Pages

Tuesday, 11 May 2010

3 хоногийн адал явдал

Зиаааа хэд хоног нэт ч орсонгүй, мэсэнжэрт ч орсонгүй их л завгүй гүйлээ. Өнөөдөр л амьсгаа авахтайгаа боллоо. Өглөө эрт гэрээс гараад л орой гэртээ орж хоносоор байгаад сая харсан чинь гэр маань бүүр нохойн хороо шиг л болчиж. Гол сэдэвтээ оръё.
Яг юу хийгээд тэгж завгүй гүйсэн бэ гэхээр үзэсгэлэн худалдаан дээр ном зарсан юмаа. Бүгд мэдэж байгаачлан 5 дахь хагас сайн бүтэн сайн 3т франц монголын найрамдлын соёлын өдрүүд болж өнгөрсөн. Тэр үйл ажиллагааны хүрээнд зохиогдсон үзэсгэлэн лдээ. Тэгж зогсохдоо аамир даараад эхний өдрөө л ханиад хүрцэн. Тэрийг тооцку бол саяын 3 хоног их зугаатай өнгөрлөө. Удаан уулзаагүй найз, эгч нартайгаа ч уулзлаа. Баахан л франц хүнүүстэй англиар ярьлаа. Франц хэл мэдэдгүү муу байна ч гэж загнууллаа. Бас болоогүй ээ овоо хэдэн ном зараад нилээд их орлого оруулсан. Надад ер нь ном зарах авъяас байгаад байх шиг байгаан. Тэнд авхуулсан хэдэн зургаа оруулы гэж бодлоо.


rodiaгийн нүүр царай болов :p
















сэргэлэн гар гүйж очоод хамт зургаа авхуулцан :p


миний зарсан номнууд уул нь эхлээд уул шиг болгоод цаццан байсын даанч хүнүүс үзжийн гээд янзлаад байсан тэхээр нь зөөөз гээд ингээд тавьцын

Saturday, 24 April 2010

Тэнэг булдруунууд буюу миний хэдэн галзуу нөхөд

Бага ангиа төгсөөд 2003 онд 11-р сургуульд шилжин суралцсанаар миний одоогийн амьдралын эхлэл тавигдсан. Яг үнэндээ одоогийн хэдэн галзуу гаруудыг олж авах гэж их хугацаа зарцуулсан. Шинэ сургуульд тал бүрээс ирсэн янз бүрийн хүүхдүүдтэй нэг ангид орсон болохоор хуучин ангийхнаа санаж эхний 2 жил их л хэцүүдсэн дээ. 8 9-р ангиас эхлээд гайгүй дотносож олон ч найзтай болсон.

Одоо тэд нар надад байгаа өмчүүдээс хамгийн үнэтэйнүүдийх нь нэг нь. 11-р ангиа төгсөөд бүгд өөр өөр сургуульд орцгоосон ч хөндийрөөгүй л байна. Олуулаа нийлдэг болохоор бүгд л өөрийн гэсэн онцлогтой. Хамгийн сайн зөвлөгч нь Дууяа, бид нарын ээж Үүрээ, хамгийн хөөрхөн нь Уянга, өндөр нь Отго...гэх мэтээр цааш үргэлжлэнэ.
Юу юу ч үгүй нь БИ... Дандаа л тэд нараас туслалцаа авдаг хирнээ өөрөө юу ч хийж өгдөггүй. Тэд нар бүгдээрээ л янз бүрийн авъяастай. Харин би үгүй.
Ямар ч авъяасгүй, ааш муутай, олигтой сонсоод зөвлөгөө өгчиж чаддаггүй, дандаа л гуйж байдаг, тусалж чаддаггүй намайг гололгүй өдийг хүртэл найзалж байгаад нь үнэхээр их баярлаж байнээ. Цаашид ч гэсэн тэд нараасаа салахгүй араас нь чирэгдээд явнаа. ХЭХЭ. Тэд нар нээрээ ёстой галзуу юмаа.

Sunday, 18 April 2010

Dursamj

Mongol font maani bolohgui bga tul iinhuu galiglaj bichjiinee.

