Pages

Thursday, 28 January 2010

Нэг иймэрхүү

Хэн нэгний хувьд утга учир нь байна гэдэг сайхан хэрэг. Тэрийгээ мэдсээр байж өөрийгөө азгүй амьтан гэж боддог хүмүүс бүр өрөвдөлтэй. Хорвоо дээр амьдарч байгаа л юм бол амьдарсан шиг л амьдрах хэрэгтэй. Амьдралаа үзэн ядаж, өөрийгөө хараан зүхдэг хүмүүс хөөрхийлөлтэй. Дотны, өөрийг нь гэх найз нөхөдгүй хүмүүс ганцаардмал. Өөрийг нь гээд гүйгээд ирдэг найзууд байхад ганцаарддаг бол тэнэг.(Би тэр тэнэг нь) Хүнд дурлачаад хаягдлаа гээд амьдралаа алдаг хүмүүс арчаагүй.
...Ёооо юу л биччивдээ.

Sunday, 24 January 2010

The bitterest cocktail I've ever tasted

Коктейл ер нь их олон янз. Тэр бүгдийг ууж үзээгүй ч одоо хамгийн гашууныг нь найруулж сууна.
Саяхныг болтол энэ хорвоогийн хамгийн жаргалтай хүн мэтээр өөрийгөө төсөөлж, тэрнээс өөр эр хүн хорвоод байхгүйгээр бодож, тэрэнд минь надаас өөр таньдаг эмэгтэй, харж явдаг хүн байхгүй гэж санаж ирсэн. Бүгд шал утгагүй зүйл байж. Худал хуурмагаар дүүрсэн бодлууд минь дэндүү удаан үргэлжилж. Үнэндээ би л тэрнийг өөртөө хайртай, надтай хамт байхыг хүсдэг гэж бодож иржээ. Амийг нь аварсны төлөө баярласнаа илэрхийлж хоолонд урьсныг нь би болзоо гэж ойлгож, найзын хувиар ажил дээр ирэхэд нь хөөрч, эелдэг зангаараа над руу залгахад нь санаждээ гэж бодсоор тэрэнд дасаж, улмаар хайртай болсон. Энэ гэнэн зангаа үнэхээр зүхээд баршгүй нь. Тэрнийг өөртөө дурлацан л гэж бодож байснаас өөр юмыг анзаараагүй.
Нэг нартай сайхан өдөр түргэний машинаар 1 өвчтөн ирсэнийг дагаж бас 1 хүн ирсэн. Дагаж ирсэн хүн нь тэр минь байлаа. Өвчтөн нь эхнэр нь байсан гэдгийг мэдээд өнөөх сайхан өдөр орвонгоороо эргэлээ. Би хир удсаныг мэдэхгүй, тэхдээ л хэсэг хугацаанд шоконд орсон.
Эрэгтэй хүнээс болж нулимс дуслуулан суусан цаг надад байсан ч тэднээс болж шаналж байсан удаагүй. Шаналлаар найруулсан нулимс минь дэндүү гашуун юм...
Гашуун ч гэсэн шаналлаар дүүрэн энэ коктейл амттай. Би энэ нулимсандаа хайртай.

Tuesday, 19 January 2010

Анхны бөгөөд эцсийн захиа

...Бодол минь надад захирагдахгүй байна. Толгой дотор минь яг юу болоод байгааг үнэхээр ойлгож чадахгүй нь. Хичнээн олон бодол эргэлдэж, тэр хирээрээ намайг зовоож байна. Түүний минь хэлсэн тэр хэдхэн үгтэй хамт сэтгэлд минь байсан бүх зүйл оджээ. Одоо зүрх минь хэний төлөө цохилж байгааг мэдэх ч яах гэж?
Гэхдээ би жаргалтай байна. Тэр минь жаргалтай байгаа болохоор. Тэрний минь зүрх өөр хэн нэгний төлөө цохилж, хэн нэгэн нь хажууд нь түшиж байгаа болохоор...
Хэдхэн өдрийн өмнө би ингэж бодож байлаа. Ямар ахархан бодол вэ?


