Pages

Sunday, 15 August 2010

зуны тайлан...

энэ зун хийсэн ажлаа эргээд нэг харахаар шийдлээ. хичээл маань 5.24нд хаагдсанаар миний зуны амралт эхэлсийм. аль эртнээс төлөвлөж байсанчлан хичээл амрангуут ажил олж хийхээр шийдэж, ажилд орох саналаа гаргаадахлаа. гэтэл төлөвлөгөө шал эсрэгээрээ эргэж би гэдэг хүн амралтыхаа эхний 1 сарыг сургууль дээрээ дадлага хийж өнгөрүүлэх болсым. тэгж байтал дадлага ч дуусч хүсэж байсан амралт маань эхэллээ. гэтэл яг ч хүсэж байсан амралт минь эхлээгүй байжээ. дадлага дууссан эхний өдрөөсөө л би ядаргаа ясандаа тулж зүүн талын булчингууд суларсан гэдэг оноштойгоор эм тариагаар хооллон зурагт компүүтэрээс хол лагер луу тодорхой бус хугацаагаар цөлөгдөөтөхлөө. энэ миний сонссон эхний аюултай онош биш байсан юм. хичээл амрахаас өмнө эмэгтэйчүүдийн тусдаг хавдар байж болзошгүй гэсэн оноштойгоор би баахан антибиотикоор хооллохоор болсон.
лагер дээр байхлаа ч би антибиотикуудаа ч бас уусаар байсан. ийнхүү эмээр хооллосоор бас нэгэн сарыг үдлээ. ингэж явсаар 8 сарын 7 8 болж хүсэн хүлээж байсан playtime маань эхэлсэндээ. энэ бол миний зуны амралтын хамгийн голлох чухал үйл явдал байсан юм. аа тийн бас найзуудын төрсөн өдрүүд, 1 зугаалга, playtime гэх зэрэг хэдхэн арга хэмжээнд оролцсноор би ээжээс show woman гэдэг нэр авсан. хихи.
мөн зуны эхэнд гаргасан ажлын саналд маань саяхан зөвшөөрсөн санал ирсэн тул энэ сарын 16наас эхлэн ажилдаа орсноор амралт маань хөгжилтэй үр бүтээлтэй болж ирсэн юмдаа. одоогоор хичээл эхэлхийг хүлээсээр ажил дээрээ өдөр хоногийг өнгөрөөж байх шивдээ. хэхэ
өө мартах шахлаа...төлөвлснөөрөө жагсаасан номнуудаа эхнээс нь уншаад эхэлцэн. одоо жагсаалт маань бараг гүйцэж байгаа юм байна. тэгээд шинээр жагсаалт гаргах хэрэгтэй болж байх шиг байнадаа.

миний хайрт

өдрийг хөгжилтэй өнгөрүүлэхэд минь тусалж буй 3хан зүйлийн нэг...миний хонгор






өдөржингөө унтаж, элсээ хайрцагныхаа гадуур цацаж сахилгагүйтэж, шөнө нь болохоор унтуулахгүй хөнжил дээр дэвхцдэг хирнээ л харах тусам хайр татаад...үнсээд л баймаар миний хонгор...өдөр ирэх тусам томроод байгаа ч жижкээн хэвээрээ юм шиг л хөөрхөн. чихэр жимсэнд аягүү дуртай. сүү уудаггүй хирнээ тараг аарууланд аамир дуртай. далайн байцаа, түүхий өндөг харахын бол идэх гээд л дайрчихдаг. тоглоомыг нь шидэхээр гүйж очоод зуугаад аваад ирдэг, шидэхгүй бол ирж ноолоод зүгээр суулгадаггүй миний эрх муужгайхан...ялаатай хөөцөлдөх дуртай зулзага. унтаж байгааг нь хараад л баймаар.
өвөр дээр хэвтээд эрхэлж байгааг нь харахаар үнсээд л баймаар. хэзээ нэг найз залуутай болохын болдоо хөөрхий. эхэндээ ээж нилээн дургүй байсан чинь одоо надаас булаах гээд л үзээд байхийн. 2лаа kittyдээ нөхөр олж өгөх үү ч гэж байх шиг...нохой харахаараа уурыг нь хүргэх гэж байгаа юм шиг сүүлээ өргөчөөд их зан гаргаад алхаж байгааг нь харахаар бүүр эгдүү хүрээд бадийн...

зугаатай 2 өдөр...