Blog hesej bgad 1 hovguunii negen ohind durlaj bichsen shulgiig unshaad dursamj sergelee ldee.

Ter huugiin setgeliig odoo medehgui ch yamar ch bsan ter namaig 2 jil huleesen. Tegehed terend tegj hatuu handsandaa haramsaad bardaggui.

9-r angia tugssun zun setgel sanaanii bdal ch ter biyiin bdal ch ter ih muu bsan uchir hodoo yumu suvilald yavah shiidvert hursen yum. Yag ter uyer TV-eer hodooguur 10 udur 9 shunu toiron aylah "Munh tengeriin huchin dor" nertei aylal zohion baiguulagdaj bga tuhai reklam yavj taaraad terend yavii gj shiidsiin. 1 nztaigaa muudaltsan bj ter aylald yavsnaa odoo gaihaad oldoggui. Gehdee bas haramsdaggui. Adal yavdal, sonin uchralaar duuren dursamjtai saihan aylal bsan bolhoor. Zamdaa garhaar avtuusand suusan uyees ehleed l sonin uchraluud urgeljilseer l...

Bi hotsorch ochson bolhoor buh suudal duurtsen, 1 hovguunii hajuugiin suudal l sul bsan tul tend ochij suusan. Uuriiguu Ochii gj taniltsuulsan shinehen tanil maani ehendee ih hugjiltei, ih medlegtei yr ni l ih mundag yum shig sanagdsan. Yarianaas ni anzaarsan ch, ternii buh yum ni neg l anhaaral tataj bilee. Aylaliin ehnii 2 udur ter huu minii anhaarlin tuvd bsan. Harin aylal tsaash urgeljleed taniliin huree nemegdeed irhiin tsagt ter anhaarlaas min aajmaar garsan yum. Yariltsah tusam biye tooson, uuriiguu ih yumand bodson zantai gdg ni tanigdsaar bsan. Ehnii hed honogt ter huug haran aylaj yavah uyed namaig uur 2 huuhed bituuhen shohoorhoj bsan yum blee. 1 huuhed namaig anzaaraad bga ni ilt medegdej bsan ch ter nadad anhnaasaa l taalagdaagui, odoo ch taalagddaggui. Harin nuguuhiig ni bi tusuulj ch bgagui. 1 l udur tusuulj ch bgaagui ugiig Baagii geh neg huugees sonsood mel gaihaj bilee. Setgel sanaanii bdal ontsgui bsan bolhoor nadad Baagiitai dotno nzlah sonirhol bgaagui. Harin manai avtuusniihan bid 2iig ali boloh niiluuleh gj oroldoj , bolj l ugvul hamt suulgaad, yr ni ih l yumiig seddeg bsan. Bi ch muchuuguu uguugui. HEHE. Baagii hirendee l ih hicheej bsan. Minii umnu ner hund aldahguin tuld minii olon muuhai aashiig tesej tevchij l bsan bh. Bi chin uul ni emegtei yum blee shd. Bas boloogui ee bagiihaa huurhun ohidiin toond ortson gjugaa LOL. Tgd aylal urgeljilseer 10 honog nud irmehiin zuur ungurch bid nar hotiig zorih zugt aylaliihaa joloog zalsan yum. Aa tiin ayalaliin suuliin udur araas guigeed saldaggui bsan nuguu ner hund saitai Baagii guain 10 honogiin hudulmur navs unasan. Ter uuruu ch medelgui minii durguig hurgej bid 2 muudaltsaad, hundlungiin nudeer bol hosuudiin eeljit byatsxan margaan gargaad avsan. Gehdee shaltgaan ni hugiin jijig zuil. Odoo bodhoor ineed hurdeg. Tgd bid nar hudulj oiroltsoogoor 4 5 tsagiin daraa hotiin baraa harsan. Avtuusand