Pages

Sunday, 21 March 2010

Өвөө эмээгийн эрх охин.

Миний хамгийн хайртай эр хүн...Тоодой гэх тэр хүн Монгол хүнд баймааргүй сонин хамартай. Ази хүнд баймааргүй том хар эргэлдсэн нүдтэй. Өөрийхөө насанд баймааргүй хүч чадалтай. Эрэгтэй хүн гэхээргүй цэмцгэр. Ямар ч хоолыг сайн хийдэг. Насандаа баймгүй цоглог...Ухаантай...Уул шиг түшигтэй...Тайван дөлгөөн...Гэрийнхээ богд, түшиг тулгуур, 5 хүүхдийн аав, 10 хүүхдийн өвөө.
Миний өвөө цав цагаан толгойтой ч байнга л хэдэн ач нартайгаа хөл бөмбөг тоглож, уралдаж, байлдаж тоглодог. Эмээтэй хааяа жоохон маргалдаад таг буруу тийшээ хараад суучихдаг. Намайг очихоор үхтлээ санасан эгч нь ирээд хагартлаа баярлаж байгаа бяцхан дүү шиг л болчихдог.
Эмээ ингэж хэлж байсын: Өвөөгийн чинь талыхан бүгдээрээ буурал толгойтой. Өвөө чинь Орост сургуулиа төгсөөд ирэхдээ л буурал болцон ирсэн. Одоо хар өвөөг чинь дуурайсан цагаан толгойтнууд л дүүрэн байна.
ХЭХЭ...Тэдний 5 хүүхдийн ууган хүү нь л эмээг дуурайсан. Үлдсэн 4 нь яаааг өвөө. Буржгар үс, сонин хамар, цагаан толгой, зурмал нүд. Сая цагаан сараар өвөөгийн ахынд очсон чинь тэр өвөө заа Тоодойгийн хамарнууд ороод ирэх чинь... гэж билээ.

Би их азтай. Тийм сайхан өвөөгийн зээ охин нь болж төрсөн.
Миний бага нас их л сайхан дурсамжаар дүүрэн. Би бүр ухаан орохын л дархан цаазтай гүнж байсан. Тэр үед өвөө эмээ 2 маань 5 ач зээтэй байсан. Нөгөө 5 нь арай төрж амжаагүй байсан. Би яг дундах нь. Тийм болохоор ч юмуу? эсвэл өвөөгийн хайртай бага охиных нь хүүхэд болоод ч тэрүү? өвөө намайг нүдний цөцгий мэт хайрлана. Хэн ч надад халдаж зүрхэлдэггүй. Хэрэв хэн нэгэн намайг дээрэлхэвэл тэгээд л будаа. Өвөөгийн хатуу гараар орно. Тийм болохоор би их эрх хүүхэд байсан. Эгч дүү нарыгаа дандаа өвөөдөө ховлодог. Тэд нар ч надад тийм ч дуртай биш. Учир нь би дархан цаазтай болохоор. Тэр үед аав дандаа Орос руу наймаагаар явчихдаг байсан болохоор гэртээ бараг үзэгддэггүй байсан гэсэн. Ээж болохоор ганцаараа намайг өсгөх гэж өдөржин шөнөжин ажил гэсээр гэрийн бараа харахгүй. Би өвөө эмээтэйгээ өссөн. Цэцэрлэгээсээ ирчээд өвөөгөө ажлаасаа ирэхийг нь л хүлээнэ. Ирэхээр нь бөөн баяр. Хоол цайг нь ч уулгахгүй тоглох гээд дайрчина. Заримдаа эмээд загнуулна. Өвөөг бэлэн болонгуут би хамгийн түрүүнд өмдийг нь шувталдаг байсан. Тэгээд бид 2ын тоглоом эхэлнэ. Даам тоглоно, зураг эвлүүлнэ, өвөөгийн чихнээс хазна, тохойноос нь чимхэнэ. Бид 2 их хөгжилтэй байдаг байсан. Өвөө маань багш хүн болохоор оройдоо сууж маргаашийхаа хичээлийг бэлдэх юмуу эсвэл шалгалтын материал засдаг байсан. Тэрийг нь би гэж нэг шавар ерөөсөө хийлгэхгүй хажууд нь очоод элдэв юм шулганаад суучдаг байсан. Өвөө тэхэд хэзээ ч надаас залхаж байгаагүй. Ямар ч байсан надад тэгж санагддаг. Нэг орой ажлаа хийгээд сууж байхад нь би юм ярих санаатай хажууд нь суух гэж оролдож байгаад ширээнийх нь гэрлийг унагаад хагалчихсан. Тэгэхэд л анх удаа өвөөдөө загнуулж билээ. Тэр үед надад их аамир байсан. Зүрх минь хүчтэй цохилоод л. Өвөө ингээд надаа дургүй болчуул яанаа гэж бодохоос л уйлчих гээд байсан. Хамгийн анхны харамсал минь энэ. Өвөө надад маш их зүйлийг зааж өгсөн. Би бас өвөөгөөсөө их юм өвлөж авсан. Хамрыг нь, үсийг нь, нөгөө олон харшилыг нь, хүний үг мушгидаг занг нь, хошигнох дуртайг нь гээд л...

