Pages

Sunday, 8 September 2013

Mash udaan hugatsaand zavsarljee. Bi geh ene hun horvood ireed 21 jiliin daraa ene biyee 2 huvaaj ur undsee uldeeh gj huleej bna. 7sar gariuhnii daraa biyes min ami tasarch ene horvoo dr ireh ni. 8r sariin 16 anh ene medeeg uuruu medsen udur. Uunees hoish saihan udruud urgeljilj tsag hugatsaa harvasan sum met hurdan ungurhiin satsuu udur honog ungurch uguhgui udaan bh yum... Nuhur bid 2 terhuu az jargalaa huleehdee sahiusan tenger, baatar eriin alin bolohiig yariltsav. ...nuhur ehleed ohintoi bolohiig husdeg gev. Ohin huuhed tom bolhooroo tusd orj duugee halamjilna eejde tusalna gd l yarij garlaa. Gehdee zovj turuuleed hairlaj usgusun nandin ohinoo uhamsariin dogoldoltoi heden nusgai bandi nart deerelhuulchih vii gj haramlan, mungu haraad setgel deh nudee soholson hun durst naimaachin sugnuudees hol bailgah yumsan gj aij, setgel ni sharhlah vii gj nandignaj, etsest ni hunii huud ugj hadmiin tsarai harj zovoono gj bodhoor ohintoi bolmoorgui, bolson j uuruusuu holduulmaargui sanagdah yum. Ter nandin saihan ohiniig min hairlaad halamjlaad hamgaalaad yvah ah hajuud ni bval setgel arai hunguruh yum shig ohinoo haramlah min bagasah yum shig sanagdana. Gehdee 7 sariin daraa sahiusan tenger, baatar er ali ni j irsen bayarlan ugtah bolno. Chamaigaa horvoogiin nyan buhnees hamgaalan muu buhnees haramlan usguh bolno. Bidnii hairaas urgaj bui byatshan ur min hamgiin jargaltai huuhed baih bolno.

Tuesday, 22 January 2013

амьдрал үргэлжилсээр...нүх эдгэрч, эргээд амьдарч, хүн болон буцаж ирсэн. жаргалтай өдрүүд эхэлж хэзээ ч үхдэл байгаагүй юм шиг, хэзээ ч шаналаагүй юм шиг. ёроолгүй гүн ангал гэж үгүй, өөрийг минь идэх нүх гэж үгүй, өдөр өдрөөр зүсэгдэж байсан зүрх хүртэл эрүүл. нар эргээд манддаг, тэнгэр эргээд цэлмэдэг, цэцэг эргээд ургадаг, эвдэрсэн хөрс нэгэн цагт эдгэдэг, уйлсан хүн инээдэг, өвдсөн хүн эдгэрдэг, шаналсан хүн мартдаг, зовсон хүн жаргадаг. цаг үргэлж эргэх хорвоогийн жамаар...

Tuesday, 15 November 2011

тэр 3

тэр гайхаж байгаа
тэр айж байгаа
тэр харин эргэлзэж, болгоомжилж, эмээж, басхүү айж байгаа...тэр найдварыг алдхаас, шархлуулхаас, шархалхаас, сонголтоос, боломжоос айж байгаа...тэр өнөөх нүх сэдэрхээс, ахиад дотроос нь идэж эхлэхээс, ахиад нулимсгүй болохоос, ахиад амьд үхдэл болохоос, ахиад мэдрэмжгүй нэгэн болохоос айж байгаа...