ungursun 4 5 tsagt ch bi uurlasan heveer bsan. Baagii ch namaig argadah gj ih zutgesen. Hotod ireed ch bi dugaraagui, ger gerluugee yavah gd hoorondoo salah yos hiihed Baagii minii araas haraad l zogsoj bsan. Bi ih hatuu samar bjee hihihi. Ger gertee harisan hoino ch Baagii tasraltgui zalgaj, uuchlal guisan msgeer namaig bulj blaa. Minii uur garsan ch Baagii neg ih taalagdaagui uchir bi ter chigt ni hayhaar shiidej 4 sar holboogoo tasalsan. Bi gj hashir gar bas busad huuhduudtei ch holboo bariku bgama. 4 sariin daraa yaj bgad ch bilee bid 2 msg bichdeg nzuud boltson bsan. Tegj bgad 1 sar ungurch bid 2 ulam dotno nzuud bolson blaa. Bi bur Baagiitai uyerheh talaar bodoj ehelsen. Nzuudtaigaa ch taniltsuulsan. Baagii 11-r angia tugsuh gd, ESH-dee beldeh gd zavgui bsan ch nadad hezeed zav gargadag bsan. Baagiigiin duu ni ter aylald tsug yavsan ldaa. Ter duu ni neg udur nadad Baagiigiin araas surguuliih ni ohiduud ayguu ih guideg gj helj bsan. Teheer bi chin ih aguu hun bolj taaraad bgan LOL. Ter olon ohin araas ni guigeed bhad minii olon aashiig tevchij araas guij l bdag HEHE. Neg udur nzuudiihaa yatgalgand avtsanaar bi Baagiig ted nartai taniltsuulhaar shiidej surguuli dree duudsan. Yag ter udur bid 2iin hariltsaa bur musun duusgavar bolson. Baagii nzuudiin maani umnu denduu gemeer t1 bj joohon huuhed shig l bsnaar ene huuhedtei hezee ch tohirkun bna gj shiideed buh hariltsaagaa tasalsan.
Aylaliin suuliin udur bid hed bas ch gj 10 honog hamt amidarsan yum gesendee hirendee l ih dasaltsatsgaachaad negnee martkuu shuu blah blah blah bolj zohion bguulagchdaas taraaj ugsun jijken temdegliin devtruud dree ug bichih ni bichij shuleg zohioh ni zohioj email utas ntree uldeej bilee. Minii devter dr Ochii 1 shuleg zohioj ugsun ni genet sanaand orood. Ih l setgel gargaj zohioj ugsun yumdag. Ehnii usguudiig ni niiluulheer ENHJIN boldog. Haramsaltai ni bi ter temdegliin devtree haigaad olsongui. Uul ni nadad zoriulj bichsen ter shulgiig oruulii gj bodsiimsan. Yag unendee Baagii bid 2t zoriulj zohioson shuleg ldee. Suuliin 2 muriig ni l sanaj bna. I usgeer ehluuleh gd bolohgui bolhoor ni albaar I usgeer eheldeg ug zohioj bilee. hehe
...Ingui iheer Baagii durlajee
Negen setgeleer uyerhehig husye.
Sanaj bga ni l ene. Lol Ochii shuleg terledeggui bolhoor anhnii zohioson shuleg ni ene. Anh unshaad uhtlee ineej bsan ch odoo bodhoor dursgaltai goy shuleg boljee. Daanch odoo bhgui ni haramsaltai. Ehnii 3 mur yadaj minii tolgoi dotor ch bhgui. Ene delhiigees bur musun ustchij hoorhii.

Tuesday, 13 April 2010

Булчин чангарч хамаг бие буларсан үед алхах, хөдлөх хамгийн хэцүү. Шатаар дээшээ гарах, доошоо буух бүүр хэцүү. Гэсэн ч бид явах ёстой учраас тэсээд тэвчээд явдаг.