...Тулгаад хайртай болсныг минь эрс эсэргүүцэж, ийм юм болохыг эртнээс анхааруулсаар байсан хүн бол миний багын найз Төгөлдөр. Тэр надад хэцүү байхад хажуунаас минь түшиж, миний жаргалыг хамт эдэлж, зовлонг минь хамт үүрч ирсэн нэгэн. Тэр хэзээ ч надад найз бүсгүйтэй гэж ярьж байгаагүй, хэзээ ч эмэгтэй хүнд хайраа өгч байгаагүй. Миний буруу байсныг би хожим мэдсэн.
Төгөлдөр: Тулгаа чамд тохиркуу ээ.
Би: Яагаад? тэр надад хайртай, би ч хайртай
Төгөлдөр: Тэр чамайг жаргалтай байлгаж чадах нэгэн биш. Тэр чиний гадна төрхөнд, мөнгөнд чинь хайртай. Чамд хайргүй.
Би: Чамайг үзэн яджийна. Чи надад атаархсандаа ингэжийн.
Төгөлдөр: Би чамд атаархаагүй ээ. Хэзээ ч атаархаж байгаагүй. Зүгээр л би чамд хайртай.
Ингэж хэлээд тэр гараад явсан. Би юу ч хэлж чадалгүй ангайж хоцорсон. Энэ өдрийн бяцхан хэрүүл намайг бүхлээр минь өөрчлөх шиг л болсон. Толгой минь эргэж, гар минь салганаж, хөл дээрээ зогсоход үнэхээр хүнд байсан. Найзаас өөрөөр, эр хүн гэж 1ч удаа харж байгаагүй, гэр бүлийн минь гишүүн байсан найз минь 1 л өдөр надад хайртайгаа хэлчихлээ. Амьдрал минь орвонгоороо эргэчлээ.
Амьдрал минь орвонгоороо эргэсэн тэр өдрөөс эхлээд Төөгөө 1л хүйтэн хөндий болсон мэт санагдаж, тэрэнтэй ярих битгий хэл уулзахаас хүртэл айж, тэрэнтэй өнгөрөөсөн он жилүүд дэх дурсамжаараа амьдрах болсон. Цаг хугацаа бүгдийг өөрчилдөг юм болохоор бид 2 аажмаар хэвэндээ орж найз хэвээрээ үлдсэн ч тэрний талаарх миний бодол бага зэрэг өөрчлөгдсөн байлаа. Би Тулгаатай дурамжхан уулздаг болсон байсан. Сэтгэлд минь Төөгөө аажим аажмаар орон зай эзлээд байх шиг. Гэхдээ ийм юм байж болохгүй би зөвхөн Тулгаадаа л хайртай гэж өөртөө итгүүлж чадсан.
Хэдэн сарын дараа нэг өдөр гэнэтхэн Төөгөө над дээр ирээд найз бүсгүйгээ танилцуулаад удахгүй хамт япон явах гэж байгаагаа хэлсэн. Надад хэлэхгүйгээр ийм шийдвэр гаргасанд нь гайхсан ч, найз бүсгүйтэй болсон нь намайг илүү их цочирдуулсан. Тэднийг явах хүртэл хэдхэн сарын хугацаа байсан. Явахаас нь өмнө бид 2 сайн уулзаж, ихэнх цагийг хамтдаа өнгөрүүлэхийг хичээх болсон.