Сургуульд ороод бид 2 жоохон хөндийрсөн. Тэр үеэс эхлээд эмээтэйгээ дотноссон. Эмээг минь Данъяа гэдэг. Сургууль гэр 2ын хооронд эмээ намайг зөөдөг байсан. Ямар ч байсан 2р ангид ортлоо эмээгийн гараас таг зүүлттэй явдаг байсан. Хичээл тараад хүүхдүүд аав ээжийгээ хүлээдэг байхад би "Эмээ хурдан ирээсэй" гэдэг байсан. Эмээ маань нөгөө хэдэн ач зээгээ бас хүргэж авдаг байсан. Манай эгчийг сургуульд ороход нь үсгийг нь цээжлүүлэх зорилгоор галзуухныхаа плитануудыг угааж байгаад 35 дээр нь пастилаар үсэгнүүдээ нэг нэгээр нь бичээд доор нь алим бөмбөг нтр зураад орой болгон давтуулдаг байсан. Би тэгэхэд 4 настай байсан. Эгч минь 6 настайдаа сургуульд орсон бөгөөд надаас 2оор эгч болохоор би 4тэй байсан болж таарч байгаа юм. Тэр үед эгч эмээ 2ыг дагаж хэлсээр байгаад цэцэрлэгт байхдаа уншаад сурцан. Ээж орой ирэхдээ надад ном авчирч өгөөд уншуулдаг байсныг санаж байна. Сургуульд орсон хойно надад үсэг цээжлүүлэх шаардлага байгаагүй болохоор эмээ надтай бичих тал дээр илүү тулж ажилласан. Би солгой болохоор бичнэ гэдэг аамир хэцүү хүнд бэрхшээл байсан лдаа. Бас эмээ их мундаг тогооч. Дандаа л гоё хоол хийж өгдөг. Эмээ өвөөгийн хамгийн дуртай салат нь алаг салат. Эмээ дандаа тэр салатаа өөрөө хийнэ. 50литрийн канистр дүүрэнг хийж аваад л волкон дээрээ гаргаад хөлдөөчихдөг. Тэрийг нь би дандаа хулгайгаар иддэг байсан. Их гоё амттай гэж яана. Ялангуяа мөстсөн хэсэг нь. Би "Ээ хүүдий" гэж хэлэх их дуртай. Өвөө тэгж хэлэх бүрт минь өхөөрдөнө. Эмээ болохоор их дургүй. Хэлэх бүрт уурлаад л. Уурлах бүрт нь би улам хэлмээр санагддаг байсан.