Амьдралд асуудал тулгарсан ч бид даваад л гардаг. Яг л булчин нь чангараад өвдөж байсан ч очих газраа хүрэхийн тулд тэсээд алхдаг шиг. Заримдаа давж гарч чадахааргүй хэцүү санагдах нь ч бий. Тиймэрхүү асуудал тулгарвал өмнө нь сөхрөх тохиолдол ч гардаг. Давж гарлаа гэхэд буруу сонголт хийсэн байх тохиолдол ч бий. Асуудлаа шийдвэрлэж чадахгүй бол хэн нэгнийг буруутгадаг хүн ч байдаг.
Ямар ч асуудал тулгарсан байлаа гэхэд даваад гарах нь л чухал. Сэтгэлийн хаттай байх нь чухал. Өөр хэн нэгнийг буруутгалаа гээд ямар ч асуудал шийдвэрлэгдэхгүй учир зөвхөн өөрөө л хичээх хэрэгтэй. Сэтгэл дотроо уйлж байсан ч гаднаа инээж явах хэрэгтэй. зовлон бүрийг тэсээд, даваад, туулаад гарч чадвал хариу нь заавал ирдэг. Бүүр хожим хойно ч байсан хамаагүй заавал ирнэ. Амьдрал тийм л байдаг.

Би өмнө нь сэтгэлийн хатгүй, амархан бууж өгдөг нэгэн байсан. Бүдэрвэл өөрийгөө өмөөрөх шалтгаан хаа нэгтэйгээс заавал олдог байсан. Бяцхан зовлонтой учирвал хэдэн хоногоор шанална. Нойр хоолноос хүртэл гарна. Гэхдээ тэрийгээ хэзээ ч ил гаргадаггүй. Ганцаараа байхдаа тэрийгээ бодон уйлж суудаг байсан. Хүний хажууд ялангуяа ээжийнхээ дэргэд хэзээ ч уйлж байгаагүй. Ямар ч байсан их амархан бууж өгдөг байсан. Энгийн нэг хэцүү бодлого таарвал бодох гэж оролдохыг ч хүсэлгүй зүгээр л хэн нэгнээс хуулах гэж оролддог байсан.
Гэхдээ одооноос бүх юм өөр болно. Энгийн бяцхан асуудлыг эрч хүчээр даван туулах гэж оролдож байх болно. Амархан бууж өгч байхгүй. Миний асуудлууд жинхэнэ асуудлын хажууд юу ч биш. Жинхэнэ сэтгэлийн шаналал гэж хичнээн аймшигтай гэдгийг өмнө нь ойлгодоггүй байж. Ямар ч л байсан зовлонг даваад гарсан хүн эцэст нь жаргадаг л юм байна.

Хэцүү байсан ч энэ байдал удаан үргэлжлэхгүй, нар дахиад мандана гэсэн итгэлээр урагшаа тэмүүлж алхах л хамгийн чухал. Ингэж алхахдаа зөв замыг эрж хайх хэрэгтэй. Сэтгэлийн хат хамгийн их хэрэгтэй. Хажуугаас түших найз нөхөд, гэр бүл мэдээж чухал. Тэдний төлөө даван туулж байгаа учир.

Tuesday, 30 March 2010

Болимоорын




Уул нь монгол хүнийг IQ сайтай, юмыг хүлээж авахдаа сайн, шинийг сэтгэхдээ сайн нтр гээд л зөндөө магтдагсан. Гэтэл энэ юу вэ? Үзээд ямар их ичвээ. Шинийг сэтгэхдээ сайн гэдэг чинь шинэ санаа гаргадаг гэсэн үг биш юм болуу? Хэн нэгний санааг хуулбарлана гэсэн үг юм болуу? Хип хопчид нь ч дууг нь хулгайлаад попууд нь ч клипийг нь дууриагаад. Энэ "урлагийхан" гэж өөрсдийгөө нэрлэгчид хол явахгүйдэгээ. Арай өөрөө сэтгэх цаг нь болоогүй юм байхдаа хөөрхийс

Thursday, 25 March 2010

Амжилт биш азгүйтэл намайг дагасаар...

Шинэ оны босгон дээр амжилтын үндэс болгож 1 пост бичсэн юмсан. Тэр нь буруутсым болуу?
Азгүйтэл намайг салахгүй дагасаар. Нартай өдрийн сүүдэр мэт...