заа хэд хоног завсарлчлаа...энэ удаагийн пост playtime.ийн тухай цухас. тийшээ очиж байх үеийн сэтгэгдэл уламжлал ёсоор их л өөдрөг, хөөрсөн, гоё гоё юм төлөвлөсөн байлаа. цаг уурын төвийхөн эхний өдөр нь нартай сайхан дулаахан өдөр байж 2дох өдөр нь бороотой сэрүүхэн байна гэж мэдээлж байсан боловчиг тэрхүү мэдээлэлд үнэн зүйл ховорхон байсныг монгол шилтгээнд очоод л мэдсэн. гэгээ тасраад уур амьсгал жинхэн гоё болоод ирэх үед бороо ороод эхнээсээ nice nice хамтлагууд тоглоод...амьдрал гээчийг тэхэд л мэдэрлээ гэжжж...ходоодныхоо дуудлагаар аргагүйн эрхэнд шилтгээнээс гарсан бөгөөд яг тэр үеэр ukээс уригдаж ирсэн хамтлагийн тоглохыг харж чадаагүйг эс тооцвол жинхэн тасархай байлаа. бороонд шалба нороод, лайтай хамтлагуудын лайтай дуунууд дээр үсрэнгээ хүв хүйтэн beer шимээд л...эхний өдөр тоглосон хамтлагуудаас хамгийн таалагдснууд нь: vatame, lego, the pips, and of course mohanik, the lemons байлаа. эхний өдрийн төгсгөлд галын наадам болон, partyнууд болсон бөлгөө. partyнууд нь надад машшшшшшид ихээр таалагдсныг нуух юун. 2дох өдрийн эхлэл их гоё байсаан. голын хүв хүйтэн усаар толгойгоо угаагаа л...2дох өдөр нь аягүүүүүүү хүйтэн байсны улмаас ихэд даарав би...өдрийн тал болоход хэн нэгэн хариуцлагагүй этгээд новширсны улмаас би гэдэг хүн нисванис, булсара, маднесс зэрэг акулуудын тоглох цаг ирэхээс өмнө хот руу гунигтайхан буцсанаар миний хувьд playtime өндөрлсөн юмдаа.

Saturday, 24 July 2010

Надад бүрэн гүйцэд төгс хийж чаддаг юм байдаггүй юм байна. 10 жилийн турш англи хэл заалгаж заалгасан хирнээ яг гадны хүнтэй яриад суух гэхээр чадкуу. Дандаа тооны ангид сурсан хирнээ тэгж их онцгойрч амжилт гаргасан юм байхгүй. Хүн шоглочдиймуу гэхээр бас тийм ч биш...Хоол сайн хийдэг гээд магтуулдаг хирнээ гурил зуурч ч чададгүү. Хувцаснуудаа гайгүй зохицуулаад өмсчдөг юм шиг хирнээ дэлгүүрээс хувцасаа сонгохдоо үннэн муу. Хүмүүстэй нийлээд яриад суухаараа мэдэмхийрээд тайлбарлаад өгчхөөр сэдэв ерөөсөө олдохгүйн...Улс төр сонирхдымуу гэхээр аль улс нь яг хаахна байдгийг ч нарийн сайн мэддэггүй юм байна. Монгол хэлэндээ сайн юмуу гэхээр бас яг ч тийм биш. 10 жилд байхын л онцгойрч тодорсон хичээлгүй.
Энэ бүгээс дүгнэхэд би их дутуу дулимаг хүн юм байна. Үүнээс хойш ядаж 1 юмыг жинхнээсээ сайн хийдэг болох хэрэгтэй юм байна. Юм юм руу үсчиж байхын оронд 1 юманд төвлөрөхийн төлөө хичээедээ...

Wednesday, 16 June 2010

2-р курс төгсөхөөсөө өмнө унших номнууд

1. Миний амьдралын ноу хау
2. Дэлхий бөөрөнхий биш
3. Лолита
4. Зуун жилийн ганцаардал
5. Мастер Маргарита 2
6. Монголд нэгэн удаа
7. Мянга нэгэн шөнийн үлгэр
8. Walk to remember(уншиж дуусгах!!!)
9. One minute manager
10. Who's moved my cheese(монгол хэл дээр уншцан лдаа тэхдээ англиар нь унший гэж бодогдоод байгаа)
11. Усан доогуур 20,000 бээр аялсан нь
12. Анне Франкийн өдрийн тэмдэглэл
13. Secret-г үгүйсгэхүй (одоогоор зохиогдоогүй байгаа хихихи)
14. Аз жаргалын 10 нууц
15. Баян чинээлгийн 10 нууц
Эхний удаад энэ хэд л байна. Өөр санаанд оржаагаа ч юм алга.