Thursday, 30 June 2011

хоосон

нэгэн цагт минийх байсан чи одоо дэргэд минь байхгүй. намайг орхиод явахдаа зүгээр хаяад яваагүй. хоосон болгоод явсан. би дахиад хэзээ ч дүүрэн болохгүй. дүүрэн байх ямар байдгийг мартсан... like i never be full...чи намайг зүгээр нэг хоослоод орхиогүй. гүн ангал руу шидээд орхисон. би одоо ч газардаагүй хэвээр. цаг хугацаа хэрхэн өнгөрч байгааг ч анзааралгүй унасаар...энэ ангалд ёроол гэж байхгүй мэт унасаар...like i never stood on the land

Wednesday, 8 June 2011

уйдсан хүний хийх юмаа олж ядсан бичлэг

гүү нээрээ мундаг мундаг бичдэг блогчид байхымаа бас. тэдний блогийг уншиж байгаад өөрийхөө энэ муу буланд ирэхээрээ нүүр улайх ч шиг болохын зүэр.
өөрсдийхөө бодлыг яасан ч сайхан, уран яруу, утга уянгын, инээдмийн, юм бодогдуулмаар үгсийг сонгож илэрхийлдгийн. зарим нэгиийх нь блогноос салмааргүү санагдхын заримдаа. блогны үүрэг олон төрөл байдым шиг байгаан.
1дэх нь: бодогдсон болгоноо дор дор нь сайхан найруулаад эвтэйхэн пост болгоод оруулчхаж байвал тэгээд блогны хэрэг гаржугаам байх.
2дох нь: орсон гарсан болгоныг үхтэл нь инээлгэж байгаад комент авч үлдхээр пост бичих.
3дахь нь: шагайгчдад юм бодогдуулхаар зивүүүүүүүүүн пост бичих....
ингээд ангилаад байвал дуускун байна. миний энэ муу умгар булан одоо намайг л өгүүлээд орж гаржугаа хүнүүст намайг танилцуулаад байдым ухаандаа.
хичээл амарцан биш бүр хийх юм олдку уйдаад үххнээ...
би уул нь ажлаа хийгээл байгаа лдаа. тэхдээ л уйдаадээн. амрахаас өмнө ямар сайхан байгаа вэ.. энд тэнд очиж хүүхдүүдийг шоолж инээгээд... энд ирж ангийхантайгаа шаагилдаад, тэнд очиж ангийхантайгаа хичээлээ хийгээд... гүү тэгээд хажууд байхад нь тээршаагаад байдаг байсан нөхдүүдийг хүртэл санаадаахым.
өөр чинь бас өпэн үөөрлдөөр хилийн дээс алхсан хэдэн найзыг бас санаадээнаа...энд байхад нь уулзах болгондоо л тэрсэлддэг байжилээ.
жич: уйдсан хүн хэдэн үг өгүүлбэр холбоод нэг иймэрхүү шал балай утгагүү юм бичдийм шиг байгаан. би бичсийм чинь одоо тийм л байлгүүдээ зайлуул хөөрхийс...этр

Monday, 25 April 2011

би чамд хайртай

би чамайг хайрладаг шиг чи намайг хайрладгүү нь ойлгомжтой. гэхдээ чи ядаж намайг боддог болуу. миний хэр их шаналж байгааг чи мэддэг болуу. чамд хайртайгаа хэлж чадахгүй шиг чи бас надаас уучлал гуйж зүрхлкүү байгаа байх. намайг хархаараа чамд юу бодогддгийг би мэдэхгүй шиг надад ямар байгааг чи мэдэхгүй байх. чиний надад хэрхэн хандсныг бодохоос зүрх минь зүсэгддэг. тэр тухай хичнээн удаа бодож, зүрхээ хичнээн удаа сийчснийг чи яаж мэдхэв. цээжин дотор байгаа том хар нүхийг чи бас л мэдэхгүй. энэ нүх намайг яаж зовоож байгааг чи тааварлах ч гүү. энэ нүх өдрөөс өдөрт томорч байгааг, томорхын хирээр дотроос минь аажим аажмаар идэж байгааг, тэр хирээр би үхэж байгааг чи мөн л мэдкүү. намайг хүнд өвснийг, яаж зовж байгааг чи мэдэх ч яг үнэндээ чамаас болж яаж тарчилж байгааг даанч тааварлахгүй. энэ өвчнөөс илүү зүрх минь, тэр том хар нүх намайг зовоож байгааг яавал чи ойлгохын бол. чамайг үзэн ядахыг хичээхийн хирээр улам хайрлаж, мартахыг хичээхийн хирээр улам үгүйлж, чамайг улам ихээр санаж байгааг минь чи бас л мэдкүү. яг үнэндээ чамайг үзэн ядахын тулд надад юу хийснийг чинь санахаас өөр хийж чадах зүйл надад үнэндээ алга. энэ оролдлого маань байнга бүтэлгүйтэж дэмий л шаналж суухаас цаашгүй. чамайг харахад надад хэцүү байдаг ч чамайг харахын тулд би юу ч хийхээс татгалзахгүй. чамайг гомдоохгүйн тулд би хирэндээ л хичээдэг байсан бол одоо чамайг гомдоохын тулд хичээдэг болсон. тэгж байж чи намайг яаж байгааг гадарлана. өвчнөөсөө болоод биш чиний өгсөн зүрхний шарх том хар нүхнээс болоод би хагас үхдэл болчихоод байгааг чи яагаад ойлгохгүү байгаан бэ. би зүгээр л чамд хайртай.