Хичнээн хичээгээд ч миний амьдралд бөөн бөөн асуудал үүссээр л. Асуудлуудаа цэгцлэхийг оролдсон ч тэд миний давах даваа биш бололтой. Улам олширсоор...
Нэг хичээл дээрээ бараг л унацан. Номыг нь хичнээн ч уншсан юу ч ойлгохгүй...Энэ семистер эхлээд дуусах дөхчөөд байхад хичээлээ ойлгоогүй хэвээр. Ээждээ амалсан амлалтандаа хүрч чадахгүй нь гэж бодохоос л нүдэнд нулимс дүүрээд ирэх шиг болохын. Бусдын чадаад байгааг би яагаад чадахгүй байгаан бол? Юугаараа дутуу болоод би 2 хичээлийн үнээр 1 хичээл үзэх гээд байгаан бол доо. Бусад хичээлийг нь гахх түү гээ л хийчихээд байгаа хирнээ ганцхан тэр хичээлийг л хийх гэхээр чадахгүй юм.

Хавар болсон сургаар нөгөө олон харшил нь хөдөлцөн. Одооноос хоолны хатуу дэглэм барихгүй бол болохгүй.

Хавар болдоггүй оронд амьдрахсан, харшил хөдлөхгүй.
Хурдан сургуулиа төгсөхсөн, хичээл хийхгүй.
Юу ч бодохгүй, юу ч өвдөхгүй, юунд ч санаа зовохгүй амар жимэр амьдрахсан...



Sunday, 21 March 2010

Өвөө эмээгийн эрх охин.

Миний хамгийн хайртай эр хүн...Тоодой гэх тэр хүн Монгол хүнд баймааргүй сонин хамартай. Ази хүнд баймааргүй том хар эргэлдсэн нүдтэй. Өөрийхөө насанд баймааргүй хүч чадалтай. Эрэгтэй хүн гэхээргүй цэмцгэр. Ямар ч хоолыг сайн хийдэг. Насандаа баймгүй цоглог...Ухаантай...Уул шиг түшигтэй...Тайван дөлгөөн...Гэрийнхээ богд, түшиг тулгуур, 5 хүүхдийн аав, 10 хүүхдийн өвөө.
Миний өвөө цав цагаан толгойтой ч байнга л хэдэн ач нартайгаа хөл бөмбөг тоглож, уралдаж, байлдаж тоглодог. Эмээтэй хааяа жоохон маргалдаад таг буруу тийшээ хараад суучихдаг. Намайг очихоор үхтлээ санасан эгч нь ирээд хагартлаа баярлаж байгаа бяцхан дүү шиг л болчихдог.
Эмээ ингэж хэлж байсын: Өвөөгийн чинь талыхан бүгдээрээ буурал толгойтой. Өвөө чинь Орост сургуулиа төгсөөд ирэхдээ л буурал болцон ирсэн. Одоо хар өвөөг чинь дуурайсан цагаан толгойтнууд л дүүрэн байна.
ХЭХЭ...Тэдний 5 хүүхдийн ууган хүү нь л эмээг дуурайсан. Үлдсэн 4 нь яаааг өвөө. Буржгар үс, сонин хамар, цагаан толгой, зурмал нүд. Сая цагаан сараар өвөөгийн ахынд очсон чинь тэр өвөө заа Тоодойгийн хамарнууд ороод ирэх чинь... гэж билээ.