Одоо би ээжтэйгээ амьдарч байгаа болохоор бид 3 ихээхэн хөндийрсөн. Хааяа нэг очихоор баярлаад сүйд болдог. Өвөө бүүр нялхарч гүйцнэ. Дандаа намайг шоглоод л...Нэг удаа эмээ намайг зоорь луу ороод дарсан ногоо аваад ир гэсийн. Тэгээд зоорь луу буугаад ногоогоо хайж байсан чинь гэнэт хав харанхуй намайг нөмрөөд авах нь тэр. Юу болов оо гээд дээшээ харсан чинь хэн нэг нь зоорины хаалгыг хаачиж. Дүү нарын нэг нь л биз гэж бодоод загнах санаатай дээшээ гарсан чинь тэр хаалгыг хаасан хэргийн эзэн нь өвөө байсан. Тэгээд л бөөн инээдэм ханиадам. Эмээ тэр 2 хааяа санал зөрөлдөхөөрөө их гоё юм болно. Ерөнхийлөгч солигдоход өвөө их уурласан. Улсын тэргүүн ийм намхан пагдгар хүзүүгүй байж болохгүй гээд л. Эмээ болохоор яадын тэр муу МАХН хангалттай л идлээ шд одоо өөр хүн идэх цаг нь болсон. Тэгээд ч энэ хүн чинь мэдлэг боловсролтой, ярих чадвартай гэж ирээд л зөрсөн. Тэр 2ын улс төрчидийн талаарх бодол нь их өвөрмөц. Эмээг тэгж хэлэнгүүт өвөөгийн гэдэн нь хөдлөөд таг буруу хараад сууцан. Харин эмээ тоглоом хийгээд л өвөөгийн араас хэлээ гаргаад инээгээд сууж байсан. Тэгснээ над руу харж ирмээд яадын тэ гэж хэлсэн. Өвөө эмээ 2ын энэ мэт маргаан дуусахгүй. Өвөө хэдэн хүүхдээ зүгээр байлгахгүй очиж ноолоод л, харин эмээ тэнэг өвгөн чинь хүүхэд зүгээр байлгахгүйн болиоч чи наадуулыгаа битий хөөргөөд бай гэж ирээд л уурладаг. Заримдаа өвөө уйддымуу, зүүүв зүгээр байжийгаа эмээг хөөе чуганцаа гээд л араас нь хатгах юмуу түлхэнэ. Тэгэнгүүт эмээ уурлаад тэнэг өвгөн гээд л тэр 2ын ээлжит маргаан эхэлнэ. Яг жоохон хүүхдүүд шиг.
Тэр 2 бүүр 1р ангиасаа нэг ширээнд суусан найзууд болохоор нэг нэгэнгүйгээрээ байж чаддаггүй. Эмээ манайд ирэхээрээ хурдан харий нөгөө өвгөн чинь ганцаардаад баларжаагаа гээд л харьчихдаг. Харин өвөө болохоор эмээг байхгүй бол цонх харуулдаа л, байн байн гарч хаалгаар шагайгаад л. Бүр тэсэхээ байгаад өнөө эмгэн хаана явааг асуугаадахаа гэдийн. Эмээтэй утсаар ярихаар өвөө заавал хажуунаас нь орж ирээд орилдог. Юу ч байсан хамаагүй заавал хэлдэг.
Тэр 2ыг харах бүрт би тийм 2 дүүтэй юм шиг санагддаг. Манай Энхжилээс ч жоохон, бас эрх дүү юм шиг. Өвөө эмээ 2тоо загнуулах хамгийн гоё.

5 comments:

Anonymous said...

aan

Зулаа said...

goy yumaa uwuu emeetei :) hehe aimshigtai ih hairlaarai

хоосон said...

Tegnee...tsaashid ulam ch ih hairlana hehe

Enhjin gsn baihaa :) said...

uu chi chine nuguu hembguain ohin baina shd te :D

хоосон said...

tiishdee hembguain ohin chi yaj tanidiin? :p

Post a Comment