Monday, 4 April 2011

Thursday, 17 March 2011

өборахждаг

тэрнийг: харахаас айж, тааралдахаас түгшиж, дугарахаас цочиж
надад: бодохоос өөр чадал байхгүй, санахаас өөр тэнхэл байхгүй
тэднийг: харахаас нүд хорсож, тааралдахаас ой гутаж, дугарахаас огиудас хүрч
надад: үзэн ядахаас өөр чадал байхгүй, гомдохоос өөр тэнхэл байхгүй
тэр өндөр, туранхай, хөөрхөн, гоё ааштай, лаг, төгс

Wednesday, 23 February 2011

өрөвдөлтэй

мөсөн гол хайлчиж...
тэр гол ширгээд 2 жил болсон ч намар болоход гэнэт үерлэсэн нь тийм ч сонин явдал биш. үерлэснийг ойр хавийн хүмүүсээс нуух хамгийн хэцүү. өвөл болж үерлэсэн гол хөлдсөн ч хавар болоход үерлэсэн хэвээр. гол ширгэхийг хүссээр... зун тэр гол дахиад л ширгэсэн, яг өөрийх нь хүссэнчлэн. намар ширгэсэн хэвээр. дахиад өвөл болоход харин маш зузаан мөс тэнд тогтсон ч өвөл дуусахаас өмнө тэр мөс хайлчиж. гол урссаар л...ойр хавийхан урсгалых нь хүчтэйг гайхна. гол өөрөө ч гайхна. гол одоо дахиж ширгэх өдрийг хүлээхээ больчиж. ширгэнэ гэдэгтээ итгэлгүй болчиж. урссаар л...өдөр ирэх тусам урсгал нь улам хүчтэй болсоор. тэр урсгалын хүчийг ядаж сааруулж чаддаг болоосой гэж хүснэ. хүслээр болдоггүй нь хяслантай. гол урссаар л...

Saturday, 19 February 2011

хамгийн хайртай тэнэг булдруунууддаа

хэлтэйгээ байхад би хэнд ч доромжлуулахгүй, хэлэлцэнэ. толгойтойгоо байгаа цагт би хэний ч дор орохгүй, тэмцэнэ. гар минь байгаа цагт би хоосон хонохгүй, ажиллана. номнууд минь байгаа цагт би уйдахгүй. найзууд минь байгаа цагт би хэзээ ч гутрахгүй, ганцаардахгүй, шаналахгүй. хэцүү үедээ тэдэндээ л хандана. хажууд нь санаа зовох юмгүй уйлна. сэтгэлээ уудлана. бодлоо илчлэнэ. тэднээсээ зөвлөгөө авна, нулимсаа арчуулна, шүүмжлэл сонсоно. хичнээн хүн надаас урвасан ч, хичнээн цаг хугацаа өнгөрсөн ч, хичнээн юм өөрчлөгдсөн ч, тэд минь л хэвээрээ надтай үлдэнэ. маргалдаж муудалцсан ч эргээд инээгээд уулзана.
тэднийгээ инээлгэхийн тулд надаа хэцүү байсан ч би тэвчээд бас инээнэ. тэдэндээ туслахын тулд сүүлийн 100 төгрөг ч байсан би харамлахгүй. тэдэнтэйгээ уулзхын тулд зав гаргана.
хэзээд тэл л миний хажууд байдаг учир. хэзээд тэд л намайг сонсдог учир. хэзээд тэд итгэлийг минь даадаг учир. хэзээд тэд л миний төлөө санаа зовдог учир. хэзээд тэд л үлддэг учир. хэзээд тэд л найз минь байдаг учир. БИ Ч БАС ХЭЗЭЭ Ч ТЭДНЭЭСЭЭ УРВАХГҮЙ.
хэзээд тэднийхээ НАЙЗ нь байхын төлөө хичээнэ.