Би их азтай. Тийм сайхан өвөөгийн зээ охин нь болж төрсөн.
Миний бага нас их л сайхан дурсамжаар дүүрэн. Би бүр ухаан орохын л дархан цаазтай гүнж байсан. Тэр үед өвөө эмээ 2 маань 5 ач зээтэй байсан. Нөгөө 5 нь арай төрж амжаагүй байсан. Би яг дундах нь. Тийм болохоор ч юмуу? эсвэл өвөөгийн хайртай бага охиных нь хүүхэд болоод ч тэрүү? өвөө намайг нүдний цөцгий мэт хайрлана. Хэн ч надад халдаж зүрхэлдэггүй. Хэрэв хэн нэгэн намайг дээрэлхэвэл тэгээд л будаа. Өвөөгийн хатуу гараар орно. Тийм болохоор би их эрх хүүхэд байсан. Эгч дүү нарыгаа дандаа өвөөдөө ховлодог. Тэд нар ч надад тийм ч дуртай биш. Учир нь би дархан цаазтай болохоор. Тэр үед аав дандаа Орос руу наймаагаар явчихдаг байсан болохоор гэртээ бараг үзэгддэггүй байсан гэсэн. Ээж болохоор ганцаараа намайг өсгөх гэж өдөржин шөнөжин ажил гэсээр гэрийн бараа харахгүй. Би өвөө эмээтэйгээ өссөн. Цэцэрлэгээсээ ирчээд өвөөгөө ажлаасаа ирэхийг нь л хүлээнэ. Ирэхээр нь бөөн баяр. Хоол цайг нь ч уулгахгүй тоглох гээд дайрчина. Заримдаа эмээд загнуулна. Өвөөг бэлэн болонгуут би хамгийн түрүүнд өмдийг нь шувталдаг байсан. Тэгээд бид 2ын тоглоом эхэлнэ. Даам тоглоно, зураг эвлүүлнэ, өвөөгийн чихнээс хазна, тохойноос нь чимхэнэ. Бид 2 их хөгжилтэй байдаг байсан. Өвөө маань багш хүн болохоор оройдоо сууж маргаашийхаа хичээлийг бэлдэх юмуу эсвэл шалгалтын материал засдаг байсан. Тэрийг нь би гэж нэг шавар ерөөсөө хийлгэхгүй хажууд нь очоод элдэв юм шулганаад суучдаг байсан. Өвөө тэхэд хэзээ ч надаас залхаж байгаагүй. Ямар ч байсан надад тэгж санагддаг. Нэг орой ажлаа хийгээд сууж байхад нь би юм ярих санаатай хажууд нь суух гэж оролдож байгаад ширээнийх нь гэрлийг унагаад хагалчихсан. Тэгэхэд л анх удаа өвөөдөө загнуулж билээ. Тэр үед надад их аамир байсан. Зүрх минь хүчтэй цохилоод л. Өвөө ингээд надаа дургүй болчуул яанаа гэж бодохоос л уйлчих гээд байсан. Хамгийн анхны харамсал минь энэ. Өвөө надад маш их зүйлийг зааж өгсөн. Би бас өвөөгөөсөө их юм өвлөж авсан. Хамрыг нь, үсийг нь, нөгөө олон харшилыг нь, хүний үг мушгидаг занг нь, хошигнох дуртайг нь гээд л...

Сургуульд ороод бид 2 жоохон хөндийрсөн. Тэр үеэс эхлээд эмээтэйгээ дотноссон. Эмээг минь Данъяа гэдэг. Сургууль гэр 2ын хооронд эмээ намайг зөөдөг байсан. Ямар ч байсан 2р ангид ортлоо эмээгийн гараас таг зүүлттэй явдаг байсан. Хичээл тараад хүүхдүүд аав ээжийгээ хүлээдэг байхад би "Эмээ хурдан ирээсэй" гэдэг байсан. Эмээ маань нөгөө хэдэн ач зээгээ бас хүргэж авдаг байсан. Манай эгчийг сургуульд ороход нь үсгийг нь цээжлүүлэх зорилгоор галзуухныхаа плитануудыг угааж байгаад 35 дээр нь пастилаар үсэгнүүдээ нэг нэгээр нь бичээд доор нь алим бөмбөг нтр зураад орой болгон давтуулдаг байсан. Би тэгэхэд 4 настай байсан. Эгч минь 6 настайдаа сургуульд орсон бөгөөд надаас 2оор эгч болохоор би 4тэй байсан болж таарч байгаа юм. Тэр үед эгч эмээ 2ыг дагаж хэлсээр байгаад цэцэрлэгт байхдаа уншаад сурцан. Ээж орой ирэхдээ надад ном авчирч өгөөд уншуулдаг байсныг санаж байна. Сургуульд орсон хойно надад үсэг цээжлүүлэх шаардлага байгаагүй болохоор эмээ надтай бичих тал дээр илүү тулж ажилласан. Би солгой болохоор бичнэ гэдэг аамир хэцүү хүнд бэрхшээл байсан лдаа. Бас эмээ их мундаг тогооч. Дандаа л гоё хоол хийж өгдөг. Эмээ өвөөгийн хамгийн дуртай салат нь алаг салат. Эмээ дандаа тэр салатаа өөрөө хийнэ. 50литрийн канистр дүүрэнг хийж аваад л волкон дээрээ гаргаад хөлдөөчихдөг. Тэрийг нь би дандаа хулгайгаар иддэг байсан. Их гоё амттай гэж яана. Ялангуяа мөстсөн хэсэг нь. Би "Ээ хүүдий" гэж хэлэх их дуртай. Өвөө тэгж хэлэх бүрт минь өхөөрдөнө. Эмээ болохоор их дургүй. Хэлэх бүрт уурлаад л. Уурлах бүрт нь би улам хэлмээр санагддаг байсан.