Тэр үеүүд надад хичнээн жаргалтай байсныг би яагаад одоо л ойлгож байгаан болоо? Тэрнийг гаргаж өгөх надад хэцүү байсан ч, би шаналж байгаагаа тэр үед ойлгоогүй байж. Ямар тэнэг юм бэ би? Онгоц нь хөөрсний дараа Тулгаадаа тэврүүлээд алхаж байхдаа ч ганцхан Төөгөөг л бодож байсан. Тэрнийг явснаас хойш хэд хоног өнгөрлөө...
Би санасаар л... Тулгаагаас харилцаагаа нэг мөсөн тасалсан. Төөгөөг явснаас хойш Тулгаа нэг л өөр болсон. Хүйтэн хөндий... хэд хоногийн дараа би тэрний хайртай бүсгүйтэй нь танилцсан. Тэдний зэвүүн инээмсэглэл...намайг дотроос минь алж байлаа...
Бодол минь надад захирагдахгүй байна. Толгой дотор минь яг юу болоод байгааг үнэхээр ойлгож чадахгүй нь. Хичнээн олон бодол эргэлдэж, тэр хирээрээ намайг зовоож байна. Түүний минь хэлсэн тэр хэдхэн үгтэй хамт сэтгэлд минь байсан бүх зүйл хийсэн оджээ. Төөгөөгийн зөв байжээ. Одоо зүрх минь хэний төлөө цохилж байгааг мэдэх ч яах гэж?
Гэхдээ би жаргалтай байна. Тэр минь жаргалтай байгаа болохоор. Тэрний минь зүрх өөр хэн нэгний төлөө цохилж, хэн нэгэн нь хажууд нь түшиж байгаа болохоор...
Хэдхэн өдрийн өмнө би ингэж бодож байлаа. Ямар ахархан бодол вэ?
Тулгаад хаягдчаад тэнэг хүн шиг л болсон. Амьдрал минь тэр чигээрээ утгагүй болж, хажууд мнь хэн нэгэн байхгүй байхын зовлонг анх удаа л мэдэрсэн.
Би Тулгаад хайртай гэж буруу бодож байжээ. Жинхэнэ хайрын минь эзэн энэ олон жилийн турш хажууд минь намайг хамгаалж, хөгжөөж, хайрлаж байсан байна. Тэр минь сэтгэлээ цаг үргэлж илчилж байсан ч тэрийг нь ойлгох ухаан, харах нүд надад байгаагүй ажээ. Надад хайртайг нь мэдсэн тэр өдрөөс хойш даруй 2 жил өнгөрчихөж. Төөгөө явснаасаа хойш надтай 1 ч удаа холбоо бариагүй. IDгаа хүртэл сольчихож. Гэрийхэн нь хүртэл надаас зугтах болсон.
Би одоо ойлгосоон. Төгөлдөрт ямар их хайртайгаа... Гэтэл тэр минь миний хажууд алга. Японд өөр хэн нэгэнтэй байгаа.
Тэнгэр минь ямар их аз жаргал вэ? Тэрнээс минь захиа ирж. Задаллаа...Яг л Төөгөө мөндөө. Нөгөө л эелдэг зангаараа...Байзаарай...Энэ чинь хуримын урилга...Үгүй ээ тэр минь гэрлэх гэж байна. Удахгүй анхных нь хүүхэд энэ хорвоод мэндлэх нь.