Өөрчлөлт

Үнэхээр сонин юм. Саяхан л хэд ч сонссон залхдаггүй, үргэлж л амандаа аяланхан явдаг байсан дуунаас уйдчиж. Дуртай номны маань нэр өөрчлөгдчиж. Цуг суугаад юм ярих дуртай байсан хүнээсээ зугтдаг болчиж. Өмсөх дуртай өмд, цамц, кейт маань солигдчиж. Хүн их хувирамтгай юмаа. Хагас жилийн өмнө хэн нэгэнд баяртай гэж хэлээд гунигтайхан сууж байсансан. Тэгж хэлэхийн тулд их зориг гаргасан. Баяртай гэж хэлснийхээ дараа ч дотроо битүүхэн санагалзсаар хэдэн сарыг үдсэн ч одоо тийм биш болжээ. Дахиж тааралдахад юу ч бодогдсонгүй. Тэрнийг харах нь байтугай бодох төдийд л зүрх минь догдолдог байж билээ. Гэтэл одоо огт өөр болчиж. Санаандгүй тааралдаад мэндлээд зөрөхдөө юу ч бодсонгүй. Бүр гарыг минь зөөлөн атгаад, инээмсэглэн байж мэндлэхэд нь хүртэл юу ч бодсонгүй. Зүгээр л яарч байсан ажлаа үргэлжлүүлэх талаар бодоод зогсож байсан. Тэрний талаархи дурсамж маань ингээд ямар ч үнэ цэнэгүй энгийн нэг дурсамж болчих гэж. Сонин юмаа...

Thursday, 10 June 2010

Dursamj 2

Hamgiin anh shohoorhoj bsan huugin tuhai yum ldaa. Terniig Anhbayar gdg. Bid 2 baga angid hamt surdag bsan.

Ternii talaar sanaj bga dursamj tsoohon ch gsn tsarai ni todhon sanagdana.

3r angia tugsuud bi uur surguuli ruu shiljsenees hoish ter nadad taalagddag bsniig oilgoson yum. hehe... Joojkon bsiin bj bas bandi sonirhohtoigoo. Lol 1 2 3r angiuddaa bid 2 martiin 8, tsergiin bayraar bainga beleg soliltsdog bsan. Ter belegnuud ni nadad odoo hurtel bsaar bdag.

1r angid bhdaa bid 2 olimpiadiin davtlagand tsug suudag blaa. Hichel taraad davtalagandaa ordog uchraas dunduur ni gyals hoolond ordog. 1 udur bid 2 manaid ochij hool idsen. Yagad ch yum buu med genet l 2uulaa surguuliin avtuusnaas buugaad manaih ruu alhaj bsan. Emee tehed yu gj bodson bol gehees mini ineed hureed bdgiin.

8 9 nastai bsan bolhoor ushuu olon yumiig martchjee. Ene hedes uur yumiig sanahgui bna. Manai angi ih tsoohon huuhedtei bsan. Ohiduud ni huvguudees 1 iluu. Tgd mart, tsergiin bayar bolxoor bagsh tsaasan dr ohiduudiin neriig bicheed huvguudeer sugaluuldag. Tegeh burt ni neg l ohin sondgoirdog. Ter ohin dandaa bagshaas beleg avdag bsan. Bi ter uyed ene ohin shig sondgoiroogui min yasan ih az ve gj bodood l ineegeed bjiidag bsan. Shal balai. Sonin ni ter tsoohon huuhduudiin ihenhiinh ni ner, tsarai baitugai, tiim huuhed bsan esehiig ch sanahgui bga hirnee Anhbayriig yuruusuu martdaggui. Tsarai ni todhon. Bur 1 udur daalgavraa hiilgui ircheed angi dr gyals hiij bsnii ni hurtel sanadag.
Nodilon jiliin uvul baga angiihan uulzhad ter ireegui. Terend ni bi ih gomdson. Yagad yum buu med. Zugeer l irsen bol...goy bh bsan bhdaa gj bodogdood l. Juzz ireeguid ni l gomdson. I don't know the reason.

Baga angid bsan tuhaigaa bodoj btal genet ter jaaliin tuhai sanagdaad bichxeer shiideed bichlee. Uldsen hedhen dursamjaa ingej l hadgalxaas gss. :p