Saturday, 5 February 2011

нэгэн удаа монголд

80аад оны сүүл 90ээд оны эхэн үеийн монголын нийгмийг сонирхолтойгоор харуулж чадсан ном. орос "ах" нар, байрны атаманууд, ардчиллыг байгуулагчид гээд тэр үеийг нүдэнд харагдтал дүрсэлж чадсан юм болуу. "квантуны арми" гэж нэг томоохон бүлэглэлийн үйл ажиллагаа болоод бүлгийн толгойлогч Ариукагийн амьдралыг унших явцад ахынхаа тухай уншаад байгаа ч юм шиг нэг л дотно. ах маань яг л тэр үеийн байрны атаман хулигаан эр, охидуудыг хуйлруулсан сайхан залуу байсан.

орос "ах" нар монгол ардыг хэрхэн дээрэлхэж, филатова монголын төлөө юу хийсэн, квантуны арми гэгч юу болох, хэрхэн байгуулагдсан, тэр үеийн залуус тэр үед хүчээ авч байсан smokie, pink floyd, scorpions зэрэг хамтлагуудыг сонсож дууриаж байсан, мөн түүнчлэн квантуны армийхан ардчиллыг хэрхэн дэмжсэн талаар сонирхолтой хэрнээ бидний аав ээж ах эгч нарын амьдралыг бодитоор харуулсан Нэгэн Удаа Монголд номыг уншаагүй нэг нь заавал уншаарай гэж хэлэх гэсийн...
шувуу болоод нисмээр
загас болоод сэлмээр
морь болоод давхимаар
салхи болоод хийсмээр...
бүгдийг дээрээс харж, доороос ажиж, дэргэдээс сонжиж, хаа сайгүй тэнэхсэн.

Friday, 7 January 2011

бүгд адилхан гэдгийг мартах учиргүү байсан...өөр гэсэн гэнэн бодол тээх ёсгүү...итгэх бүүр ч ёсгүү. бүгд яг адилхан.

Thursday, 14 October 2010

цас vs бороо

зунжин цасыг үгүйллээ. Өвөл ч ойртож цас маань орох цаг хаяанд ирчлээ. Гэтэл би бороог үгүйлээд байх юм. Бороонд шалбайтлаа нороод гудамжаар ус туулсан шигээ алхмаар байх юм. Хамгийн сүүлд playtime дээр тэгж норсноо санаж байна.

...Борооноос татгалзах олон шалтгаан байгаа юмсан уг нь, надад. Цас орохыг би их удаан хүлээсэн. Хэрвээ цас орвол...би тэгнэ, тэрүүгээр цастайгаа хамтдаа алхана... гээд л төсөөлдөгсөн. Гэтэл энэ юу вээ??? Би цаснаас зугтааж байна...Яг одоо ямар олон төрлийн цас намайг хүрээлнэ вээ? Би яагаад тэднээс зугтана вэ? Бороог юунд санагалзана вэ?

Бороонд норох гоё, цас ороход ч бас гоё.
Бороо шиг байх гоё, цастай хамт байх ч бас гоё.

