. Явж чадахгүй мөлхөхөд чинь хөлөө өгмөөр санагдсан. Хоолоо идэхгүй байхаар чинь зажилж өгөх нь холгүй байсан. Явж чаддаг болоод надаас зугтаагаад тейкний араар гүйхэд чинь баяарласандаа дэвхцсэн. Бааж чадахгүй зовж байх чинь надад үнэхээр хэцүү байсан. Зангирсан гэдсийг чинь харах бүр уйлмаар болдог байсан. Өрөвдөлтэйгөөр өөдөөс минь ширтэхэд зовлонг чинь хуваалцаж чадахгүй дэмий харж суугаадаа уур хүрсэн. Бөөлжиж эхлэхэд чинь улам л хэцүү болсон. Дааруулахгүйн тулд чамайг тэврээд паарны дэргэд сууж байсан минь тодхон санагдаж байна. Хордлого болчиж гэж бодоод хорсол уулгаж байхдаа өөр юм хйиж өгч чадахгүйдээ урам минь хугарч байсан. Над дээр ирээд 5хан хоносон ч би чамд маш их дассан. Өглөө эрт босоод чамайг эмлэг рүү дагуулж явж байхдаа өөрөө өөртөө эдгэнээ эдгэнэ зүгээр л хордлого юм чинь эдгэнэ гэж хэлж байсан. Эмчийг хордлого биш гэж хэлэхэд нь хир их баярласнаа хэлж мэдэхгүй юм. Рахитны хүнд хэлбэр, эдгэх найдвар тун бага гэхдээ тэр эмлэгт очоод үз, эмч нар нь их сайн, эдгэж ч магадгүй гэж хэлэхэд нь аль болох эдгэх талаас нь бодохыг хичээсэн. "НУУЦ"ыг ашиглах гэж оролдсын. Тэр эмлэгт нь очоод найдваргүй гэж хэлэхэд нь нулимсаа барьж дийлээгүй. Чамайг унтуулах шийдвэр гаргахдаа 1 хоногийн өмнө ч гэсэн зовлонг чинь нимгэлье гэж бодсын. Уучлаарай ээж бид 2ыг. Салах ёс хийгээд хоёулхнаа үлдэхдээ уйлахгүйг үнэхээр их хичээсэн ч чадаагүй. Чи дэндүү өрөвдөлтэй харцаар хараад байсан болохоор. Яг л тэр харцаараа "намайг битгий унтуулаач би амьдармаар байна" гэж хэлж байх шиг. Би тэр харцыг хэзээ ч мартахгүй. Эмлэгийн хүлээн авах дээр төлбөрөө төлөөд зогсож байхдаа чамайг минь унтуулахаар авч явж байгааг хараад тэсгэлгүй уйлчихсан. Тэгэхэд би чамайг хамгийн сүүлийн удаа харсан. Эмлэгээс гараад явж байхдаа уйлаад л байсан. Тэндээс гараад хаашаа явахыгаа мэджийсан ч хаана явжаагаагаа ч мэдэхгүй болцон байсан. Одоо бодоход 45-р сургуулийн тэр хавьд явжийсан бололтой. Тэр гудамжинд өссөн юмсан уул нь. Уйлснаа ээжид мэдэгдэхгүй гэж хирэндээ л их хичээсэн ч нүдээ хавдтал уйлцан байна лээ. Гэртээ ирэхэд чиний унтдаг байсан тэрхэн хэсэг, хоолоо иддэг байсан таваг, усаа уудаг байсан аяга, дээр нь хэвтдэг байсан дэвсгэр, дээр нь бөөлжсөн даавуу, чамд зориулж бэлдсэн хайрцагтай шороо гээ л чамтай холбоотой бүх юм хажууд минь байсаар. Чи л алга. Тэр оройдоо надаас чиний үнэр үнэртээд салаагүй. Аргаа ядахдаа хувцсаа хүртэл сольж үзсэн. Чи үнэрээ миний биенд нэвт шингээгээд явсан. Чиний тэр сүүлийн өрөвдөлтэй харц одоо ч нүдэнд минь харагдсаар, эмчид тэврүүлээд явсан тэр сүүлийн дүр зураг одоо ч илхэн үзэгдсээр. Гэтэл чи алга. Ээж дүү 2 минь чамайг аль хэдийнээ мартсан байх. Гэхдээ би чамайг хэзээ ч мартахгүй. Үргэлж дурсан санах болно. Анх над дээр ирсэн үеийг чинь, надад тэврүүлээд гэрт ирсэнийг чинь, миний гар дээрээс хоолоо идэж байсныг чинь, миний хийсэн хорсолыг ууж байсныг чинь, надад тэврүүлээд эмлэг рүү явж байсныг чинь, хамгийн сүүлд над руу харсан харцыг чинь хэзээ ч мартахгүй. Нэр ч өгч амжилгүй явууллаадаа чамайг. Гэсэн ч чи миний хувьд хамгийн хайртай муур минь байсаар байх болно. Чи бол миний харж байсан хамгийн гоё нүдтэй муур. Би чиний нүдийг үргэлж санах болно. Ийм шийдвэр гаргасанд намайг уучлаарай муур минь.