Monday, 18 January 2010

Nice song, isn't it?

Love of my life, you hurt me,
You've broken my heart, and now you leave me.

Love of my life can't you see,
Bring it back bring it back,
Don't take it away from me,
Because you don't know what it means to me.

Love of my life don't leave me,
You've stolen my love now desert me,

Love of my life can't you see,
Bring it back bring it back,
Don't take it away from me,
Because you don't know what it means to me.

You will remember when this is blown over,
And everythings all by the way,
When I grow older,
I will be there at your side,
To remind you how I still love you
I still love you.

Hurry back hurry back,
Don't take it away from me,
Because you don't know what it means to me.

Love of my life,
Love of my life.

Sunday, 17 January 2010

Хорвоо гэж сонин шүү

Үнэхээр сонин...Тийм олон хүн байдаг атлаа, бүгдээрээ өөр атлаа хоорондоо адилхан хүмүүс бас байхымаа. Нэг нэгнээ байдаг эсэхий нь ч мэдэдгүй, тэр талаар бодож ч байгаагүй хэрнээ тэр 2 хоорондоо арай дэндүү адилхан юмаа. Саяхан нэг танилыхаа зургийг үзжаагаад ийм 2 хүн байдаг гэдгий нь мэдлээ. Нэг нь дэндүү сайн мэдэх нэгэн. Нөгөө нь нэрий нь мэдэхээс цаашгүй байсан нэгэн. Одоо бол хэзээ ч харсан танихаар боллоодоо.
Тэдний инээмсэглэл нь, нүд нь, өндөр нам нь, хөмсгөө зангиджаагаа нь, зүгээр л байжаагаа нь гээл ер нь бүгд дэндүү адилхан байхын. Бүр гайхчлаа. Зурагнаас хараад өндрий нь мэдэхэд хэцүү лдээ. Тэхдээ би тэр найзыгаа их сайн мэддэг болохоор энэ надад асуудал бишээ. Тэр 2 нэг өдөр тааралдаасай. хахахаха... Ямар их цочих болоо. Ямартай ч хорвоо дээр байдаг эсэхий нь мэдэхгүй, хоорондоо ямар ч холбоогүй эрс тэрс 2 хүн ийм адилхан байна гэхээр хорвоо ертөнц сонирхолтой биш байна гэж үү? Би 17 жил амьдрахдаа ийм явдалтай таарчаагаагүү болохоор энэ миний хувьд асар том гайхшрал байлаа. Бодоод үздээ. Өөртэй чинь ямар ч хамаагүй мөртлөө аамир адилхан хүн хаа нэгтээ явжаагаа гээд. Сонин биш байна уу?

Saturday, 16 January 2010

Миний дуртай дуу


Thursday, 14 January 2010

Энэ амьдралдаа дасчиждээ

Амьдрах ямар сонирхолтой гээч. Амьдрал ямар өнгөлөг гээч...
Хажуугаар өнгөрөх байшин барилгууд бүгдээрээ өнгөлөг, тэнгэр үнэхээр гоё өнгөтэй, гадаа тоглож байгаа жоохон хүүхдүүд ёсссстой хөөрхөн, ер нь юм бүхэн яасан гоё гээч. Амьдралын бүх л зүйл сонирхолтой. Өөдөөс зөрж буй хүмүүс бүгдээрээ дахин давтагдашгүй цор ганц.
Даанч би энэ бүхнийг мэдэрч чадахгүй. Мэдээж энэ жижигхэн туслах багажгүйгээр. Тэр багаж байхгүй бол амьдрал 1 л бүүдгэр, зөрөн өнгөрөх хүмүүс бүгдээрээ нэгэн хэвийн. "Царайгүй". Барилга дээрх бичигнүүд бүр ч ойлгогдохгүй. 35 үсэгнээс сонгосон уу, 26 үсэгнээс сонгосон уу мэдэгдэхгүй. Замаар сүлжилдэх машинууд бүгд адилхан. "Номергүй". Ер нь л бүх зүйл уйтгартай, бүүдгэр бүрхэг. Нүдний шил минь байхгүй бол тэгээ л гүйцээ. Хажуугаар зөрсөн хүн таньдаг байлаа ч шууд л чигээрээ яваад өгнө. Тэр хүн намайг таньдаг эсэх хамаагүй. 1 таньдаг хүн маань хэд хэдэн удаа надтай тэгж тааралдсан гэсэн. Ямар их гомдоо болоо.
Багаасаа л ийм байсан. Миний амьдрал үргэлжийн ийм бүүдгэр байсаар ирсэн. Магадгүй төрөхийн ийм байх.
Амьдралыг бүтнээр нь харж үзэхсэн.