Wednesday, 29 September 2010

гологдсон бараа

тэр уул нь ийм байгаагүй. саяхныг болтол дэлгүүрт ирсэн хүн болгон түүнийг шохоорхон хардаг байсан. харин түүнийг хамгийн сүүлд авсан нэгэнд тэр таалагдахаа байж дэлгүүрийн лангуун дэр буцаад ирсэн. тэр цагаас хойш тэр гундаж эхэлсэн. бусдын анхаарлыг ямагт татдаг хурц тод өнгө нь үгүй болж, түүнийг орлох шинэхэн бараанууд олноор ирэх болсон. гэсэн ч тэр өөрийнхөө өнгө загварыг өвөрмөц хэмээн итгэсээр л...гэтэл түүнтэй хамт нэг лангуун дээр залардаг өрөөл бусад нь ч түүнээс нүүр буруулцгааж эхэлсэн. тэр итгэсээр л...бусад нь бүр түүнээс нууцаар шивэр авир гэлцдэг болов...тэр хүлээсээр л...хэзээ нэг өдөр хэн нэгэн хүн ирээд өөрийг нь авна...итгэсээр л өдөр хоног өнгөрсөөр тэр энэ байдалдаа дасаж эхэлсэн. бусад бараа нь түүнийг бүр анзаархаа байсныг тэр өөрөө ч тоохоо больсон...цор ганцаараа...хаашаа ч хөдлөхгүй, түүнийг хэн ч сонирхохгүй, авахгүй. лангуун дээр залархаа больж сагсанд хэвтэх болов. тэрний хаа нэгтээ хэзээ нэг өдөр өөрийг нь авах л болно гэсэн итгэл нь бөхөөгүй нуугдсаар л...гэхдээ тун бага...тэр улам л гундсаар. түүнтэй ижил тавилантай өөр нэгэн байдаг болвуу. цаг цагаараа байдаггүйг тэр бүр мартаж орхиж. гундсан өнгө, хоцрогдсон загвар нь эргээд хүмүүсийн анхаарлыг татах болно гэдгийг тэр мэдэхгүй байсаар хогийн цэг рүү гунигтайхан алхаж байна. гологдсон барааны хөөрхийлэлтэй хувь тавилан...

Saturday, 4 September 2010

хүсэн хүлээж байсан нарны шилээ өнөөдөр авав. хичнээн өдөр бодож хичнээн шөнө зүүдэлж хэдэн ч удаа гадуур хайвдаа тэр шилийг. одоо тэгээ л гайхуулж гарнадаа...нтр. нээх гоё шил. нөгөө харангын лхагва ахын шил байдагдаа...бөв бөөрөнхий. тэрэн шиг мөртлөө ленноных шиг том.
одоо тэгээ л бөөрөнхийгөө зүүгээ л сэгсгэр үсээ арзайлгаа л гадуур яваад байдаг хэргээ...хихихи бодохоор л гоё санагдаад бүр хөөрөөд байхын. хурдан 1дэх өдөр болоосой. сургууль дээр нэг сэгсгэр юм бөөрөнхий зүүгээд оруул нөгөө хэдэн нөхдүүд маань юу гэх болоо...хихихи одоо эрэгтэй цамцнуудаа авчуул тэгээл хүсэл минь биелэх нь дээ. нэг сайхан нартай өдөр эрэгтэй цамцнуудаасаа сонгож өмсөөд бөөрөнхийгөө зүүгээд үсээ сэгсийлгээд...яаяаяа. хүнүүс харчаад ээжээ юун буг чөтгөр вээ гэхийн болуу? нээрээ буг гэснээс...нодилонгийн playtime.ийн өглөө гэрээсээ гараад явжийтал нэг нөхөр тэгж дуу алдсын бээшд. хар бариу өмд хар цамц ямбий кэитээ углаад, үсээ байдгаар нь арзайлгаад нээх л их хөөрсөн хүн явжээсан чинь нэг нөхөр намайг хараад яадаг чөтгөр нь вэ...нтр инээд ч хүрэх шиг уур ч хүрэх шиг.
монголд тийм арзгар сэгсгэр хүн цөөхөн болохоор тэгж айж цочдог байхдөө. угаасаа шинэ юм хүлээж авахдаа муу юм болохоор цөөхөн ховор гаж юм болгоноос тэгдэг биз. хэдэн жилийн дараа эмо харажүки нар элбэгшээд ирэхээр гайгүй дасах л байх. хүлээж л байхаас...

wheather...


sandi gegchiig maani humuus ter bur oilgodoggui bololtoi...