Wednesday, 3 February 2010

Уучиллыг тэдэнд бэлэглэ

Ийм юм байдгийг сая л мэдлээ.
Ер нь бол бүх л гэр бүлд асуудал байдаг. Гол нь тэрийгээ зохицуулж амьдрах хэрэгтэй. Энэ л зөв зам. Миний үеийн ихэнх хүүхэд өөрийг нь орхиод явсны төлөө аавыгаа\ээжийгээ үзэн яддаг байхын. Тэд чинь энэ биеийн хорвоод мэндлэх болсон цорын ганц, зугтаж болшгүй туйлын үнэн шалтгаан биш гэжүү? Тэд байгаагүй бол Чи яаж байхын? Хаяад явсан нь буруу ч гэсэн шалтгаан байж л таарна. Энэ бол ойлгомжтой. Үнэхээр тийм дургүй юм бол зүгээр бодкуу байж болдгүү юмуу? Өөрийх нь үр хүүхэд энэ хорвоод өөрийх нь хайраар дутаж амьдаржаагааг бодохоор элэг нь эмтэрдэг л байж таарна. Хүн л юм чинь.
Би бол Аавдаа үнэхээр их хайртай. Хэдэн жил хамт байснаа санадгүү ч гэсэн, надтай амьдрахгүй гээд орхиод явсан ч гэсэн би түүнд хайртай. Миний толгойд Аавтайгаа хамт тоглож байгаа ганцхан дурсамж л байдаг. Тэрийгээ бүдэг бадаг л санадаг. Гэхдээ л би тэр хүнд хайртай. 4 билүүдээ жилийн өмнө "аав нь японд сайн байгаа" гэдэг хэдхэн үгийг дүүгээрээ дамжуулж хэлүүлээд миний өмнө нь хэзээ ч авч байгаагүй, авах талаар зүүдэлж ч байгаагүй үнэхээр сайхан төрсөн өдрийн бэлэг өгсөн аавыгаа би буруутгадаг ч үзэн яддаггүй. Харин ч хайрладаг. Би яг одоо тэр бэлэгнийх нь өмнө суугаад тэрний тухай бичиж байна. Гайхалтай... Би ээж дүү 2ыхоо төлөө, найзуудыхаа төлөө, эмээ өвөөгийхөө төлөө амьдардаг ч тэр хүний төлөө ч бас амьдарч байна. Би аавдаа хайртай.
Харин тэр үзэн ядаад байгаа хүүхдүүдэд хандаж хэлэхэд зүгээр л битгий бухимд, тэднийг битгий үзэн яд. Бодох тусам улам л их үзэн ядах биз. Бодохгүй байвал уур чинь хүрэхгүй. Чин сэтгэлээсээ тэднийг уучилахыг хичээ. Тэднийг уучилснаараа чи өөрийгөө тайвшруулаад зогсохгүй тэдэнд хамгийн том бэлэг барьж байна гэсэн үг. Өөрийг нь уучилсаныг мэдээд тэдний сэтгэл хичнээн их амарч, хэдэн шөнө бүтэн нойртой тайван сайхан амрах бол? Хичнээн удаа цээж дүүрэн амьсгалах бол? Хүүхдээ гомдоосон гэж бодохоор шөнө нойр нь хүрдгүү, өдөр нь хоолойгоор нь хоол давдгүү л байлгүй. Зүгээр л тэдэнд "Би таныг уучилсан" гэх 3хан үгийг чин сэтгэлээсээ хэлэх тэрхэн агшинд чи ямар том бэлэг өгч байгаагаа ойлгох болно. Чи ч өөрөө сэтгэлийн агуу их тайвшралыг авах болно.