Одоо би ээжтэйгээ амьдарч байгаа болохоор бид 3 ихээхэн хөндийрсөн. Хааяа нэг очихоор баярлаад сүйд болдог. Өвөө бүүр нялхарч гүйцнэ. Дандаа намайг шоглоод л...Нэг удаа эмээ намайг зоорь луу ороод дарсан ногоо аваад ир гэсийн. Тэгээд зоорь луу буугаад ногоогоо хайж байсан чинь гэнэт хав харанхуй намайг нөмрөөд авах нь тэр. Юу болов оо гээд дээшээ харсан чинь хэн нэг нь зоорины хаалгыг хаачиж. Дүү нарын нэг нь л биз гэж бодоод загнах санаатай дээшээ гарсан чинь тэр хаалгыг хаасан хэргийн эзэн нь өвөө байсан. Тэгээд л бөөн инээдэм ханиадам. Эмээ тэр 2 хааяа санал зөрөлдөхөөрөө их гоё юм болно. Ерөнхийлөгч солигдоход өвөө их уурласан. Улсын тэргүүн ийм намхан пагдгар хүзүүгүй байж болохгүй гээд л. Эмээ болохоор яадын тэр муу МАХН хангалттай л идлээ шд одоо өөр хүн идэх цаг нь болсон. Тэгээд ч энэ хүн чинь мэдлэг боловсролтой, ярих чадвартай гэж ирээд л зөрсөн. Тэр 2ын улс төрчидийн талаарх бодол нь их өвөрмөц. Эмээг тэгж хэлэнгүүт өвөөгийн гэдэн нь хөдлөөд таг буруу хараад сууцан. Харин эмээ тоглоом хийгээд л өвөөгийн араас хэлээ гаргаад инээгээд сууж байсан. Тэгснээ над руу харж ирмээд яадын тэ гэж хэлсэн. Өвөө эмээ 2ын энэ мэт маргаан дуусахгүй. Өвөө хэдэн хүүхдээ зүгээр байлгахгүй очиж ноолоод л, харин эмээ тэнэг өвгөн чинь хүүхэд зүгээр байлгахгүйн болиоч чи наадуулыгаа битий хөөргөөд бай гэж ирээд л уурладаг. Заримдаа өвөө уйддымуу, зүүүв зүгээр байжийгаа эмээг хөөе чуганцаа гээд л араас нь хатгах юмуу түлхэнэ. Тэгэнгүүт эмээ уурлаад тэнэг өвгөн гээд л тэр 2ын ээлжит маргаан эхэлнэ. Яг жоохон хүүхдүүд шиг.
Тэр 2 бүүр 1р ангиасаа нэг ширээнд суусан найзууд болохоор нэг нэгэнгүйгээрээ байж чаддаггүй. Эмээ манайд ирэхээрээ хурдан харий нөгөө өвгөн чинь ганцаардаад баларжаагаа гээд л харьчихдаг. Харин өвөө болохоор эмээг байхгүй бол цонх харуулдаа л, байн байн гарч хаалгаар шагайгаад л. Бүр тэсэхээ байгаад өнөө эмгэн хаана явааг асуугаадахаа гэдийн. Эмээтэй утсаар ярихаар өвөө заавал хажуунаас нь орж ирээд орилдог. Юу ч байсан хамаагүй заавал хэлдэг.
Тэр 2ыг харах бүрт би тийм 2 дүүтэй юм шиг санагддаг. Манай Энхжилээс ч жоохон, бас эрх дүү юм шиг. Өвөө эмээ 2тоо загнуулах хамгийн гоё.