Thursday, 2 September 2010

тэрнийг Гуамарал гэдэг. бид нар Маяа гэж дууддаг. бид 2 хамт шийтгүүлж, хамт шагнуулж өссөн. хоол идэхдээ ч хамт, усанд орохдоо ч хамт, бие засахдаа хүртэл коршокоо зэрэгцүүлж тавьжаагаад л...үсэг сурахдаа ч хамт л байсан. тайвань руу сурахаар явхад нь нэг чухал юмаа алдцан юм шиг нэг л хоосон. ирэх бүрт нь их л хөгжилтэй сайхан болчдогсон. 2лаа нийлж суугаа л энэ тэр сонин хачнаа яриад л. гэтэл энэ жил би өөрчлөгдвүү тэр өөрчдөгдвүү.
ажилдаа яваад орой гэртээ ирэхэд байнгын цэхэлзсэн нүд, зангидсан хөмсөг угтдаг болчихсон байсан. хичээл орчхоор өөр болох болуу гэж бодсон маань эндүүрэл байжээ. тэр нүд яг л хэвээрээ. багын тэр эгчийгээ санаж байна.

Sunday, 15 August 2010

зуны тайлан...

энэ зун хийсэн ажлаа эргээд нэг харахаар шийдлээ. хичээл маань 5.24нд хаагдсанаар миний зуны амралт эхэлсийм. аль эртнээс төлөвлөж байсанчлан хичээл амрангуут ажил олж хийхээр шийдэж, ажилд орох саналаа гаргаадахлаа. гэтэл төлөвлөгөө шал эсрэгээрээ эргэж би гэдэг хүн амралтыхаа эхний 1 сарыг сургууль дээрээ дадлага хийж өнгөрүүлэх болсым. тэгж байтал дадлага ч дуусч хүсэж байсан амралт маань эхэллээ. гэтэл яг ч хүсэж байсан амралт минь эхлээгүй байжээ. дадлага дууссан эхний өдрөөсөө л би ядаргаа ясандаа тулж зүүн талын булчингууд суларсан гэдэг оноштойгоор эм тариагаар хооллон зурагт компүүтэрээс хол лагер луу тодорхой бус хугацаагаар цөлөгдөөтөхлөө. энэ миний сонссон эхний аюултай онош биш байсан юм. хичээл амрахаас өмнө эмэгтэйчүүдийн тусдаг хавдар байж болзошгүй гэсэн оноштойгоор би баахан антибиотикоор хооллохоор болсон.
лагер дээр байхлаа ч би антибиотикуудаа ч бас уусаар байсан. ийнхүү эмээр хооллосоор бас нэгэн сарыг үдлээ. ингэж явсаар 8 сарын 7 8 болж хүсэн хүлээж байсан playtime маань эхэлсэндээ. энэ бол миний зуны амралтын хамгийн голлох чухал үйл явдал байсан юм. аа тийн бас найзуудын төрсөн өдрүүд, 1 зугаалга, playtime гэх зэрэг хэдхэн арга хэмжээнд оролцсноор би ээжээс show woman гэдэг нэр авсан. хихи.
мөн зуны эхэнд гаргасан ажлын саналд маань саяхан зөвшөөрсөн санал ирсэн тул энэ сарын 16наас эхлэн ажилдаа орсноор амралт маань хөгжилтэй үр бүтээлтэй болж ирсэн юмдаа. одоогоор хичээл эхэлхийг хүлээсээр ажил дээрээ өдөр хоногийг өнгөрөөж байх шивдээ. хэхэ
өө мартах шахлаа...төлөвлснөөрөө жагсаасан номнуудаа эхнээс нь уншаад эхэлцэн. одоо жагсаалт маань бараг гүйцэж байгаа юм байна. тэгээд шинээр жагсаалт гаргах хэрэгтэй болж байх шиг байнадаа.