Sunday, 10 January 2010

The earthquake was in UB

Өчигдөр буюу 1-р сарын 9ний өдрийн 15-16 цагийн хооронд Улаанбаатар хотод бага зэргийн газар хөдлөлт боллоо. Уг газар хөдлөлт нь маш багахан хэмжээний доргиллтой байсан тул ард иргэдийн ихэнх нь үүнийг мэдрээгүй байна. Саппорогоос эхлэлтэй энэ газар хөдлөлт эхэндээ ор доргих, шүүгээ чичрэх мэтийн багахан доргилттой байсан бол 10-р хорооллын орчимд нилээд хүчтэй байсан гэнэ.(ёоо новш гэж гэртээ байжийсан бол мэдэркүү юү)Энэнээс цааш мэдээлэл тасарсан бөгөөд 20 цагийн үед их дэлгүүрийн хажууханд дэлгүүрт явж байтал худалдагч нь: "Нээрээ өдөр энд газар хөдөлсөн мэдсэн үү?" гэж ярьж байхыг нь сонслоо.
Эндээс би "ямар ч байсан энэ газар хөдлөлт Улаанбаатар хотын төв хэсгээр болсон байх нь" гэдэг дүгнэлтэд хүрээд байна.

Thursday, 31 December 2009

Миний нар, ус, агаар

Өнгөрсөн жилийн 11 сарын 17ны өдөр манай ангид нээх хөөрхөн охин доод ангиас шилжиж орж ирсэн. Тэр бол миний одоогийн хамгийн сайн найзуудын 1 Лхамаа бсан юм. Анхандаа түүнтэй нэг их юм яридаггүй байсан болохоор зүгээр л хичээлээ сайн хийдэг, онц сурлагатай хөөрхөн охин л гэж боджийсон. Тэр үед надад их хэцүү асуудал тулгараад их л ганцаардаж байсан. Угаасаа ганцаардлаас айдаг юм болохоор надад хамт байж ярилцах хэн нэгэн хэрэгтэй болсон. Тэгээд хайж хайж надтай дэндүү адилхан намайг маш сайн ойлгодог нэгнийг олсон нь Лхамаа байсан юм. Хэдийгээр бид 2 нөхөрлөөд жил гаруйхан болжага ч одоо би өөрийгөө Лхамаагүйгээр төсөөлж ч чаддаггүй. Сайн найзууд байхад хугацаа чухал биш гол нь нэгнийгээ ойлгодог байх хэрэгтэй гэдгийг би энэ л охиноос сурсан. Жижигхэн биендээ баймгүй их хичээлч, хүнийг дэндүү их ойлгодог, бусдын асуудалд өөрийх шигээ ханддаг, тэдэнд чин сэтгэлээсээ тусалдаг, тэгээд бас надтай дэндүү адилхан энэ хүүхдийн тухай бодоход л би аз жаргалаар бялхаж өөрийн эрхгүй инээмсэглэдэг. 2008 он миний хувьд хар дарсан зүүд мэт өнгөрсөн ч Лхамаатайгаа танилцсаныгаа бодохоор олзуурхууштай мэт. Лхамаатайгаа 7 хоног болгон уулздаг ч гэсэн уулзах бүрдээ зөндөө их санацан бгаагаа мэдэрдэг. Тэр бүрдээ санасныгаа хэлээд тэвэрдэг. Түүнтэй ярилцахад их л тайван гоё болчихдог. Энэ нь тэр намайг сайн ойлгодогтой холбоотой байх. Бид 2 хоорондоо адилхан болохоор нэгнийгээ сайн ойлгодог болохоор ч юмуу уулзаад суухаар цаг хир хурдан өнгөрснийг анзаардаггүй. Бүр бид 2н яриаг ойлгодог хүн ч цөөхөн.
Бодоод байхнээ би их л хувиа хичээсэн хүн юм шигээ. Лхамаатайгаа уулзахаараа ихэнхдээ би л ярьж тэр сонсдог. Одоо бол тэр миний хувьд нар, ус, агаар минь л юмдаа