
Saturday, 20 February 2010
Чамайг би үүрд санан дурсаж явах болно
Жаргал минь наддаа ирээд, 5хан хоног хамт байчихаад, надаас үүрд холдон одлоо. Хичнээн их хүсэж мөрөөдлөөдөө чамайг. Гэтэл ийм хурдан явах байсым гэжүү? Анх хараад л хайр хүрсэн. Надаас айгаад зугтахад чинь үнэхээр их өрөвдсөн. Явж чадахгүй мөлхөхөд чинь хөлөө өгмөөр санагдсан. Хоолоо идэхгүй байхаар чинь зажилж өгөх нь холгүй байсан. Явж чаддаг болоод надаас зугтаагаад тейкний араар гүйхэд чинь баяарласандаа дэвхцсэн. Бааж чадахгүй зовж байх чинь надад үнэхээр хэцүү байсан. Зангирсан гэдсийг чинь харах бүр уйлмаар болдог байсан. Өрөвдөлтэйгөөр өөдөөс минь ширтэхэд зовлонг чинь хуваалцаж чадахгүй дэмий харж суугаадаа уур хүрсэн. Бөөлжиж эхлэхэд чинь улам л хэцүү болсон. Дааруулахгүйн тулд чамайг тэврээд паарны дэргэд сууж байсан минь тодхон санагдаж байна. Хордлого болчиж гэж бодоод хорсол уулгаж байхдаа өөр юм хйиж өгч чадахгүйдээ урам минь хугарч байсан. Над дээр ирээд 5хан хоносон ч би чамд маш их дассан. Өглөө эрт босоод чамайг эмлэг рүү дагуулж явж байхдаа өөрөө өөртөө эдгэнээ эдгэнэ зүгээр л хордлого юм чинь эдгэнэ гэж хэлж байсан. Эмчийг хордлого биш гэж хэлэхэд нь хир их баярласнаа хэлж мэдэхгүй юм. Рахитны хүнд хэлбэр, эдгэх найдвар тун бага гэхдээ тэр эмлэгт очоод үз, эмч нар нь их сайн, эдгэж ч магадгүй гэж хэлэхэд нь аль болох эдгэх талаас нь бодохыг хичээсэн. "НУУЦ"ыг ашиглах гэж оролдсын. Тэр эмлэгт нь очоод найдваргүй гэж хэлэхэд нь нулимсаа барьж дийлээгүй. Чамайг унтуулах шийдвэр гаргахдаа 1 хоногийн өмнө ч гэсэн зовлонг чинь нимгэлье гэж бодсын. Уучлаарай ээж бид 2ыг. Салах ёс хийгээд хоёулхнаа үлдэхдээ уйлахгүйг үнэхээр их хичээсэн ч чадаагүй. Чи дэндүү өрөвдөлтэй харцаар хараад байсан болохоор. Яг л тэр харцаараа "намайг битгий унтуулаач би амьдармаар байна" гэж хэлж байх шиг. Би тэр харцыг хэзээ ч мартахгүй. Эмлэгийн хүлээн авах дээр төлбөрөө төлөөд зогсож байхдаа чамайг минь унтуулахаар авч явж байгааг хараад тэсгэлгүй уйлчихсан. Тэгэхэд би чамайг хамгийн сүүлийн удаа харсан. Эмлэгээс гараад явж байхдаа уйлаад л байсан. Тэндээс гараад хаашаа явахыгаа мэджийсан ч хаана явжаагаагаа ч мэдэхгүй болцон байсан. Одоо бодоход 45-р сургуулийн тэр хавьд явжийсан бололтой. Тэр гудамжинд өссөн юмсан уул нь. Уйлснаа ээжид мэдэгдэхгүй гэж хирэндээ л их хичээсэн ч нүдээ хавдтал уйлцан байна лээ. Гэртээ ирэхэд чиний унтдаг байсан тэрхэн хэсэг, хоолоо иддэг байсан таваг, усаа уудаг байсан аяга, дээр нь хэвтдэг байсан дэвсгэр, дээр нь бөөлжсөн даавуу, чамд зориулж бэлдсэн хайрцагтай шороо гээ л чамтай холбоотой бүх юм хажууд минь байсаар. Чи л алга. Тэр оройдоо надаас чиний үнэр үнэртээд салаагүй. Аргаа ядахдаа хувцсаа хүртэл сольж үзсэн. Чи үнэрээ миний биенд нэвт шингээгээд явсан. Чиний тэр сүүлийн өрөвдөлтэй харц одоо ч нүдэнд минь харагдсаар, эмчид тэврүүлээд явсан тэр сүүлийн дүр зураг одоо ч илхэн үзэгдсээр. Гэтэл чи алга. Ээж дүү 2 минь чамайг аль хэдийнээ мартсан байх. Гэхдээ би чамайг хэзээ ч мартахгүй. Үргэлж дурсан санах болно. Анх над дээр ирсэн үеийг чинь, надад тэврүүлээд гэрт ирсэнийг чинь, миний гар дээрээс хоолоо идэж байсныг чинь, миний хийсэн хорсолыг ууж байсныг чинь, надад тэврүүлээд эмлэг рүү явж байсныг чинь, хамгийн сүүлд над руу харсан харцыг чинь хэзээ ч мартахгүй. Нэр ч өгч амжилгүй явууллаадаа чамайг. Гэсэн ч чи миний хувьд хамгийн хайртай муур минь байсаар байх болно. Чи бол миний харж байсан хамгийн гоё нүдтэй муур. Би чиний нүдийг үргэлж санах болно. Ийм шийдвэр гаргасанд намайг уучлаарай муур минь.


Subscribe to:
Post Comments (Atom)


3 comments:
uhne uhne gej bsand uuchlaarai. Huviin emneleg sain yum chin edgeechih bh l gej bodsiin.
зүгээрээ одоо нэгэнт өнгөрсөн араас нь сайн залбираарай.
huuh.. gehdee amitan zowood vheh gej baihiig ni harsanaas ingeed untuulsan ni zuw shvv
Post a Comment